АЖИЛ ДЭЭРЭЭ ХЭРХЭН “УЙТГАРТАЙ” ХАРАГДАХГҮЙ БАЙХ ВЭ? 2-Р ХЭСЭГ: БИЗНЕС-ЭНГИЙН

 

АЖИЛ ДЭЭРЭЭ ХЭРХЭН “УЙТГАРТАЙ” ХАРАГДАХГҮЙ БАЙХ ВЭ?  2-Р ХЭСЭГ: БИЗНЕС-ЭНГИЙН

Бидний сүүлд нийтэлсэн “Ажил дээрээ хэрхэн уйтгартай харагдахгүй байх вэ?” нийтлэлд давхар оёдолтой цамц мөн чанартай үзэг биедээ авж явахыг эс тооцвол албан байгууллагадаа загварын мэдрэмжтэй харагдах нь ямар амархан болохыг нотолж чадсан.

Ажлын газрын хувцасны дүрэм нь яг л эрчүүдийн загварын ертөнцийн хувцаслалтын дүрэмтэй адилаар ойрын хэдэн жил нам гүм байсан. Тиймээс одоо энэ байдлыг эвдэн шууд ажилдаа оръё. Өмнөх нийтлэлийн үргэлжлэл болох энэ нийтлэлээрээ ухаалаг мөртлөө энгийн харагдах аргуудыг бэлтгэлээ. Та бүхэн анхааралтай уншиж шинээр айлчлан ирж буй хаврын улиралд ажлын хувцасныхаа нэгэн хэвийн хэв маягийг өөрчлөх гээд оролдоод үзээрэй.

 

АЖЛЫН ХУВЦАСНЫХАА БҮТЦИЙГ ШИНЭЧИЛ

Мэдээж хэрэг, пиджакийг дангаар нь өмсөх нь бүрэн хослолыг өмссөнөөс бага зэрэг албан бус харагдаж байж болох ч хосолсон товчтой болон алтан шаргал товчтой хүрмүүд нь УХААЛАГ ЭНГИЙН гэсэн ангилалд арай тохиромжгүйг анхаараарай.

Тиймээс арай биед эвтэйхэн загварыг сонго: Энэ нь мөрний хэсэгтээ олон давхар доторлогоо байхгүй эсвэл бага зэргийн нимгэн өндөрлөгчтэй байна гэсэн үг юм. Италийн брэндүүд болох Boglioli, Barena мөн Aspesi нар иймэрхүү төрхийг бий болгож байгаа гэхдээ тэдний хослолууд үнэтэй санагдвал адил төстэйг Reiss болон J.Crew гэх брэндүүдээс мөн  авч болох юм. /Мэдээж онлайнаар авах боломжтой/

Сайн чанарын бүтэцгүй хүрэм нь зөөлөн материалтай байдаг нь ноосон даавуугаар хийсэн байдагт орших юм.

ЖАКЕТ

Хэрвээ хамгийн биед эвтэйхэн даавуун пиджакууд хүртэл танд нэг л тухгүй санагдаад байвал захтай ноосон цамцнууд БИЗНЕС ЭНГИЙН төрхөд сайхан зохицно. Анхааруулж хэлэхэд том оёдолтой, салхинд гарах гэж байгаа мэт харагддаг эсвэл олон янзын хээтэй ноосон цамцнаас зайгаа бариарай. Та оффистоо буюу албан газар очиж байгаа гэдгээ бүү март.

Даавуун дэлгэмэл захтай хүрэм нь борооны хүрэмтэй төстэй боловч илүү албан харагдуулна. Энэ төрлийн хүрэм нь жинсэндүү материалтай байж болно, гэхдээ хар бараан өнгөтэй үрчгэр хэв загвартай биш бол шүү дээ.

Нимгэн материалтай бомбер мөн хүрэмний үүргийг гүйцэтгэж болно. Нүүц нь хар бараан өнгө болох хар хөх өнгийг сонгон, “моод” болж байгаа гялгар даавуун материалын оронд ноосон даавуун, энгийн даавуун эсвэл зотон даавуун материалтайг сонго. 

