Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Дэлхийн хамгийн алдартай эрдэмтдийн нэг болох Стивен Хоукинг 76 насандаа өөд болсныг гэр бүлийнхэн нь мэдээллээ. Стивен хар нүхний талаарх судалгаа , хамаарал болон квантум физикийн ажлуудаараа олонд танигдсан бөгөөд шинжлэх ухааны философийн үзэл санаагаар мөн нэлээдгүй Түүний 1988 онд хэвлүүлсэн “The Brief History of time” ном нь одоог хүртэл хамгийн өндөр борлуулалттай шинжлэх ухааны номуудын нэгт ордог аж.

Стивений хүүхдүүд болох Люси, Роберт , Тим нар дараах мэдэгдлийг хийжээ – “Хайрт эцэг мань биднийг орхин одож нөхөж баршгүй уй гашуу тохиолоо. Тэрээр хосгүй эрдэмтнээс гадна гайхалтай эр хүн байсан , түүний алдар хүнд , хийсэн ажил өшөө олон жил цуурайтах болно. Түүний зоригтой шаргуу байдал болон алиа хошин зан олон хүнд урам бэлэглэсэн. Стивен нэг удаа “Хайр дүүрэн хүмүүстэй гэр чинь байхгүй бол энэ орчон ертөнц хэчнээн том байгаад ч хангалтгүй” гэж хэлж байсан.”

Хоукинг  21 насандаа оношлогдсон гол мэдрэлийн эсийг доройтуулдаг ALS өвчний улмаас Кэмбриж дэх гэртээ нас нөгчжээ. 

 

Сэтгэгдэл үлдээх