Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Хамгийн алдартай компьютер тоглоомуудын нэг болох Tomb Raider тоглоомноос сэдэвлэгдэн бүтээгдэж, Анжелина Жолий гол дүрд нь тоглосон Lara Croft: Tomb Raider кино анх дэлгэцнээ гарснаас хойш 16 жил өнгөрчээ.Тэгвэл энэ удаад гол дүрд нь  оскарын шагналт жүжигчин Алисия Викандер тоглосон тус киноны тийзэр бичлэгүүд өчигдөрхөн Tomb Raider-ийн албан ёсны твиттер хуудсаар цацагдаад байсан бол өнөөдөр анхны трэйлэр нь цацагджээ. 2013 онд гарсан Tomb Raider видео тоглоомын үндсэн зохиол дээр үндэслэгдэн бүтээгдсэн тус рэбүүт кинон дээр Лара Крофт өөрийн төрсөн эцгээ хайж олохын тулд нууцлаг арал дээр янз бүрийн аюул дагуулсан адал явдлуудтай учирна.

 Алисия Викандерийн хамтаар Даниел Ву , Доминик Вест , Валтон Гоггинс , Кристин Скотт Томас зэрэг жүжигчид дүр бүтээсэн тус кино 2018 оны 3-р сарын 16 нд  нээлтээ хийхээр товлогдоод байгаа аж

Сэтгэгдэл үлдээх