Адал явдалтай амьдралыг бий болгох 6 зөвлөмж

Адал явдалтай амьдралын 6 зөвлөгөө

Бид хүссэн үедээ дэлхийн бөмбөрцгийн нөгөө талд хүрэх, тойрон аялах хамгийн аз завшаантай цаг хугацаанд амьдарч байна. Тиймдээ ч хүн бүр алхам бүрдээ шинэ содон, адал явдалтай амьдралын хэв маягийг бүрдүүлж чадвал амьдрал сонирхолтой сайхан байна гэдэг нь нийтлэг итгэл үнэмшил билээ. Үүний тулд өр төлбөргүй байх, гэр бүлээ сайхан авч явах зайлшгүй шаардлагатай гэдгийг ч ухамсарлаж байдаг. Харамсалтай нь өнөөгийн нийгэм биднийг нэгэн хэвийн амьдралын хэв маягтаа хоригдож, хэдэн жилийн туршид өөрийн үл хүсэх тэрхүү амьдралыг үргэлжлүүлэхээс өөр аргагүй болгож, тэрхүү адал явдалт амьдралаа мөрөөдөл төдий болгож байгаа нь нууц биш юм. Өөрсдөдөө эрх чөлөөг олгох бүхнийг бүтээсэн атлаа тэрхүү боломжоо ашиглаж чадахгүй л байна.

Энэ удаагийн нийтлэлээрээ бид уншигчдадаа уйтгартай бас таатай орчноосоо өөрийгөө гаргаж хэрхэн адал явдалт амьдралдаа хөл тавих тухайд чиглүүлэх, таны өөрийгөө өөрөөр харах өвөрмөц ойлголтыг бага ч болов тэлэх зорилготой юм.

  1. Тодорхой хугацаанд гадаадад амьдраад үз 

Адал явдалтай амьдралыг эрхэмлэгчдэд хангалуун амьдралд зохимжтой. Адал явдалтай байхын тулд сайхан хоолнууд, найрсаг харилцаа, шинэ туршлага хуримтлуулахыг хэчнээн хүсэвч санхүүгийн хямралтай бол зугаатай байх боломж хязгаарлагдмал байх нь ойлгомжтой. Харин гадаадад амьдрах нь богино хугацаанд азгүй, бүтэлгүй байж болох ч дээрх туршлагуудаас суралцах таатай нөхцөл болно. Өөрийгөө нээж, танихын гол агуулгын нэг нь туулсан алдаанаас сурсан сургамж байдаг. Өөрийгөө шинэ, огт мэдэхгүй газраа аваачиж мэдэхгүй зүгээ бусдаас асуух зэргээр өөртэйгөө нүүр тулж, өөрийн айдсаа дарах зэрэг тулгарах аюулуудыг даван туулах чадвартай болно. Ингэж өөртөө итгэ, өөрийгөө үнэлэх үнэлэмж нэмэгдэж, өөрийгөө хүндлэх шалтгаан болох юм.

  1. Минималист бай

Монголчууд юу хүсдэг вэ? гэсэн асуултад найз маань “Монголчууд уу? Тэд юу ч хийхгүйгээр амжилтад хүрэхийг хүсдэг” гэнэ. Харамсалтай нь үнэн юм. Хийж байгаа ажлаасаа залхаж байна, аялмаар байна, турмаар байна, тамхинаас гармаар байна зэрэг хүслээ хэнд ч хамаагүй хэлдэг ч тийм байхыг тулд шаардагдах үйлдэл хийдэг нь юу л бол. Амжилттай яваа агуу хүмүүс маш энгийн амьдралтай байдгийг анзаарсан уу? Тэдний өмсөх хувцаснаас эхлээд амьдрах орчин нь ч энгийн байх нь бий. Тэд гэртээ өөрийн дуртай эд зүйлсийг худалдан авахаас илүүтэйгээр өөрийн хайртай хүмүүсийн дуртай зүйлийг авч өгч тэдэнтэйгээ илүү цаг хугацаа, мөнгө зарцуулахыг эрхэмлэдэг юм. Тиймээс л тэд шуналгүй, энгийн амьдралтай байдаг. Бид машин унаж, олон өрөө байшинд амьдрахаа болиод морь унаж, гэрт амьдар гэж зөвлөх гээгүй ч энгийн амьдрал таныг юу үнэхээр аз жаргалтай байлгах вэ гэдгийг олж мэдэхэд туслах болно.

