Аюултай аяллын ард

Дэлхийн хамгийн гайхалтай гэрэл зургуудын ард болсон үнэн түүхийг та мэдмээр байна уу?

Заримдаа бага зэргийн эрсдэл гаргах нь гайхалтай гэрэл зурагруу хөтөлдөг. Дэлхийн хамгийн зоригтой аялагчид нилээд өндөрт гарч, байгалийн эрс тэс, аюултай уур амьсгалыг даван туулан байж гайхалтай мөчүүдийг гэрэл зургийн хальснаа буулгадаг байна.

Бид энэ удаа @BeautifulDestinations гэх сүүлийн үед Инстаграмаар маш олон дагагчтай болж буй хаягаас төгс төгөлдөр мөчийг гэрэл зураг болгож мөнхлөхийн тулд хамгийн аюултай байдалтай тулгарсан 10 аялагчдыг жишээ болгон сонирхуулахаар бэлтгэлээ.

Яг л эгзэгийг нь тааруулж чадсан торгон агшнуудыг танилцуулья.

1  Trolltunga бол дэлхийн алдартай Норвегийн чулуун хад бөгөөд нэг л тэнцвэр алдахад хамгийн аймшигтай нь үхэл таныг угтах болно. Үүнээс өөр хэн ингэж тэнцвэрээ олж ийм гайхалтай зургийг авхуулах билээ? @thiagomlcorrea

trolltunga

2  Вашигнтон-д авхуулсан доорх хосуудын зурганд ‘Big Drop Romance’ гэсэн нэр өгчээ. Сүйт бүсгүй нь анх энэ зургийг авхуулахдаа айж байсан боловч үзээд алдахаар шийдсэн байна. Харин уг зургийг авсан зурагчин маань тэднийг дээрээс нь авсан бөгөөд өөрийнхөө чадах чинээгээрээ гайхалтай мөчийг буулгахыг хичээсэн хэмээжээ. @isaacgautschiphotograph

washington

3   Энэхүү зургийг California дахь Yosemite үндэсний паркт үүрийн 6 цагт гар утсаараа авсан байна. “Би камераа үлдээн уулын оройд гарч нар мандахыг хүлээж байсан. Уг оргил дээрээс харж буй байгалийн үзэмж болон яг тухайн үеийн мэдрэмжийг үгээр илэрхийлж чадахгүй ээ. Гэхдээ л яг энэ мөчийг би үүрд мөнх санаж явах болно” хэмээжээ. @andrewling

california

4  New York шиг хотуудад танд үзэж сонирхох маш олон газрууд бий. Гэхдээ бусдаас үнэхээр ялгаатай цорын ганц газрыг олохыг хүсвэл бага зэргийн эрсдэлтэй алхам хийх нь танд тусална. Time square-с 600-аад метрийн дээрээс New York хот самбар дээр маш шигүү нягт өрсөн юм шиг харагдаж байгаа биз? @dave.krugma

new york

5  Германы зүүн өмнөл хэсэгт Rakotzbrücke гэх шигүү ойтой газар бий. Тэнд дугуй хэлбэртэй нумарсан толь шиг гөлгөр гүүр байдаг. Эргэн тойрон нь яг л шинэ дэлхий, шинэ газрыг бүтээж байгаа мэт мэдрэмжийг танд өгнө. Маш хүйтэн аймшигт ойгоос, нуугдмал ямар ч хүнгүй зэлүүд хотоос энэхүү гүүрийг олсон маань миний амьдралын хамгийн том туршлага болж чадсан. @jacob

german

6  Шинэ Зеландын шөнө хүмүүс магадгүй хамгийн цэлмэг тэнгэрийг харж чаддаг байх. Тиймээс нэгэн өдөр би Wakana-с 30 минутын хол орших Cardrona Alpine цанын баазад очихоор шийдсэн юм. Би уулын оройлуу алхаж тэнгэрийн од болон цанын баазын лифтээр фон хийж энэхүү аюултай бөгөөд гайхалтай дурсамжийг бий болгосон уг зургийг авсан юм. @lebackpacker

new zeland

7  Энэ зургийг San Juan, Utah-ий Monument хөндийд авсан. Энэ газар авсан маш олон зургууд байдаг. Гэхдээ тэдгээр зургуудыг харахаар аварга том чулуун хадан завсраар нарны туяа нэвч тусах тэр байдлыг харуулж чадахгүй байгаа юм шиг санагдсан. Тиймээс яг тэнд суугаад байгалийн гайхамшгийг мэдрэх тэр мэдрэмжийг хүмүүст бага ч гэсэн хүргэхийг хичээн энэ зургаа авч билээ. @ravivora

utah

8  Alberta-н Abraham нуурын хөвөөнд цас орохоос өмнө эсвэл дулаан темпратур уг нууранд нөлөөлөж мөсөн дор хий үүсч зурган дээрх бөмбөлөгүүдийг ердөө 7 минутын турш л үүсдэг байна. Би л гэхэд яг энэ нөхцөл байдлыг тааруулах гэж 5 жилийн турш хүлээсэн. Жил бүр энд ирж, хүлээж, бүтэлгүйтэж байлаа. Энэ жилийг хүртэл шүү дээ. @calsnape

abraham

9  Миний сайн найз Klemen Premrl Ирландын мөсөн уулын дотор талаар нь авирч байхад авсан зураг юм. Энэ газар байхад нөхцөл байдал байнга өөрчлөгдөж байсан ч яг энэ мөчийг буулгах үед хангалттай тайван байсныг хэлэхэд таатай байна. @timkemple

tsas

10  Би Las Vegas-ийн хамгийн сэтгэл хөдөлгөм, цор ганц төгс өнцгөөс харуулахыг хүсдэг байсан. Тиймээс энэ мөчийг өөрийн сүйт бүсгүйтэй хамт Bellagio зочид буудлын дээвэр дээрээс #FollowMeTo зургийг авсан юм. @muradosmann

las vegas

Сэтгэгдэл үлдээх