Нэмж хэлэхэд: Та энэхүү дүр төрхийг энгийн цулгуй подволктой хослуулах биш арай ухаалаг төрхийг бүрдүүлэхийн тулд товчтой цамцыг сонгон, жинсний оронд даавуун сорочикийг туршиж үзэхийг санал болгоё.

БАГИЙН ТОГЛОГЧ БАЙ

“Сэтгүүлийн модел” гэхээр л V хоолойтой эсвэл энгэрээ задгай тавьсан цамц өмссөн хүнийг төсөөлдөг үе аль хэдийн өнгөрчээ. Одоо үед дугуй захтай цамц нь илүү орчин үеийн мөн спортлог төрхийг бий болгох болж. Мөн энэ загвар нь зангианы шаардлага байхгүй болгож байгаа юм.

Та уламжлал болсон ‘V’ захтай нэхсэн ноосон цамц өмсөж болно. Эсвэл хүрмэн дотуураа дугуй захтай ноосон цамцаа өмсөөд даавуун өмд өмсөхөд л та “сонин” гэхээс илүү “мэргэжлийн” харагдаж чадна. Мөн танд нэхмэл ноосон бомбер болон цахилгаантай биеийн тамирын цамцыг санал болгож байна. Эдгээр нь таныг илүү албаны мэт мэдрэгдүүлэх болно.

ӨДӨР БҮР НАМБАТАЙ ХУВЦАСЛА

Яг сайхан таарсан хүрэм нь УХААЛАГ ЭНГИЙН дүр төрхийн төгс илэрхийлэл боловч бага зэргийн босоо захтай цамц ч түүнээс дутахааргүй классик харагдуулна. Илүү зөөлөн даавуун материалтай сорочикийн эхний товчийг нь буулгаж өмссөн ч болно.

Гэхдээ захгүй цамц нь орчин үед илүү трэнд болоод байгаа ба таныг зангиагаа зүүхээ мартсан мэт харагдуулахгүй нь лавтай. Аль ч загварыг та сонирхож байсан хэрвээ та өмднийхөө дотуур цамцаа хийж өмсөх дургүй бол тэр асуудал биш, энэ төрлийн цамцнуудын хормой нь тийм ч урт байдаггүй юм.  

Цамц өмсөх үү, пудволк өмсөх үү гэж эргэлзэж байгаа бол поло хамгийн зөв сонголт. Ялангуяа урт ханцуйтай, даавуун материалтай бол шүү дээ. Үүнийг та хүрмийнхээ дотуур өнгө хослуулан өмсөж болно.

УХААЛАГ ЭНГИЙН гэсэн дүр төрхийн хамгийн энгийн хувилбар бол пудволк. Хүрэмтэй цуг хослуулж өмсөхөд тохиромжтой пудволкийг олно гэдэг тийм ч амар зүйл биш. Материалын хувьд чанартай, хэт бариу эсвэл хэт сул, мөн хэт нимгэн байвал дэмий. Хэрвээ та эргэлзэж суусар байгаа бол Uniqlo брэндийн хамгийн сайн чанарын, боломжийн үнэтэй даавуун материалтай пудволкийг сонгоорой.

СУЛ ЧӨЛӨӨТ БАЙДЛАА ХАЯХ ЭСВЭЛ ХЭВЭЭР НЬ ҮЛДЭЭХ

УХААЛАГ ЭНГИЙН дүр төрхийн нэгээхэн бүрэлдэхүүн хэсэгт DJ маягийн загвар мөн багтдаг.

Костюмын өмд болон жинсний дунд даавуун өмд гэсэн сонголт байна. Тиймээс энэ дүр төрхийн төгс сонголт бол яах аргагүй даавуун өмд. Шулуун болон доороосоо нугалсан бага зэргийн дүүжин загвартай нь энгийн бөгөөд загварлаг дүр төрхийг бий болгодог. Сул өмсөх нь илүү сайхан харагдуулдаг.

