Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Шинэ газар луу аялна гэдэг хамгийн их адал явдал дагуулдаг зүйлсийн нэг. Гэхдээ өмнө нь явж байгаагүй орон руу явна гэдэг олон төрлийн эрсдэлийг дагуулдаг өмнө нь уулзаж байгаагүй хүмүүс, харь орны ёс заншил, өөр соёлтой хүмүүс гээд. Аялалд бий болж болзошгүй олон төрлийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд дараах зөвлөгөөнүүдэд анхаарал хандуулахыг хүсэж байна.

  1. VPN ийг ашиглаж сур

VPN бол хаа явсан газраа олон нийтийн wifi ашиглан аюулгүй орчинд мөнгөний гүйлгээ хийх боломжийг олгох хамгийн зардал багатай аргуудын нэг юм.

Janice Waugh – Solo traveler

2. Үргэлж үзэг авч яв

Олон улсын нислэгээр нисэхдээ үргэлж үзэг авч яв. Таныг онгоцонд явч байхад маягт бөглөхүийг хүсэх байх

Gary Arnd – Everything Everywhere

3.БЭЛЭН БОЛОХООСОО ӨМНӨ ЭХЭЛ

Залуу насандаа мөнгө багатай аялах нь мөнгөтэй болчхоод аялснаас хамаагүй илүү адал явдалтай. Өөрийгөө бэлэн болохыг хүлээх хэрэггүй, аялах боломж муутай үедээ аялж , боломжгүй гэсэн үедээ яв !

Johny Ward –  Onestep4ward.com

4. Аяллын талаарх зөн совингоо хөгжүүл

Аяллын талаарх зөн совин гэдэг олон газруудаар аялж, цаг хугацаа өнгөрхийн эрхэнд хөгждөг зүйл. Амьдралын чухал үеүүдэд зөв шийдвэр гаргалтруу чиглүүлэх хамгийн том хүч аяллын зөн совин ч байж болох юм.

Earl – Wanderingearl.com

5. Зардал багатай бизнес эхлүүл

Хямд зардалтай газар амьдрахын хажуугаар онлайн бизнес эхлүүлнэ гэдэг бол гайхалтай санаа. Өөрийнхөө бизнест илүү их хөрөнгө оруулалт хийхын тулд хямд зардалтай газар амьдардаг маш олон энтрепренерүүд (бизнес эрхлэгч) байдаг

Kate – Adventurouskate.com

6.  Бага төлөвлөж , аяандаа үүсэх замыг дага

Аяллын хөтөлбөрөө аль болох уян хатан байлгахыг хичээж, аяаандаа бий болох адал явдлыг таашаа

Amanda Williams – dangerous-business.com

7. Үргэлж бэлэн мөнгөтөй яв

Дэлхий дээрх бүх хотуудад ATM байхгүй , зарим тохиолдолд таны VISA/Master кард үйлчлэхгүй байх үе ч бий. Тэр үед танд бэлэн мөнгө байхгүй тохиолдолд томоохон асуудал үүсч магадгүй тул бэлтгэлтэй яв.

Kach – Twomonkeystravelgroup.com

8. Хааяа  ч болтугай мөнгө үрхээс битгий татгалз

Өдрийн 50 доллар аар олон газар хангалттай аялах боломжтой. Бага зардлаар аялах адал явдалтай хэдий ч зарим үед тооцоолсон төсвөө хэтрүүлэх нь бас л гайхалтай дурсамжийг бүтээх болно. Дээд зэрэглэлийн зочид буудалд хэд хоногийг өнгөрөөж, хотын хамгийн алдартай ресторанаар үйлчлүүлж , хүн бүрийн тэр бүр хийгээд байдаггүй зүйлсийг хааяа ч болтугай хийх нь амьдралыг илүү сонирхолтой болгодог.

Matthew Karsten

9. Нислэгийн тийзээ онлайнаар захиалхын оронд авиа компани руугаа залгаж захиал.

Та бүх боломжтой нислэгүүд онлайнаар байдаг гэж бодож байна уу ? Яг үнэндээ тэд үлдсэн хэсгийг л өөрсдийн сайтдаа байршуулдаг.

Peter Greenberg – PBS

10. Интернет хөтөчийнхөө түүхийг цэвэрлэ (Cookies, Cache)

Хэрэв та өмнө нь интернетээр нислэгийн тийз хайсан боловч худалдаж аваагүй бол дараагийн удаа нислэгийн тийз хайхаасаа өмнө интернет хөтчийнхөө түүхийг цэвэрлэ , аль эсвэл өөр хөтчөөс хай. Учир нь өмнөх удаагийн хайлтын тань түүх (Cookies) хөтөч дээр үлдсэн байгаа тул таныг тийз авах хүсэлтэй байгааг ойлгон зөвхөн үнэтэй тийзүүдийн жагсаалтыг үзүүлж магадгүй юм.

Jason Cochran – frommers.com

11. Урсгалаараа яв

Аяллынхаа үндсэн маршрутыг төлөвлөөд деталь хэсгүүдийг хоосон үлдээ. Энэ нь илүү зугаатай байх болно.

Matthem Kepnes – nomadicmatt.com

12. Ганцаараа аялхаас битгий санаа зов 

Liz Carlson – youngadventuress.com

 

Сэтгэгдэл үлдээх