Бидний тухай

Ямар нэг зүйлийг таашаах шилдэг арга бол

Түүнийг өөрөө бүтээх юм…


Эрхэм залуу таниас нэгэн асуулт асууя.  Та өөрийгөө бүрэн таньж чадсан уу?

Заримдаа танд хурдтай өөрчлөгдөн шинэчлэгдэж буй дэлхийн мэдээллийн орчноос тасарсан мэт санагдаж бусдаас нэг л зүйлээр дутуу, хоцорч байгаа мэт мэдрэмж төрдөг үү? Өөрийнхөө хийж байгаа зүйлдээ, магадгүй байгаа байдалдаа бүрэн сэтгэл хангалуун биш байна уу?

Тэгвэл та өөрийгөө болон өөрийн амьдралын хэв маягаа өөрчилж чадах зөв зүйлээ уншиж байна. Бид та бүхэнд мэдээлэл зөвлөгөө өгөх дөрвөн шинэ найзыг танилцуулж байна.


  • Зөвлөгч: Би танд дэлхийн хамгийн сүүлийн үеийн загварын чиг хандлагын талаар мэдээллийг цаг тухай бүрт өгч, өөрийнхөө бие болон царайнд тохирсон хувцасыг хэрхэн сонгох, хэрхэн хослуулах талаар болон таны өдөр тутмын амьдралыг хөнгөвчлөх, үргэлж шинэ зүйлстэй таницуулах зэрэг үнэ цэнэтэй зөвлөгөөнүүдийг өгөх болно.
  • Сэргээгч: Өдөр бүрийн хэвшил болсон нэгэн хэвийн амьдрал заримдаа уйтгартай санагддаг уу? Хэрвээ тийм бол Сэргээгч би танд аялахад хамгийн тохиромжтой газруудын талаар болон интерьер дизайны шинэ шийдлүүдийг танилцуулан таны дотоод хүнийг сэрээх Хайрцагнаас гадуур буланг зориулья.
  • Чиглүүлэгч: Зөвхөн алдар, нэр хүнд зэргээрээ бус авьяас чадвар, сэтгэлээрээ бусдаас ялгаран нийгэмд төдийгүй дэлхийд зөв санаачлагыг хэрэгжүүлж чадсан жинхэнэ удирдагчдын амжилт, сэтгэлийн хүчийн талаар танилцуулга мэдээлэл зөвлөгөөг хүргэн, жинхэнэ эр хүн болоход туслах зөвхөн танд зориулсан эрийн цээ буланг хүргэе.
  • Хөтөч: Их хотын маань дүр төрхийг бүрдүүлэгч УБ залуусын дүр төрхийг танилцуулж, найзуудтайгаа хамт цагийг зөв бөгөөд сонирхолтой өнгөрүүлэх шинэ шинэлэг газруудын талаар шинэ сонирхолтой мэдээлэл танилцуулгыг зөвхөн эрч хүчтэй залуу танд.