Амжилттай хүн болохын тулд хаях ёстой 13 ЧАНАР

“Амжилтанд хүрэх гол нууц бол золиос юм. ”

Тав дах өдөр бүрийн зугаа цэнгэл , залуу насны наргиа зэргийг та шаргуу хөдөлмөрөөр сольж чадах уу ?. Хий хоосон шүүмжлэлүүдийг чихээ дараад өнгөрөөж чадах уу ? Таныг гэсэн хүмүүсийн үнэтэй зөвлөгөөнүүдийг нухацтай хүлээж авч чадах уу ? Өөртөө эргэлзэх байдал , тодорхойгүй нөхцөлүүд , бусдын эсэргүүцэл зэргийг даван туулж чадах уу ? Эдгээр асуултууд бол амжилтанд хүрэхийг хүсэж буй хүн бүр өөрөөсөө заавал асуух ёстой асуултууд юм.

Мастин Киппийн хэлсэнчлэн Та бусдын хүрээгүй амжилтанд хүрэхийн тулд бусдын хүсэхгүй байгаа амьдарлаар амьдарч чадах уу ?

Өндөр амжилтанд хүрсэн хүн бүрийн маш сайн ойлгодог нэг зүйл бол амжилтанд хүрэхэд садаа болох зүйлсийг хаяж чаддаг байх ёстой юм. Ингээд ямар ч зүйл хийсэн амжилтанд хүрэхийн тулд ангижрах ёстой 13 зүйлийг танд хүргэж байна.

1.Тодорхойгүй байдлаас айх 

Амьдралд тохиох олон зүйлс дундаас төрөх , үхэхээс бусад нь тодорхойгүй. Ирээдүйд болох зүйлсэд баталгаа гэж байдаггүй. Өөрийн гэсэн бизнесээ эхлүүлэх аль эсвэл ажлынхаа хажуугаар өөр юм зэрэг хийнэ гэдэг нь ямар ч тодорхойгүй ирээдүйтэй тэс өөр амьдралын зам руу орж байна гэсэн үг биш юм. Тийм учраас тодорхойгүй байдлаас эмээж суух нь ердөө таны цагийг дэмий үрж , амжилтанд хүргэхэд тань туслах цагаас хойш татаж байдгийг ойлгох хэрэгтэй.

2. Өөрийн мэдрэмжүүдээ тоохгүй байх 

Уур ууцаар. Энэ бол хүн хангалттай хүчгүй үедээ гаргадаг мэдрэмж. Сэтгэл зовнил. Энэ нь таны амьдралын баланс алдагдсаныг илэрхийлж байгаа хэрэг. Айдас . Энэ бол таны юунд санаа тавьдгийг илэрхийлж байгаа зүйл. Таны мэдрэмжүүд бол ямар нэгэн зүйлийн дохио болохоос зүгээр нэг тохиолдлын зүйлс биш юм. Тийм учраас амжилтанд хүрэхийг хүсэж байгаа бол өөрийнхөө мэдрэмжүүдийг сонсож өөрийгөө юу хүсэж байгааг анзаардаг байх хэрэгтэй.

3. Таны асуудлууд байхгүй байгаа юм шиг дүр эсгэх 

Өөрийнхөө зарлага болон орлогыг сайтар тооцоод цаасан дээр буулгаад үз. Эрүүл мэндэд муу аль эсвэл таныг эвгүй байдалд оруулдаг зуршлуудыг жагсааж бич.Ууучлал гуйх хэрэгтэй хүмүүсийнхээ тоог гарга. Эдгээр жагсаалтуудыг гаргасныхаа дараа энэ бүгдийг ёсоор нь хийвэл таны амьдрал хэрхэн өөрчлөгдөхийг бодоод үз. Гол нь энэ бүхний эцэст өөртөө үнэнч байж асуудлуудааса зайлсхийлгүй нүүр тулан шийд.

