Brainact гэж юу вэ ?

Ажлаасаа гараад алхаж байх замдаа толгой өвдөөд байхаар нь хамгийн ойрхон байсан эмийн сангаас толгойны эм авах санаатай орохдоо “Супер ой санамжтай болгодог эм байна уу?” гэж наргиа болгон асуухад худалдагч “Байлгүй яахав” гэсээр нэг эм авчраад тавих нь тэр. Би ч мэл гайхаж орхив. Эмзүйч Брэйнакт эмний ач холбогдол үр, дагавар үзүүлэх нөлөө гээд бүгдийг нь тайлбарлаж өгөв. Би ч хэрэглэж үзэв. Их таалагдлаа. Тэр чухам ямар эм байсныг уншигчиддаа танилцуулая.

Брэйнакт гэж юу вэ ?

Тархины сэтгэн бодох, ой санамж зэрэг танин мэдэхүйн үйл ажиллагааг дэмждэг эмүүдийг ноотроп гэнэ. Холин бол олон нейротрансмиттерт чухал хэрэгтэй бодис юм. Тархины мессенжерүүд болох нейротрансмиттер гэгдэх бодисуудын  тусламжтай бидний бодол, санаа болон ой санамжууд үүсч байдаг.

Цитиколин нь анх Япон улсад цус харвалт болсон хүмүүст хэрэглэх зорилготойгоор үйлдвэрлэгдэж байсан ч удалгүй Европын улсуудад хэрэглэгдэж эхэлсэн ба одоо ихэвчлэн тархины цусан хангамжийн асуудалтай хүмүүс хэрэглэж байна. Цитиколин нь хүний бие махбодын бодисын солилцооны бүрэлдэхүүн хэсэг тул клиникийн хувьд ямар нэг гаж нөлөөгүй ба АНУ-д цитиколин нь dietary supplement хэлбэрээр борлуулагддаг.

Үйлдлийн механизм:

  1. Цитидин 5-дифосфохолин буюу цитоколин нь мэдрэлийн эсийн мембран бүрэлдэхэд зайлшгүй шаардлагатай урьтал бодис тул мэдрэлийн эсийн гэмтсэн мембраныг нөхөн сэргээнэ
    2. Мэдрэл хордуулдаг уураг болох бета амилойд альцгеймерийн өвчний үед голлох үүрэг гүйцэтгэдэг билээ.Мөн хөгшрөх тутам уг уураг тархинд ихсэж хүний танин  мэдэхүй, ой тогтоолт буурдаг. Цитиколин нь бета амилойдыг хувирган  багасгах үйлдэлтэй.
    3. Цитиколин нь тархинд норэпинефрин, допамин, серотонин гэх мэдээлэл дамжуулдаг бодисуудын төвшинг ихэсгэж мэдрэлийн сэрэл дамжуулалтыг хурдасган өндөр настны ой тогтоолт танин мэдэхүйг сайжруулна.
    4. Цитиколин нь тархины шигдээсийн үед сфингомиелин болох эсийн сэрэл дамжуулалтыг хурдасгадаг бодисын түвшинг ихэсгэж холинерги мэдрэлийг хамгаалах ба мөн холинерги  мэдрэлийн өөрийгөө устгах байдлаас хамгаалдаг

   Цус харвах үед хамгийн түрүүнд ацетилхолин буюу анхаарал төвлөрөлтийг сайжруулах зэрэг үйлдэлтэй мэдрэлийн эсийн мессенжерийн бодисын солилцоонд өөрчлөлт орж, хүний танин мэдэхүйн үйл ажиллагаа доройтохоор илэрдэг. Ацетилхолинь дутагдсанаар нь авсан мэдээллийг хурдан мартах, анхаарал сарних зэргээр илэрдэг.

    Антиоксидант буюу исэлдлийн эсрэг нөлөөтэй тул харвалтаас үүссэн мэдрэлийн гэмтсэн хэсэгт чөлөөт тосны хүчил болон хортой чөлөөт радикалын бөөгнөрлийг бууруулна.

    Цитиколин нь тархины цусан болон хүчилтөрөгчийн хангамжийг сайжруулж, тархины эмгэгийн эмчилгээнд ухаан алдалтын үед тухайн хүний биеийн байдлыг сайжруулахад хэрэглэдэг. Цитиколин нь ойгүйдэл болон танин мэдэхүйн үйл ажиллагааны эмгэгүүдтэй холбоотой мэдрэхүйн болон хөдөлгөөний өөрчлөлтийг тус тус сайжруулдаг байна.

Цитиколин эмийн Монголд орж ирсэн хувилбар бол Брайнакт /цитиколин/ гэх эм юм. Брайнакт шахмал хэлбэрээр байх тул тариа хийлгэнэ гэж эмнэлэгт очих шаардлагагүй, удаан хугацаанд хэрэглэх боломжтой зэрэг бусад олон давуу талтай юм.

 

Брайнакт /цитиколин/ эм дараах тохиолдолдлуудад гайхалтай үр дүн үзүүлнэ:

  • Тархины гэмтэл, тархины мэс засал, тархины хурц шигдээсийн үед ухаан оруулахад
  • Ой санамж муудах, юмыг амархан мартаж толгой тархи ажиллахгүй байх үед
  • Харвалтын дараа хөдөлгөөний саажилтыг нөхөн сэргээхэд
  • Алцгеймер өвчний явцийг удаашруулах буюу өндөр настаны ой тогтоолт танин мэдэхүйг сайжруулахад
  • Тархины цус харвалтын үед
  • Хүүхдэд тархины гэмтэл,  хүчилтөрөгчийн дутагдлын үед мэдрэлийн эсийг  хамгаалах зорилгоор хэрэглэдэг байна

Гэхдээ цитиколин бодист харшилтай тохиолдолд тус эмийг хэрэглэхийг хориглодог. Мөн Леводопа нэртэй эм ууж байгаа тохиолдолд булчингийн уян хатан бус байдал үүсэж болох тул энэхүү харилцан үйлчлэлийг анхаарах хэрэгтэй аж.

Брэйнакт 500 мл шахмал эмийн биохүртэйхүй нь 90% дээш байсан ба үндсэн үйлчлэгч бодис цитиколин нь Япон улсын пүүсийн түүхий эдээр үйлдвэрлэгдсэн.

 

Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

 

Сэтгэгдэл үлдээх