Ажил дээрээ хэрхэн "УЙТГАРТАЙ" харагдахгүй байх вэ ?

АЖИЛ ДЭЭРЭЭ ХЭРХЭН “УЙТГАРТАЙ” ХАРАГДАХГҮЙ БАЙХ ВЭ?

Оффис дээрээ дэгжин, бусдаас онцгой харагдана гэдэг хэцүү ч гэсэн анхаарал хандуулах ёстой чухал зүйл. Таны стиль өөрийн тань зан характер болон албан тушаалаас шууд шалтгаалах ёстой. Харин та хэт их хичээвэл, албан тушаал дэвшихээс илүүтэйгээр таны карьерыг ч нурааж мэдэх юм шүү.

Сайтууд дээр байдаг иймэрхүү төрлийн нийтлэл нь ихэвчлэн танд зангиагаа сольж, энгэрийн халаасны алчуур зүүж явахыг зөвлөдөг. Гэхдээ энэ нь ихэмсэг, ямба суусан мэт харагдуулахаас гадна заримдаа хүмүүс таныг “Галзуу эр” гэж ч нэрлэж магадгүй. Тиймээс энэ нийтлэлээрээ бид та бүхэнд ажлын газартаа нэгэн хэвийн уйтгартай биш стиллэг харагдахад туслах 9 аргыг танилцуулж байна.

Өөрийн албан тушаалдаа тохируулан хувцасла. Нууц нь нэгэн хэвийн биш, бага зэрэг илүү хувцаслах юм.

ТОХИРУУЛАН ХОСЛУУЛЖ ХУВЦАСЛАХ

Richard Yates зохиолчийн бичсэн үнэхээр бишрэм гайхалтай зохиол болох Revolutionary Road киноны нэг хэсэг дээр Leonardo DiCaprio New York-д ирэн галт тэрэгнээс буухдаа саарал өнгийн үсэрхэг даавуун хүрэм өмсөн гарч ирдэг.

Саарал өнгийн үсэрхэг ноосон хувцас нь тийм ч сайхан хувцасны сонголтод ордоггүй байсан. Одоо үед ажил хэрэгч эрчүүдийн 99% нь гялгар нарийн ноосон даавуун (өмсөх тусам суудаг хэсэгтээ илүү гялгар болоод ирдэг) материалыг өмсдөг ба зарим бүтэц нь л бусдаас онцгой харагдуулдаг. Харин үсэрхэг материалтай хослол нь ямар ч албан газарт “ОД” болох бөгөөд твид ба судалтай хилэн даавуунууд хүртэл ингэж их сүр дуулиан болдоггүй юм шүү.

ДАВХАР ЭНГЭРТЭЙ ХОСЛОЛ

Давхар энгэртэй хослол нь 80-аад оны үед оффисын газрын ажилчдын өмсөх ёстой тогтсон хувцас байсан бол өнөөдөр загварлаг эрчүүдийн голлох сонголт болсон байна. 

Энгийн цулгуй давхар энгэртэй хослол нь хээтэй хослолоос илүү гарахгүй ч өдөр тутмын энгийн хослолоос тань хамаагүй дээр юм. Танд яг сайхан таарсан бол таныг тарган харагдуулахаас илүүтэйгээр булчинлаг харагдуулах болно. Фитнесийн шилдэг  дасгалжуулагч Joe Wicks-н дасгалаас илүү энэхүү костюм таны биеийг нэгэн зэрэг өргөн, бэлхүүсийг нарийхан харагдуулах чадвартай.

Гэхдээ давхар энгэртэй хослол нь бага зэрэг мэдлэг болон өнгөний зохицлын мэдрэмжийг шаарддаг. Тийм учраас ихэнх эрчүүд үүнээс зайлсхийгээд байдаг юм шүү дээ. Харин та өөрийгөө бусадтай адилхан биш гэдгээ нотлоод өг.

Зарим оффисын газарт зөвхөн хар гутал өмсөхийг зөвшөөрсөн байдаг. Тийм бол танд Оксфордоос өөр сонголт үгүй болж байна гэсэн үг. Магадгүй monk-strap эсвэл brogue байж болох байх. Хээтэй болон хээгүй үдээстэй эсвэл тоногтой арьсан ботинкуудаас сонгоорой.

Ерөнхийдөө бор өнгө нь нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн байдаг тул нэгэн хэвийн харагдахгүй байж чадна. Хар хөх, улаан хүрэн, улаандуу бор мөн хар ногоон өнгө хүртэл олон төрлийн хөрвөх чадвартай байж чаддаг ба бусад хамтран ажиллагчдаасаа илүү бүтээлч байх дүр төрхийг бий болгож байгаа юм.

Ажлын газрын дүрэм хэр зөөлөн байхаас шалтгаалан элгэн гутлыг сонгож болно. Элгэн гутал ч мөн өвөрмөц, тансаг сонголтод яах аргагүй багтах юм.

ЦАМЦААР ДАВАМГАЙЛ

Ихэнх эрчүүдийн ажлын цамцны өнгө цагаан эсвэл цэнхэр гэсэн 2 өнгөөр хязгаарлагдаж байдаг. Магадгүй зоригтой байж чадвал ягаан өнгө.

Та хязгаарлалтын хүрээгээ өөр янз бүрийн өнгө болон дөрвөлжин эсвэл судалтай гэх мэт хээгээр тэлж болно. Харин таны “СОНИРХЛООРОО” өмссөн зүйл чинь гажаад явчхаж байгаа юм. Хэтэрхий их “сонирхолтой” болбол та “ХИЛ ХЯЗГААР” гэсэн нэвтрүүлгийн хөтлөгч хийгээд сууж байж магадгүй тиймээс болгоомжтой бай.

