Яагаад та өглөө 5 цагт босох шаардлагагүй вэ

Амжилтад хүрэхийн тулд яагаад өглөө 5 цагт босох шаардлагагүй вэ

Та өмнө нь амжилттай бизнес эрхлэгчид “Өглөө бүр 5 цагт орноосоо босдог”, “Үдийн 12 цагаас өмнө бүх ажлаа амжуулдаг” зэрэг үүрээр босож хэрхэн олон зүйл амжуулдаг талаар цөөнгүй удаа сонсож байсан байх. Тэдэнтэй харьцуулбал сэрүүлэг хойшлуулах товчоо 9 минут тутамд дардаг өөрийгөө хараад “Би ч арчаагүй амьтан юм даа” хэмээн гонгинох шаардлагагүй. Учир нь энэ нийтлэл тэдгээр хүмүүстэй харьцуулбал бид их орой босдог ч амжилттай явж болох тухай юм. Энэхүү нийтлэлд 5,6 бүр 7 цагт ч босох талаар боддоггүй олон саятнуудтай хийсэн сонирхолтой судалгаа, ярилцлагын тухай хүргэх болно.

Хэрэв та өглөөний хүн биш бол энэ нийтлэл танд таалагдах нь гарцаагүй. Харин энэ нийтлэл хүний хөдөлмөр, хичээл зүтгэлийн тухай бус зөвхөн эрт босох, босохгүй тухайд гэдгийг анхааралтай уншаарай.

Сэрүүлэг хойшлуулах товчийг байнга ашигладаг залууст хүргэх хамгийн шилдэг зөвлөгөө fb гарчиг

Танд юу тохирох талаар олж мэд

Хангалттай хэмжээний нойр авах нь тодорхой цагт сэрэхээс илүү чухал ойлголт. Хэрвээ та оройн цагаар илүү үр бүтээлтэй байдаг бол тэр үеийн цагийг чухалчлах хэрэгтэй.

GreenPal компанийн захирал саятан Bryan Clayton өглөө орноосоо 8-9 цагийн хооронд босдог. Тэрээр “Сүүлийн компаниа эхлүүлэх гэж хичээж байх үедээ бүтээмж өндөртэй, цаг алдахгүй байхын тулд өглөө 4-5 цагийн хооронд орноосоо босох гэж их хичээсэн. Өөрийгөө хагас жилийн турш үүрээр босгох гэж хүчилсний үр дүнд би 8-9 цагийн үед босдогоосоо илүү бага үр дүнтэй байгаагаа ажигласан юм” гэжээ.

Тиймээс тэрээр “Өөрийнхөө хийдэг зүйлдээ сайн байхын тулд шөнө сайн нойр авах хэрэгтэй гэдэг нотолгоог хүлээн зөвшөөрч өөрийгөө хүчлэх гэж хичээсний хэрэггүй” хэмээн залуу үеийнхэндээ зөвлөдөг.

Maropost компанийн үүсгэн байгуулагч Ross Andrew Paquette өглөө 9-9:30 цагийн хооронд босдог. Тэрээр өөрийн бүтээмжийн тухайд “Би өөрөө биш миний санаанууд ядрах үед унтахаар орондоо ордог. Эрт босох ойлголтыг хүмүүс хэт өндрөөр үнэлдэг. Хэрвээ таны санаанууд шөнө илүү гарч ирдэг бол шөнө ажилла. Шөнийг нойргүй өнгөрөөснөө ямар нэг үнэтэй зүйлийг бүтээж байна хэмээн хүлээж ав” хэмээжээ.

Foxytrades компанийг үндэслэгч, хувиараа бизнес эрхлэгч, саятан Paul Koger өдөр бүр тогтмол зах онгойхоос 15 минутын өмнө буюу 9:15 цагт босдог байна. Тэрээр “Унтаж, нойроо хангалттай авснаар өглөөг тайван угтаж, илүү үр дүнтэй байж, хэцүү асуудлыг амжилттай шийдвэрлэж чаддаг болно” хэмээн зөвлөдөг.