  1. Хөгжмийн зэмсэг тоглож сур

Хөгжим тоглоход анхаарал төвлөрөл, цэгцтэй байдал, тэвчээр хатуужилд суралцдаг. Мөн орчлон хорвоо танд илүү сайхан харагдах бас нэгэн шалтгаан болдог юм. Насанд хүрсэн хүмүүст анхлан суралцахад хялбар биш байдаг гэх нийтлэг ойлголт байдаг хэдий ч бэлтгэлээ тасалдуулалгүй өдөр бүр багадаа 30 минут хийхэд хангалттай. Аажимдаа өөрөө хөгжимдөө дурлан илүү цагаар суралцахыг хүсэх болно. Бага байхдаа сурах том болоод суралцахын гол ялгаа нь хүүхэд эцэг эх, багшдаа загнуулаад ч болтугай бэлтгэлээ тасалдуулахгүй хийдэгт байгаа юм.

  1. Өөрийн бизнесээ эхлүүлэх гээд оролдоод үз

Бие даасан бизнес эхлүүлнэ гэдэг нь өөрийгөө сорих шилдэг бас бахархууштай шалгууруудын нэг. Аливаа дарга, удирдлагын хяналтгүйгээр өөрийн ажилдаа зарцуулах цаг хугацаа, хөрөнгө мөнгө бол хамгийн үнэ цэнэтэй зүйл байх болно. Мэдээж та бүхнийг өөрийн гараар ганцаараа хийнэ гэвэл боломжгүй учир танд сайн хамтрагч, туслагч хэрэг болно. Өөрийн бизнесээ эхлүүлэх амаргүй хэдий ч алдаа, оноо бүхэн нь танд эргээд сургамж болдог тул үүнийг эхлүүлэх нь хүн бүрийн хувьд хэзээ ч буруудаж байгаагүй юм.

  1. Шинээр гадаад хэл сур

Мэдээж хэрэг шинээр гадаад хэл сурах нь харилцаа холбоо, бие даасан байдал гэх мэт ур чадварт суралцахад их туслах болно. Стандарт туршилтаар энэ арга нь оюутнуудад маш ач холбогдолтой байв. Бид мэдлэгээ өргөжүүлж байж шинэ боломжийг олж авна.

  1. Шинэ чадварт суралц

Бид шинэ зүйл сурч эхлэх үед урам зоригоор хурцлагдаж цоо шинэ зүйлс, боломжуудтай холбогдох эхлэл болдог. Өмнө нь та шинэ зүйлийг сонирхож яваад яг тэр зүйлийг сонирхдог өөр хэн нэгэнтэй танилцаж л байсан биз дээ? Ерөнхийдөө ийм аргаар нөхөрлөх шинэ танилтайгаа тухайн дуртай сэдвээ ярилцах бүрд та хоёрын харилцаа улам бат бөх болно. Шинэ зүйлд суралцах нь таны амьдралд адал явдал авчраад зогсохгүй мөн үзэл бодолдоо үнэнч байхад тань тэвчээр хатуужил, сэтгэлийн тэнхээг шаардаж байдаг.

Жил бүр ямар нэгэн шинэ зүйлийг туршиж үзэх нь бидний амьдралыг утга учиртай болгоно. Бид энэ хорвоод амьсгалах гэж бус амьдрах гэж ирснийг санаарай.

Уншигч та амьдралаа илүү сонирхолтой болгохын тулд юу хийдэг тухайгаа бидэнтэй хуваалцаарай

Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Сэтгэгдэл үлдээх