Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Онлайн худалдааны шилдгүүдийн нэг Амазон компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Жэф Бэзосын сансрын нислэгийн Blue Origin компаний 2018 он гэхэд зорчигчдыг сансарт аялуулах New Shepard сансрын пуужингийн доторх интерьерийг танилцуулсан зураг олон нийтэд цацагдсан байна. Зорчигчид пуужингийн хошуунд байрлах капсулд зорчих ба капсул дотор нийт тус бүр эргэн тойроноо харах цонхтой 6 суудалтайгаас гадна нислэгийн үйл явцыг харуулсан дэлгэц байрлах юм байна. Хөлөг нь сансрын тойрог зам дагуу аялах ба дэлхий рүү буцахаасаа өмнө аялагчдад ямар ч татах хүчгүй орчинд сансрын үзэмжийг харах боломж олгох аж. Одоогийн байдлаар тус аялалд явахын тулд хэдий хэмжээний мөнгө төлөх нь тодорхойгүй байгаа хэдий ч судлаачид ойролцоогоор нэг хүний 250,000 орчим ам.доллар байх гэж тооцоолж байгаа гэнэ.

 

Сэтгэгдэл үлдээх