Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Түүхэнд анх удаагаа AirBnb сайт БНХАУ-ын цагаан хэрэм дээр шөнийг өнгөрүүлэх боломжийг олгож эхэллээ. Энэхүү амьдралд цөөхөн тохиолдох боломжид тусгайлан зассан цагаан хэрэм доторх өрөөнд шөнийг өнгөрүүлэх, байгалийн үзэсгэлэн бүрэн мэдрэх 360 градус үзэмж зэргээс гадна Хятадын олон соёлыг агуулсан төрөл бүрийн оройн зоог багтаж байгаа аж.

“Бид энэхүү хүмүүсийг салгах биш нэгтгэсэн гайхамшигт газрыг онцолсон үйл явдалд хамтран оролцож байгаадаа үнэхээр бахархалтай байна” хэмээн Хятад дахь AirBnb ийн хамтран үүсгэн байгуулагч болон захирал Nathan Blecharczyk мэдэгджээ.

Airbnb ийн зохион байгуулж буй энэхүү хятадын цагаан хэрэм дотор шөнийг өнгөрүүлэх шагналтай уралдаан нь 2018 оны 8-р сарын 11 хүртэл үргэлжлэх бөгөөд нийт 4 ялагчийг шалгаруулах юм байна . Тус тэмцээнд оролцохын тулд Airbnb -ийн сайт руу орон “үндэстнүүдийн хоорон дахь соёлын заагуудыг үгүй болгох нь яагаад чухал болон хэрэв та байсан бол хэрхэн ялгаатай соёлуудын хооронд шинэ харилцаа холбоог бий болгох байсан бэ” гэсэн асуултад хариулах ёстой юм.

Хэрэв та энэхүү амьдралд ховорхон тохиох боломжийг ашиглахыг хүсэж байгаа бол ЭНД дарж тэмцээнд оролцоно уу.

 

Сэтгэгдэл үлдээх