Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Өнгөрсөн 4 дөх дөх өдөр Амазон компанийн үүсгэн байгуулагч Жэф Бэзос хувьцааны өсөлтөөөс 1,97 тэрбум ам.долларын ашиг олсон бол Блүүмбэргийн тэрбумтнуудын индексээс үзэхэд 2017 он гарснаас хойш Бэзос нийт 2,6 тэрбум ам.доллараар өөрийн хөрөнгийн нэмэгдүүлсэн гэсэн үзүүлэлттэй гарсан байна. Он гарснаас хойш Амазоны хувьцаа 4,1 хувиар өссөн бол  зөвхөн дөрөв дөх өдөр буюу 1 сарын 5 нд жижиглэн худалдааны дампуурлаа зарласан компани болох American Apparel inc – ийг худалдаж авах тухай мэдээлэл тархсан нь 3,1 хувиар өсгөхөд хүргэжээ. Сиатл хотод байршдаг Zevenbergen Capital Investments хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгө оруулалтын багцын менежер , удирдах зөвлөлийн гишүүн Brooke de Boutray ийн мэдээлэлж буйгаар энэхүү хувьцааны өсөлтөд онлайн худалдааны ид эрчимтэй үе , Alexa ,  Амазоны шинэ дуу мэдрэгчтэй туслах бүтээгдэхүүн зэрэг хүчин зүйлүүд гол нөлөө үзүүлсэн байна.

Эх сурвалж: Bloomberg

Сэтгэгдэл үлдээх