Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Vogue сэтгүүлийн америк дах салбарын ерөнхий редактор болон тус сэтгүүлийн толгой компани болох Condé Nast ийн арт директор Анна Винтур энэ зун ажлаа хүлээлгэж өгөх болсон талаар мэдээллүүд цацагдаж эхэллээ. New York Post-ийн мэдээлэлж буйгаар Анна Vogue -ийн есдүгээр сарын дугаарыг бэлэн болгосны дараагаас ажлаа хүлээлгэж өгөх бололтой. Мөн өнгөрсөн наймдугаар сард Британийн Vogue сэтгүүлийн ерөнхий редактороор томилогдсон Эдварл Эннинфул түүний орыг залгаж магадгүй гэсэн мэдээ New York Post ийн мэдээнд тусгагджээ.

Гэвч Vogue болон Conde Nast ийн хэвлэлийн төлөөлөгч The Cut-д өгсөн мэдэгдэлдээ эдгээр мэдээллүүдийг ямар ч үнэний оргүй цуурхал бөгөөд бүгд худал хэмээн мэдэгджээ. Vogue сэтгүүлийг редакцийг 30 жил удирдсан загварын салбарын гол төлөөллүүдийн нэг Анна  Винтур ажлаа өгөх эсэх нь одоогоор батлагдаагүй хэдий ч түүнийг ирэх намар сэлгэгдэнэ гэдэгт загварын салбарын олон мэргэжилтнүүд итгэлтэй байгаа аж.

Эх сурвалж: PageSix , The Cut

Сэтгэгдэл үлдээх