АМЕРИКИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН ХАМГИЙН ЗАГВАРЛАГ ЕРӨНХИЙЛӨГЧИД

АМЕРИКИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН ХАМГИЙН ЗАГВАРЛАГ ЕРӨНХИЙЛӨГЧИД

Гуравхан хоногийн өмнө дэлхийн хамгийн том гүрэн болон Америкийн нэгдсэн улсын 45 дахь ерөнхийлөгч Дональд Трамп-ийн тангараг өргөх ёслол болсныг дэлхий нийтээрээ сонирхон үзсэн. Сүр дуулиантай түүхэн дэх хамгийн олон асуудал дагуулж, анхаарлын төвд болж чадсан энэ үйл явдалтай холбогдуулан erhvn.mn-ийнхэн та бүхэнд Америкийн нэгдсэн улсын хамгийн загварлаг ерөнхийлөгчдийг танилцуулахаар бэлтгэлээ.

HARRY TRUMAN

АНУ-н 33 дахь ерөнхийлөгч Truman зөвхөн их гүрний удирдагч байсангүй, тэр өөрийн загварлаг байдлаараа алдартай нэгэн байжээ.

Давхар товчтой хослолоор гоёдог, зангианы сонголт, костюмын зах дээр ач холбогдол өгдөг хээнцэр нэгэн. Уур амьсгал ширүүн хурлын танхимд ч тэр хэрхэн эрвээхий зангиагаар сайхан харагдахыг мэддэг байсан гэнэ.

   

JFK

John Fitzgerald Kennedy, хамгийн алдартай ерөнхийлөгчдийн нэг. Тэрээр загварын донжийг олохдоо жинхэнэ гарамгай эр. Аливаа зүйлийн балансыг дэндүү сайн олдог гэхэд хэлсдэхгүй. Тийм ч учраас одоог хүртэл түүхэн дэх хамгийн шилдэг нөлөөлөгч гэсэн тодотголтой явдаг.

Тэрээр даавуун өмдтэй байсан ч үргэлж классик харагдаж чаддаг байна. Мөн түүний нэрийн гэж хэлж болох хувцас нь ПОЛО цамц юм. Хэн доорх зургийг 54 жилийн өмнөх зураг гэхэв?

ABRAHAM LINCOLN

Дахин сэргэлтийн загалмайлсан эцэг, карисма нэгэн болох Abraham Lincoln. Бид түүнийг өндөр малгай, энгэрийн зүүлтээр нь сайн мэднэ. Үүнээс харахад түүний хувцасны шүүгээ ч тийм муу байгаагүй бололтой.

Түүний зургаас бид биед яг таарсан, эмх замбараатай нямбай хослолыг харж чадаж байна. 150 жилийн өмнөх загвар гэхэд боломжийн хослол биш гэж үү?

BARACK OBAMA

Тэрээр мэдрэмжтэй шилдэг манлайлагч төдийгүй хувцасны тал дээр ч маш мэдрэмжтэй. Энгийн загварыг хүртэл анхаарал татахуйц болгож чаддагаараа онцлог нэгэн. Жинсэн өмд, бомбер жакетад дуртай. Мэдээж түүний эхнэрийг харахад л мэдрэмжтэй байхаас өөр яахав гэмээр шүү.

Гэхдээ тэрээр дүрэмд баригдан оройн зоогонд явахдаа бусад шиг хослол өмссөнгүй. Тэр өөрийн албан ёсны бомбер жакетаараа гоёжээ. Тиймээ, тэр чадсан!

CHESTER A. ARTHUR

АНУ-н 21 дэх ерөнхийлөгч “Жентлэмэн Босс” хэмээн алдаршсан Chester Arthur. Тэрээр өөрийн маш том хувцасны шүүгээтэй байсан ба, үүгээрээ ч бахархан ярих дуртай байжээ. Түүнийг бүрэн илэрхийлэх нэгэн загвар нь энгэрийн алчуур нь ба 1880-аад онд шагай хүрсэн урт цув өмсдөг байснаар нь хэр загварлаг байсныг нь таамаглаж болох юм.

GEORGE BUSH JR

Хамгийн бага IQ-тэй ерөнхийлөгч байсан хэдий ч загварын хувьд бол нилээд дээгүүр байрыг эзлэнэ.

Тэрээр залуудаа Oxford цамцыг төрөл бүрийн хувцастай хослуулан өмсөж жинхэнэ утгаар нь трэндийг бий болгож байсан байна. Харин албан ажилдаа томилогдсоноос хойш хувцаслалтын дүрмийг эвдэлгүйгээр өдөр бүр өөр төрхийг илэрхийлсэн хослолыг бий болгодог нь онцлог шүү. Та түүний урт цувыг санаж байгаа биз?

BILL CLINTON

Тэрээр мөн жентлэмэн төрхийг бий болгож чадсан ерөнхийлөгчдийн тоонд зүй ёсоор ордог. Хамгийн алдартай өөрийг нь илэрхийлдэг загвар нь 3 хослол /пиджак, майк, өмд/ ба саяхны Телевизийн шоунд орохдоо ч 3 хослолоороо гоёсон байсан юм.

 RONALD REAGAN

80-аад оны Wall street-ийн бүүм үед АНУ-г удирдаж байсан хүндтэй эрхэм тэрээр үнэхээр загварлаг нэгэн. Итгэл төрүүлэхүйц дүр төрх, борлуулалтын загалмайлсан эцэг гэгдэх түүний тэнгэрт тэмүүлсэн амжилт нь гайхалтай хослолуудтай нь холбоотой ч юм билүү?

Тэгвэл АНУ-ын 45 дэх ерөнхийлөгч ДОНАЛЬД ТРАМП энэ жагсаалтанд орж чадах болов уу?

Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Сэтгэгдэл үлдээх