Өөртөө юу тохирох вэ гэдгийг таньж, өөрийн ажлын цагаа зөв зохицуул хэмээн зөвлөхөөс илүү өглөө эрт босож, олон цагийг ажиллахдаа зарцуулбал амжилтын утга учир мэт ойлгогддог явдал нь амжилттай бизнес эрхлэгчдийн ажлын онцлог, тэдний арга барилтай холбоотой. Үүнийг залуу үеийнхэн дуулгавартайяа хүлээн зөвшөөрч, өөртөө шахан тулгах шаардлагагүй.

Өглөө босоод ажиллахдаа бэлэн бай

CelebriDucks болон Cocoa Canard-ийн ерөнхийлөгч, саятан Craig Wolfe “ Үнэндээ би өглөө 8:15-9 цагийн хооронд босдог. Би маш олон төрлийн цагийн бүслэлүүдэд бизнесээ явуулдаг учир шөнө болтол ажиллах хэрэг гардаг. Амжилттай байхын тулд өөрт чинь хэчнээн цаг байсан ч хамаагүй та өөртөө ажлаа эхлүүлээд дуусгах цаг, тантай 100% холбогдох боломжтой цаг болон өөрийн өдөр тутмын бизнесийн шаардлагыг гүйцэлдүүлэх цагийг тогтоох хэрэгтэй.

“Жишээ нь би өглөөг унтаж өнгөрөөдөг хэдий ч 9 цаг болох үед юу ч болсон бай би ирсэн дуудлагуудыг хүлээн авдаг. Илүү үр дүнтэй байхын тулд ямар нэг төсөл дээр ажиллах, дуудлагыг буцааж залгах болон олон нийтийн ажил хийх үедээ би цагаа хэсэг болгон хувиарладаг. Өөрийн цагаа хэрхэн хувиарлаж, түүнийгээ хэрхэн биелүүлж үр дүнгээ сайжруулахаас бүх юм шалтгаална. Үүнд би шөнийн цагаар, өдөр болж буй өөрийн гадаад дахь үйлдвэрүүдэд цаг гаргах шаардлага ч гардаг. Та орой сэрдэг байж болно. Гэхдээ та өөрт тулгарах нэн тэргүүний асуудлыг зөв хувиарлаж, өөрийн хувиараа биелүүлэх дадалтай байх нь л чухал.”

Төлөвлө, төлөвлө, төлөвлө

Таны хэдэн цагт орноосоо босохоос хамааралгүйгээр амжилтад хүрэх түлхүүр бол өөрийн хувиараа төлөвлөх юм. Сэрүүн байгаа цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх нь эрт босож, үр бүтээлгүй байснаас хамаагүй дээр.Rocky Mountain Chocolate Factory

Саяхан өөрийн Yogurtini бизнесийг -д зарсан ба одоогоор Kauzbots гэх тоглоомын компанийг эзэмшиж буй саятан Наташа Нелсон. Тэрээр өдөр бүр 8-9 цагийн хооронд сэрдэг.

Мөн маргаашийн өдрийнхөө төлөвлөгөөг өмнөх шөнө нь бэлдэж гаргадаг.“Би ажлынхаа төгсгөлд маргааш өглөөний зүйлсээ төлөвлөдөг. Өглөө өөрийн цагаа зохицуулж, төлөвлөх зав байдаггүй. Оройн цагт тоохгүй өнгөрч болохгүй илгээмж, мессежийг хүлээж авдаг учир тэр бүгдийг өглөө босоод хамгийн түрүүнд хийх жагсаалтдаа оруулж шалгадаг. Орноосоо босож, ажлаа эхлэхэд ямар ч цагийг дэмий өнгөрөөдөггүй ба өглөө юм төлөвлөж суух хагас цаг надад байхгүй.”

Амжилтад хүрэхээ төлөвлөнө гэдэг нь та үргэлж өндөр үр дүнтэй үйл ажиллагаанд анхаарлаа хандуулсан байдгийг илтгэнэ. Өөрөөр та ажлаа үнэлж нэн тэргүүнд тавьж чаддаг гэсэн үг.

Саятан, бизнесийн холбогч Brittani Nelson нь 8 цагт сэрдэг ба өөрийн өдрийг хийх ёстой жагсаалтаас хүртэл, дараагаар нь маркетинг болон бусад зүйлсэд анхаарлаа хандуулж одоогийн үйлчлүүлэгчид болон шинэ үйлчлүүлэгчдийн үйл ажиллагааг тогтвортой байлгах зэрэг хэсгүүдэд цагаа хувиарладаг.