Цагаан оёдолтой чанартай даавуун цамцыг сонго. Энэ нь таны өдөр тутмын нөгөө л нэг цэнхэр цамц боловч илүү “сонирхолтой” харагдуулна. Анхааруулж хэлэхэд та мал аж ахуйч эсвэл барууны улсуудын нэг нэвтрүүлгийн хөтлөгч биш л бол ямарваа нэгэн  cowboy стилээс хол байхыг зөвлөж байна.

ЗАНГИA

Сүүлийн хэдэн жилүүдэд эрчүүд зангиагүй байх бослого гарган ялсан явдал болоод өнгөрсөн. Баяр хүргэе! Та одоо яг л бусад шиг хар хөх, саарал хослолтой, задгай энгэртэй цагаан эсвэл цэнхэр цамцтай эрчүүдтэй адилхан харагддаг боллоо.

Та зангиаг өөрийн хувийн онцлог шинжээ ил гаргах боломж гэсэн өнцгөөс нь харж үзвэл, ялангуяа та зангиагаа хоолойноосоо бага зэрэг сул зүүгээд үзвэл эргэлзээгүй сайхан харагдана. Нэхмэл зангиа нь таныг шууд л олны дунд онцгой нэгэн болгож харагдуулах болно: өвөлдөө ноос, зундаа зотон даавуун.

  

ЭСВЭЛ ЗАНГИЛАА

Магадгүй та тийм ч зангиа зүүх сонирхлын хүн биш байх. Эсвэл ганган хүзүүний өмсгөл нь таны ажлын газарт хэт гоёдоод байж болох юм. Аль нь ч бай, таны сонголтууд зүгээр нэг задгай энгэртэй цамцнаас илүү байх ёстой гэдгийг хэлье.

Босоо захтай цамц нь таныг загварын мэдрэмжтэй гэж харагдуулахаас биш зангиагаа зүүхээ мартаж дээ гэж харагдуулах нь юу л бол.

Хүйтний улиралд та сайн чанарын хоолойтой цамцыг сонгон өмсөж болно.

Харин бага зэрэг албаны биш гэвэл поло цамц нь мөн л адил “УХААЛАГ” харагдуулах бөгөөд ялангуяа урт ханцуйтай эсвэл илүү дээд зэрэглэлийн материал болох хонины ноос эсвэл ноолуураар хийсэн бол илүү давуу талтай.

ЦҮНХЭЭ ҮҮРЭЭД ТУШААЛ ДЭВШ

Хайш яаш болсон, цүнхэндээ багтахааргүй их юм чихсэн үүргэвчнүүд, спортын цүнхээ хослол дээрээ зүүвэл жинхэнэ сүйрэл.

Та үүний оронд илүү тансаг цүнхийг хэрэглэх боломжтой, үүргэвч байсан ч гэсэн арьсан цэвэрхэн хэлбэртэй гэхдээ том хүмүүст энэ нь магадгүй хэтэрхий жоохон хүүхдийнх шиг санагдаж байж болох ч гэсэн хавтастай зүйлс, бичиг баримтыг авч явахад амар ба чөлөөт хувцсан дээр ч сайхан зохицож чаддаг.

Мөн арьсан хажуудаа ч үүрч болдог, бариад явах мөн боломжтой цүнхнүүд нь оффис хүний дүр төрхөд илүү сайн нийцнэ. Цэвэрхэн авсаархан ба анхааруулахад бичиг баримт хийдэг тасалгаа нь зүгээр харагдаж байж болох ч тэнд өөр зүйл хийж авж явахад тохиромжгүй байдаг.

Тиймээс илүү орчин үеийн, шинэлэг, зөөлөн гадаргуутай, дотроо том зайтай цүнхийг олж авахыг зөвлөж байна.

БИЧИЖ ТЭМДЭГЛЭХ ЗҮЙЛТЭЙ ЯВ

Энэ дэлхий дээр 2 төрлийн л хүн байдаг. Тэдний нэг нь оффисын газартаа байгаа бичиг хэргийн зүйл хэрэглэдэг бол нөгөөдөх нь үүнээс арай дээгүүр шалгууртай.

Та бүхэл бүтэн сарын цалингаа дан ганц Montblanc эсвэл iPad авахад зарцуулах шаардлагагүй. Харахад авсаархан, чанартай хэдэн тэмдэглэлийн дэвтэр болон үзэгнүүд авахад хэдхэн төгрөг л болох болно.

ЦАГ ДУУССАН

Presenteeism (ажил дээр ажлын цагаас илүү хугацаагаар үлддэг хүмүүс)

Хэн ч таныг ажил дээрээ 24 цаг байдаг гэдгийг сонгоод сайхан сэтгэгдэл төрүүлэхгүй л болов уу, тэд таныг харин ажилдаа муу эсвэл амьдралгүй гэж бодох болно. Ажлын цагтаа хугацаанд тууштай ажилла, цаг нь дуусаад гэртээ харь. Өөр сонирхолтой зүйл хий. Та дараа өдөр нь ажил дээрээ ирэхдээ ярих ярианы сэдэвтэй болоод ирэх ч юм билүү. Бас бүрэн цэнэглэгдсэн.

Хэрвээ та үнэхээр их ажилтай байгаа бол, энэ нь таны удирдах ажилтны анхаарал тавих зүйл. Аль болох цаг хугацаандаа ажлаа түргэн шуурхай, чанартай гүйцэтгэж сураарай. Хэрвээ таны захирал таныг орой хүртэл сууж ажиллах болгоод байвал, та магадгүй илүү цагийн хөлсөө авах санал тавь эсвэл өөр ажил хайж олсон нь дээр.

Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Сэтгэгдэл үлдээх