Шинж тэмдгүүдийг тоохгүй бүү өнгөр !

Одоогоор Альцгеймерын өвчнийг бүрэн эмчлэх аргыг эмч нар хараахан илрүүлээгүй байгаа ч өвчний явцыг сааруулах, мэдрэлийн үйл ажиллагааг дэмжих эмүүд байдаг. Хэрвээ эмчилгээ эрт эхэлбэл өдөр тутмын үйл ажиллагаагаа илүү удаан хугацаанд бие даан хийж чадах боломжтой.

Альцгеймерыг оношлоход зориулагдсан тест гэж байхгүй учир эмч өвчтөнд гарч байгаа өөрчлөлт дээр тулгуурладаг. Оюун ухааны тест, заримдаа mini-cog гэж нэрлэгддэг эсвэл бусад өвчтөний богино хугацааны ой санамж болон мэдрэлийн үйл ажиллагааг үнэлэх тестүүдийг ашигладаг. Мэдрэлийн үзлэг, тархинд хийгдэх бусад шинжилгээнүүд нь хүнд өвчнүүд болох цус харвалт, хавдар зэргийг үгүйсгэхийн тулд хийгддэг байна.

Таны хайртай хүн Альцгеймертэй болсон гэдгийг хүлээн зөвшөөрөх хэцүү ч эрт орой хэзээ нэгэн цагт үүнтэй эвлэрэх учир эмчид хандах хэрэгтэй. Эхлээд, оношийг тогтооход өөр өвчин байж болно. Шинж тэмдгүүд эмчлэгдэж болох асуудлаас болон үүссэн байж болохуйц бамбайн дааврын тэнцвэртэй бус байдал гэх мэт бусад өвчин. Харин альцгеймер мөн болох нь тогтоогдвол эмийг эртнээс хэрэглэх нь өвчлөлийг удаашруулахад хамаагүй үр дүнтэй байдаг.

Өвчний сөрөг үр дүн

Судлаачид шалтгааныг нь мэдэхгүй ч нар жаргасны дараа Альцгеймерын өвчтэй хүмүүс уурлаж, бухимдах нь ихэсдэг байна. Энэ нь зөвхөн оройдоо үргэлжлэх хандлагатай байдаг ч заримдаа шөнөжингөө үргэлжилж болно. Үүнээс сэргийлэхийн тулд өрөөг сайн гэрэлтэй байлгаж нар жаргахаас өмнө хөшгөө татах хэрэгтэй. Альцгеймер өвчтэй хүмүүс алхах, ярих эсвэл бусдад хариу үзүүлэх чадвараа алдана. Сүүлдээ өвчин амьдралын чухал үйл ажиллагаа болох залгих чадвар зэрэгт нөлөөлдөг.

Зарим хүмүүст шинж тэмдгүүд богино хугацаанд илэрч, өвчлөл хурдацтай доройтон цөөхөн жилийн дотор хүнд хэлбэрийн ой санамж алдалт болон ухаан нь балартдаг. Бусад хүмүүст өөрчлөлт удаан хугацааны турш бага багаар илэрдэг ба өвчин сүүлийн үе шатаа хүрэхэд 20 орчим жил шаардагддаг. Харин ихэнх хүмүүсийн хувьд өвчин оношлогдсоноосоо хойш 3-9 жил амьдардаг байна.

Одоогийн байдлаар энэхүү аймшигт өвчинтөй тэмцэх цорын ганц арга зам нь өвчний явцыг удаашруулж,  мэдрэлийн үйл ажиллагааг дэмжих эм бэлдмэлүүдийг  хэрэглэн эмчилгээг цэг алдалгүй хийлгэж эхлэх юм.

site-3

 

Сэтгэгдэл үлдээх