ААГИМ ХАЛУУНД ШОРТ ӨМСӨХ 5 АРГА

ААГИМ ХАЛУУНД ШОРТ ӨМСӨХ 5 АРГА

 Зуны улирал гэдэг зузаан хувцсаа тайлж, биеэ ил гарган наранд борлуулах яг тохирсон сайхан цаг үе билээ. Залуучууд зуны улиралд даавуун өмд ихэвчлэн өмсдөг ч шорт бол бүхий л төрлийн хэв маягийг бүрдүүлэхэд хамгийн тохиромжтой сонголтуудын нэг юм. Ингээд залуус та нартаа шортоо хэрхэн загварлаг байдлаа алдахгүйгээр хослуулах талаар санаа, зөвлөгөөнүүдийг хүргэе.

ЖИНСЭН ШОРТ + ПУДВОЛК + ДААВУУН ЦАМЦ

Жинсэн өмд бол яах аргагүй хамгийн энгийн бөгөөд түгээмэл хувцас. Харин түүнийг тайрвал эрсдэлтэй сонголт болно. Жинсэн шортыг сонгоход шортын урт нь хамгийн анхаарах ёстой зүйл. Хэтэрхий богино бол 90-ээд оны охидын сэтгүүлийн зураг шиг харагдана шүү. Та нэгэнт л жинсэн шортыг туршиж үзэхээр шийдсэн бол хэт бариу биш, хэт сулбагар биш биед яг таарж, сууж өгсөнг сонгоорой. Уртын хувьд өвдөгнөөс бага зэрэг дээр байвал тохиромжтой. Мөн бага зэргийн уранхай загвартай байсан ч болно.

Энэ төрлийн шортууд нь ихэвчлэн спорт хэв маягийг илэрхийлдэг учир задгай болон битүү энгэртэй бүх төрлийн цамцтай тохирно. Энгийн цэвэрхэн пудволкийг шорттойгоо хослуулан өмсөн гадуур нь малгайтай даавуун цамц өмсөөрэй. Нар жаргаад орой болоход хэрэгтэй шүү дээ! Эсвэл энгийн спорт даавуун цамц эсвэл нимгэн ноосон цамцаа дангаар нь хослуулсан ч болно.

Гуталны хувьд гэвэл энгийн загвартай өнгө өнгийн кэтүүд маш сайхан зохицно шүү.

shortsguidesummer1

2

 СПОРТ ШОРТ + ПУДВОЛК + BOMBER ЖАКЕТ

Даавуун бэлтгэлийн шорт өмсөнө гэхээр сонин санагдаж байна уу? Хэдхэн жилийн өмнө л шорт гэдэг загварлаг байдлын илэрхийлэл болно гэдгийг таамаглаагүй биз. Гэхдээ цаг хугацаа өөрчлөгддөг.

Энэ төрлийн шортууд нь биед маш эвтэйхэн ба бага зэргийн даавуун сулавтар спорт шортууд нь бүх төрлийн спортын гуталтай гайхалтай сайхан зохицно. Заавал фитнесс юм уу амралтын өдрүүдээр энэ хослолыг сонгох албагүй. Бага зэргийн нүд гялбам байдлыг бүрдүүлж тод сүүдэртэй цагаан, хөх, саарал өнгүүдийг сонирхоод үзээрэй.

Харин шортынхоо дээгүүр хамгийн төвөг багатай биед эвтэйхэн хувцас болох пудволкийг төрөл бүрийн цамц, хүрэмтэй тэр дундаа Bomber жакеттай хослуулаарай. Энэ хослолын өнгийг тохируулж чадвал спортын биш классик хэв маягийг бүрдүүлэх боломжтой. Бага зэргийн чимэг оруулахыг хүсвэл оймс ашигласан ч буруудахгүй шүү.

shortsguidesummer2

2.1

ДААВУУН ШОРТ + СУДАЛТАЙ ЦАМЦ + ХҮРЭМ

Зуны өдөр тутмын хамгийн ухаалаг хувцаслалтад энэ загвар яах аргагүй багтана. Үнэндээ даавуун шорт хослуулахад нилээдгүй хэцүү хувцасны төрөл. Гэхдээ таныг харахад л уйтгартай эсвэл гайхалтай харагдаж байна гэсэн дүгнэлтэд хүргэж чадах хүчтэй. Хүмүүсийн анхаарлыг татахын тулд бага зэргийн заль гаргаж болно шүү дээ.