Тэрээр “Би Facebook эсвэл өөр бусад сошиал медиа уруу онлайн маркетинг хийх цаг төлөвлөгдсөн үед л ордог. Ямар нэг мэйл эсвэл утасны дуудлага хүлээгээгүй бол мэйлээ шалгах, дуудлага хийх зэргээс зайлсхийдэг. Би цаг хувиарлахын тулд ажлын хүснэгт хэрэглэдэг ба ямар нэг апп эсвэл электрон календарь ашигладаггүй. Мөн би хувьдаа өөрийн саятан болсон амжилтыг өөрийн зүйлсээ сайн төлөвлөснөөс болсон гэж боддог. Боломж олдвол 8, 9 цаг хүртэл нойр авдаг ба аль болох уулзалтуудыг өглөө төлөвлөхөөс зайлсхийдэг. Би хуанлигаа ашиглан бүгдийг төлөвлөдөг ба ямарваа нэг зүйл хийхдээ сэрүүлэг тавьж нэг ажлаас нөгөөд шилждэг.”

Хүчтэй системийг бий болго

Амжилттай байна гэдэг нь зөв цагтаа, зөв газарт, зөв системтэй байхыг хэлдэг.

Decisive Minds-н бизнесийн зөвлөх, саятан Michele Scism ихэвчлэн 8-9 цагийн хооронд орноосоо босдог. Тэрээр “Системүүд болон сайн багийн тусламжтай санаа амар нойроо авдаг”.

Та мөн өөрийн бизнесийг тань дараагийн төвшинд аваачихын тулд юун дээр ажиллах нь үр дүнтэй талаар мэдэх ёстой. GreenPal-н Bryan Clayton “Би өөрийнхөө амжилтын ихэнхийг нь өдөр тутмын ажилдаа бага, харин намайг маш өндөрт хүргэх үйл ажиллагаандаа илүү цагийг зарцуулснаас үүссэн гэж боддог.”

Ихэнх цагийг төлөвлөгөө боловсруулах, багш нартай харилцах, санхүүжүүлэгч байгууллагаас хандив босгох зэрэг өндөр үр дүнд хүргэх үйл ажиллагаанууд буюу чухал гэхдээ яаралтай биш ажлуудад зарцуулах хэрэгтэй.

Өөртөө анхаарал тавь

Завгүй ажлын хуваарьтай үед өөртөө анхаарал тавих, гэр бүл болон бусад зүйлсэд анхаарал хандуулахад хэцүү ч энэ нь таны амжилтад хамгийн чухал гэдгийг санах хэрэгтэй. Долоо хоногт 4-5 удаа дасгал хийх нь эрүүл мэндэд хэрэгтэй төдийгүй хүний бодол санааг цэгцлэх, ямарваа зүйлсийг шинэ өнцгөөс харах болон ажил дээрээ хамгийн сайнаараа байх зэрэг боломжийг олгодог. “Идэвхтэй дасгал хөдөлгөөнгүйгээр би амжилтгүй байх байсан” гэж хэлэх бизнес эрхлэгчид цөөнгүй байсан юм.

Өдрийн турш эсвэл цайны цагаа ашиглан багахан хэмжээний төвлөрөлтийн завсарлага хийх эсвэл өдрийн төгсгөлд цаг гаргаж өөртэйгөө болон өөрийн хайртай хүмүүстэй цагийг өнгөрөөж, тогтвортой байдлыг олох нь амжилтад хүргэх түлхүүр юм. Тиймээс орноосоо орой босдог залуус та нар заавал гадаа харанхуй байх үед “Би бусдаас түрүүлж хөдлөх хэрэгтэй” гээд өөрийгөө гахай, нохой шиг хүчлэн, дайчлан байж зүтгэх шаардлагагүй. Эрт боссоноос үүдэлтэй сул дорой байдал чинь түүнээсээ ч долоон дор үр дагавартай байж болох юм. Өөртөө байгаа цагийг маш сайн ашиглаж чадахад л “тэрбум доллар”-ийн амжилт өөрийнх тань болох болно.

 

Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Сэтгэгдэл үлдээх