4. Тухгүй байдлаас зайлсхийх 

Таныг хүрч чадах амжилтаас тань үргэлж зулгааж , доош нь татдаг муу зуршлуудийн ихэнх нь “тухгүй байдлаас зайлсхийх” байдлаас үүсдэг. Ихэнх хүмүүс нэг хэвийн энгийн амьдралаар амьдардаг нь өөрт хамгийн эвтэйхэн гэсэн ажлыг хийсээр насыг бардагтай холбоотой. Тийм ч учраас ямар ч зүйлийг авахын тулд төлбөрийн төлөх ёстой гэдэг шиг амжилтанд хүрэхийг хүсэж л байгаа бол тухгүй байдлыг ч бас хүлээн зөвшөөрч зайлсхийхгүй байх хэрэгтэй.

5. Таны хамгийн эрүүл мэндэд хортой зуршил. 

Жинхэнэ амжилт гэдэг бол урдаа тавьсан зорилгодоо хүрэхээс гадна эрүүл мэндийн хувьд эрүүл, саруул байх явдал юм. Тиймээс завгүй ажиллахын хажуугаар өөрийн биед ч мөн адил анхаарал хандуулах хэрэгтэй. Ингэхийн тулд юун түрүүнд тамхи татах , хэт их идэх , архи уух , хөдөлгөөнгүй байх , буруу хооллох гэх мэт энгийн хорт зуршлуудаа орхих хэрэгтэй юм. Эдгээр зүйлс нэг бодлын сайхан ч гэсэн эцсийн дүндээ эрүүл мэндийг тань нөхөж сэргээх боломжгүйгээр сүйтгэсэн байдаг гэдгийг санаарай.

6. Арга мөхөстөх байдалд дасах 

Зарим хүмүүс амьдралынхаа зарим үед олон төрлийн саад ,бэрхшээлүүдтэй зэрэг тулгарснаас болоод гадны хүчин зүйлээс хамааралтай нөхцөл байдлуудад өөрийгөө ямар ч хүчгүй гэдэгт итгэж эхэлдэг. Ингэснээр тэд ямар ч зүйл учирсан хичээхээ больж эхэлдэг бөгөөд энэ нь таныг өөрөө өөртөө арга мөхөстөх байдлыг бий болгох нөхцөл байдал руу дагуулдаг. Өөртөө тохиолдож буй зүйлийг бүгдийг нь хянаж чадна гэсэн хүчтэй байж өөртөө итгэлтэй байх нь сэтгэлзүйн хувьд таныг хүчирхэг нэгэн болгодог.

7. Өөрийн асуудлуудаа хамгаалах 

Хэрэв таны цаг үргэлж тоочдог асуудлууд дээр тань хэн нэгэн зөвлөгөө , шийдэл санал болгоход та тэр бүгдийг нухацтай бодож үздэг үү ? Эсвэл бодож ч үзэлгүйгээр ямар нэгэн шалтаг гаргаж тавиад  нөгөө хүн рүүгээ “чи ойлгохгүй байна” гэж гомдоллодог уу? Хэрэв хоёр дах нь таны хувьд илүү түгээмэл тохиолддог бол та өөрийн асуудлуудаа бусдаас хамгаалах эмгэгтэй юм байна. Энэ зан тань таныг амжилтанд хүрэхэд саад , тушаа болох хамгийн гол зүйлүүдийн нэг бөгөөд аль болох эртхэн энэ байдлаа засаж бусдын үнэт зөвлөгөөг нухацтай хүлээж авах хэрэгтэй.

8. Анхаарал сарниулах зүйлс 

Таныг хөгжүүлж , амьдралаа босгоход тань туслахгүй байгаа зүйлс болгон бол анхаарал сарниулах зүйлс гэсэн үг. Тийм учраас өөрт байгаа цаг хугацааг аль болох хэрэгтэй зүйлсэд зарцуулж бусад анхаарлыг тань өөр тийш хандуулах зүйлсийг хажуугаараа өнгөрөөж сурах хэрэгтэй.

9. Бусдад таалагдах хэрэгцээ. 