Сүүлд “биеийн тамирын” хувцасны загварт хувьсал гарснаар хослолын болон даавуун өмд нар нь гүйлтийн загварлуу шилжиж, илүү энгийн, орчин үеийн мөн биед эвтэйхэн болж байгаа юм. Энэхүү стиль нь поло цамц, пудволк эсвэл өмднийхөө дотор хийгээгүй цамцтай сайхан зохицно. Хэрвээ таны ажлын газрын хувцасны дүрэм чанга хатуу бол зүгээр энгийн даавуун өмд авахыг зөвлөж байна.

ЗАРИМ АЖЛЫН ХУВЦСЫГ ЗОХИЦУУЛАН ӨМСӨХ

Жинс мэдээж энгийн хувцсанд багтдаг гэхдээ хар бараан өнгөтэй мөн үрчлээсгүй бол УХААЛАГ ЭНГИЙН дүр төрхийг бий болгож чаддаг.

Ихэнх загварын зөвлөхүүд таныг хар жинс худалдаж ав гэж хэлэх байх, ялангуяа цайрсан туяатайг. Эдгээр зөвлөгөө нь буруудахгүй, гэхдээ заримдаа хөх өнгө илүү ухаалаг сонголт болдог.

Хэтэрхий их гоёл чимэглэлтэй болон уранхай загварын жинснүүдээс зайгаа барь. Үүний оронд цэвэрхэн, орчин үеийн өмднүүд нь таны ажлын хэв маягт илүү тохирно.

ГУТЛЫН ЧАНАРЫГ ЭРХЭМЛЭ

Гутал нь гөлгөр, гялалзсан мөн цэвэрхэн байвал ухаалаг сонголт болоод явдаг. Brogue буюу арьсан гуталнууд харин таны УХААЛАГ ЭНГИЙН дүр төрхийг шууд илэрхийлж чадна.

Пудволктой адил гүйлтийн гуталнууд УХААЛАГ ЭНГИЙН төрхөнд орох эсэх нь асуудалтай. Харин азаар, биеийн тамирын гуталтай адилаар өнөө үед “албаны гүйлтийн гутал” гэж байдаг болжээ. Энэ бол “Цагаан пүүз”, мэдээж цэвэрхэн л  тохиолдолд ухаалаг харагдуулж чаддаг гэдгийг битгий мартаарай.

Ямар ч гутлан дээр бусад зүйлүүдээ мөн анзаарах хэрэгтэй. Гүйлтийн гуталнууд угаасаа энгийн төрхөнд ордог, харин та chunky төрлийн гутал өмсөхөөр шийдсэн бол урт түрүүтэйг битгий сонгоорой. Бага зэргийн шагай татсан арьсан, элгэн үдээстэй гутал мөн боломжийн сонголт шүү.

ЮМАА БАГЛА

Зөөлөн арьсан цүнх нь дээр дурдагдсан бүх  дүр төрхтэй сайхан зохицно. Гэсэн хэдий ч, үүргэвч магадгүй оффисын газар хэтэрхий хүүхдийх шиг санагдаад байвал УХААЛАГ ЭНГИЙН төрхөөр хувцаслах үед нь тийм ч муу сонголт биш. Том болсон хүнийхээ хувьд хар бараан өнгө зөв сонголт ба арьсан байвал илүү сайхан харагдана.

  

ЦАГАА ЗҮҮГЭЭД УРАГШАА

Ухаалаг, металл төмрөн цаг нь намбатай хувцасласан дүр төрхийг улам боловсронгуй болгож байдаг хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг.

Харин жинс, пудволктой арьсан оосортой энгийн загварын цагнууд илүү зохимжтой.

Тиймээс оффис дээрээ сүүлийн үеийн трэнд болоод буй төмрөн оосортой хар эсвэл цагаан эх биетэй цагуудаас сонгоорой.

Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Сэтгэгдэл үлдээх