Дээр дурдсантай адил өөрийн биеийн хэмжээнд яг тохирсон загвартайг сонгоорой. Өнгөний хувьд гэвэл бор шаргал, хар хөх, цагаан өнгүүд нь цаг хугацааг үл харгалзах төгс сонголт юм. Харин хамгийн сүүлийн үеийн трэндийг танилцуулахад яагаан болон далайн гүн цэнхэр өнгүүд багтаад байгаа ба цэцгэн хээтэй шорт ч олны анхаарлыг ихээр татаад байгаа юм.

Даавуун шор нь классик, ажил хэрэгч хэв маягийг илтгэж чаддаг тул төрөл бүрийн өнгийн пиджакуудтай хослуулахад та маш дэгжин, мөн ухаалаг харагдаж чадна. Энэ төрлийн хослол дээр зөөлөн арьсан гутал хослуулаарай.

shortsguidesummer3

3

ЭНГИЙН ШОРТ + ПУДВОЛК + ГАДУУР ХУВЦАС, ПИДКАК

Энгийн брюк өмдийг тайрсан мэт цэвэрхэн шортууд нь залуу таны шүүгээнд заавал байх ёстой сонголтуудын нэг юм. Ажил дээрээ шорт өмсөөд хөлнийхөө үсийг ил гарган хурал дээр илтгэл тавина гэхээр нэг л бууж өгөхгүй байна уу? Тэгвэл энэ асуудлыг та зөв загвартай шортыг зөв хувцастайгаа хослуулснаар шийдэж чадах нь ээ.

Шортон хослолыг бий болгон гэхээр та заавал шорттойгоо хос пиджак өмсөнө гэсэн үг биш юм. Зүгээр л өнгө болон сүүдрийг маш сайн тохируулж, нэмэлт чимэглэл буюу төрөл бүрийн хээг хослуулах боломжтой. Гуталны хувьд албан хэв маягийг бүрдүүлэхийн тулд мэдээж энгийн арьсан гутлууд зохимжтой ч кэт ч мөн муугүй сонголт шүү. Энэ талаар бид өмнө нь Кэтийг костюмтай хослуулан өмсөх шинэ Давалгаа нийтлэлээрээ дэлгэрэнгүй хүргэж байсан.

Заавал албан харагдах ёстой гэж баригдалгүйгээр аль болох биедээ эвтэйхэн хэв маягийг л бүрдүүлээрэй. Таны өдөр тутмын костюм шорттой сайн зохицохгүй байвал ганц болон хос товчтой зуны хослол буюу нимгэн даавуун хослолыг сонгоорой. Өнгөний хувьд өнгөлөг эсвэл бараан болон байгалийн өнгүүд нь бүх төрлүүдийн шорттой зохицож чадна.

shortsguidesummer44

ХЭЭТЭЙ ШОРТ + ГАДУУР ХУВЦАС

Хээтэй шорт гэдэг ерөнхийдөө 2 төрлийн утгыг илэрхийлж чаддаг. Тод, этгээд нүд гялбам байж болно эсвэл нэг их анхаарал татахгүй энгийн хэв маягийг ч бүрдүүлж болно. Шортны хээнээс болж эрсдэлд орох тохиолдол ч байдаг.

Уг шортны хувьд хамгийн чухал зүйл бол юутай хослуулж байна вэ? гэдэг л юм. Та нэгэнт л судалтай, янз бүрийн геометрын хэлбэр дүрстэй эсвэл бүр зохиомжтой шортыг сонгосон бол дээгүүрээ аль болон цулгуй, цөөн төрлийн өнгөөс бүрдсэн пудволкийг гэгээлэг даавуун хүрэм, жинсэн цамцтай хослуулан өмсөөрэй.

Хээтэй зүйл өмсөж байгаа бол бага зэргийн гоёл чимэглэл хэрэглэхэд илүүдэхгүй. Гинжэн зүүлт юмуу арьсан бугуйвч нь мөн боломжийн дэгжин харагдуулж чадна.

shortsguidesummer5

5

Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Сэтгэгдэл үлдээх