Хүн бүхэнд таалагдах төгс хүн гэж энэ дэлхий дээр ганц ч үгүй. Учир нь хүн бүр өөр өөрсдийн гэсэн онцлог шинж чанар  болон давуу , сул талуудтай. Та өөрийн гаргасан шийдвэрүүдээсээ болж зарим нэгэнд нь таалагдаж , заримд нь хайрлагдаж , зарим д нь магадгүй таалагдахгүй байж тэр бүү хэл үзэн ядагдаж ч магадгүй. Тэглээ гээд өөрийн чин сэтгэлээсээ хүсэж буй зүйлээ бусдад таалагдахын тулд орхиж болохгүй шүү дээ.

10. Бүх зүйлийг өөрөө хийх гэж оролдох 

Та бүх ажлынхаа үүрэг , даалгаврыг ганцаараа хийхээр заяагдаагүй. Заяагдсан байлаа ч гэсэн бүх зүйлийг ганцаараа хийж чадахгүй. Амжилтанд хүрэхийг хүсэж байгаа л бол та ямар нэгэн байдлаас бусдын тусламж , зөвлөгөөг аван тэдэнтэй хамтарч ажиллах шаардлагатай л болно. Өндөр амжилтад хүрч чадсан олон хүмүүсийн үргэлж хэлдэг зүйл бол хамаг зүйлийг өөрөө хийх гэж оролдохын оронд зөв хүмүүст итгэл хүлээлгэн хамтарч ажиллах хэрэгтэй.

11. Эсэргүүцэл 

Ямар нэгэн зүйлийн эсрэг байна гэдэг  зарим талаар бол “комфорт зоноос” гарч буйд үзүүлж буй хариу үйлдэл бөгөөд ямар нэгэн шинэ зүйлийг хийх гэсэн эрмэлзэл юм. Гэхдээ эсэргүүцэл тань бүтээлч байдлаас чинь илүү их байгаа бол яав ч сайн зүйл биш. Зарим тохиолдолд хийж буй ажил тань танд таалагдахгүй байсан ч гэсэн хийж гүйцэтгэж чаддаг байх хэрэгтэй. Учир нь зарим зүйлсийг бид зөвхөн хийж байж л бүрэн гүйцэд ойлгож авч чаддаг. Тийм ч учраас бүрэн ойлгоогүй зүйлээ эсэргүүцэхээсээ өмнө ойлгох гэж хичээх хэрэгтэй.

12. Бүтэлгүйтэх айдас 

Бүтэлгүйтэж магадгүй гэсэн айдас бол ихэнх хүмүүсийг өөрчлөлт хийхэд нь саад болдог шалтгаануудын үндэс. Учир нь таны амьдралдаа гаргаж болох хамгийн том алдаа бол бүтэлгүйтэх биш оролдож үзэхгүй байх юм. Оролдож үзэхгүй байх нь эцэстээ харамсах сэтгэлийг л авчирдаг бол бүтэлгүйтэх нь амьдралын том сургамж болон үлддэг.

13. Нөхцөл байдал таниас өмнө өөрчлөгдөхийг хүлээх. 

Ямар нэгэн сайн цагийг хүлээж хийх зүйлээ эхлүүлнэ гэдэг тэнгрээс алган дээр тань алтан гулдмай тавьж өгөхийг хүлээхтэй адил. Нөхцөл байдал сайжрахыг хүлээж нэг хэвэндээ сууснаас ядаж өөрт ашигтай нөхцөлүүдийг эрэлхийлэхийн зэрэгцээ ирээдүйд бэлэн байж өөрийгөө зогсолтгүй хөгжүүлж байх хэрэгтэй. Учир нь нөхцөл байдал өөрчлөгдөөд та өөрчлөгдөж амжаагүй байвал таны бодсон зүйлийг өөр хэн нэгэн таниас өмнө амжуулж харуусах сэтгэлийг л танд үлдээх вий.

Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Сэтгэгдэл үлдээх