БҮСГҮЙЧҮҮД ЭРЧҮҮДИЙГ ХЭРХЭН ХУВЦАСЛААСАЙ ГЭЖ ХҮСДЭГ ВЭ?

БҮСГҮЙЧҮҮД ЭРЧҮҮДИЙГ ХЭРХЭН ХУВЦАСЛААСАЙ ГЭЖ ХҮСДЭГ ВЭ?

Эрэгтэй хүн гэхээр л хайнга хувцаслаж, тоос шороотой орооцолдсон байх ёстой юу? Мэдээж хэрэг байнга хослол өмсөөд цэмцгэр яв гэж хэлэхгүй ч ер нь юм бүхэн тунг нь тааруулсан байх л хэрэгтэй. Хаана ч байсан өөртөө сэтгэл хангалуун байна гэдэг өөрөө хамгийн чухал зүйл.

Өөртөө итгэлтэй байхаас гадна бусдад сайхан сэтгэгдэл төрүүлнэ гэдэг их чухал. Тэр дундаа өөрт таалагддаг бүсгүй, хайртай гэргий, найз бүсгүйдээ муухай харагдахыг хүсдэг залуу гэж хаана байх билээ. Тиймээс энэ удаагийн нийтлэлээрээ Calvin Klein, Scotch & Soda, Tommy Hilfiger Denim зэрэг брэндээр үйлчлүүлэгч 1000 эмэгтэйчүүдээс эрчүүдийн хувцаслалтын талаар авсан судалгааны үр дүнгээс танилцуулахаар бэлтгэлээ. 

Эмэгтэйчүүд ямар хувцасласан залууст дуртай байдаг бол?

ХЭЗЭЭ Ч ҮЛ ХУУЧРАХ ЖИНС

Энэ бол классик сонголт. Эмэгтэйчүүдийн 40% нь энгийн хувцасласан залууст татагддаг гэнэ. Жинс пудволк, жинс сорочикийн хослол гэх мэт. Жинс пудволкийг эмэгтэйчүүдийн 17% нь бүх цаг үеийн хамгийн шилдэг хувцаслалт гэж үзсэн байна. Цаг хугацаа өнгөрөх тусам энгийн зүйлсийн үнэ цэнэ нэмэгдэж байгаагийн бас нэгэн илрэл юм.

БАРИУ ХОСЛОЛ

Өөрийн царай болон биедээ тохирсон хувцаслана гэдэг маш чухал. Гэхдээ бүсгүйчүүдийн 40% нь ерөнхийдөө бариу хувцаслах нь залууст сайхан харагддаг гэжээ.

Том биетэй, бага зэргийн махлаг залуучууд битгий санаа зовоорой. Хэт өргөн, сул өмдөө бага зэргийн бариу болгоод үз. Булчингүй байсан ч гэсэн цэвэрхэн, цэгцтэй харагдана шүү.

САЙН ЧАНАРЫН ГУТАЛ

“Эмэгтэйчүүд эрчүүдийг гутлаар нь дүгнэдэг” гэдгийг хүн бүр мэднэ. Харин судалгаанд оролцогч эмэгтэйчүүдийн 25% нь арьсан ботинк өмссөн залуус таалагддаг гэж хариулсан байна.

Цэвэрхэн, ухаалаг хувцаслалтад хослуулдаг арьсан гуталнууд нь бие даасан эрэгтэйлэг байдал болон дур дулаам дүр төрхийг аль алийг нь илтгэн харуулж чаддаг байна.

ШАГАЙГАА ИЛ ГАРГАХ

Сүүлийн жилүүдэд шагайгаа ил гаргах загварын хувьсал нэлээд газар авсан. Өнөөдрийг хүртэл та бүхэн ч гэсэн энэ дүрмийг дагаж байгаа байх. Харин энэ нь танд хэр зохидог вэ?

Харин эмэгтэйчүүдийн 6% нь л энэ хэв маяг таалагддаг гэсэн байна. Харин өнгө өнгийн оймс хувцастайгаа хослуулан өмсөх нь илүү анхаарал татдаг байх нь шүү ЗАЛУУСАА!

ДААВУУН ӨМДНИЙ ЭРИН ҮЕ

Ялангуяа урин дулаан цаг ирэхээр зузаан, том өмднөөс илүүтэйгээр аль болох тод нимгэн өмдийг эрчүүд маань сонгохыг хичээдэг.

Тэгвэл танд нэгэн сонирхолтой үр дүнг танилцуулъя. Эмэгтэйчүүдийн 92% нь жинсэн өмдийг даавуун өмднөөс илүүд үздэг байна. Гэхдээ мэдээж хэрэг даавуун бариу өмд пиджакны хослол бол яах аргагүй эр хүн таны итгэлтэй, найдвартай сонголт юм шүү.

ХОСЛОЛ, ЗАЛУУ МИНЬ

Эрчүүдийн хамгийн албан дүр төрх, бараг хослол зохихгүй залуу гэж байхгүй гэдэгтэй бүгд санал нийлэх байх.

Нийт эмэгтэйчүүдийн 78% нь костюм хослолтой залуус сэтгэл татам хэмээн хариулжээ. Харин ойролцоогоор 50% нь зангиагүй байх нь илүү дажгүй гэж үзсэн байна. Гэхдээ хослол өмссөн залуус гэхээр л хослол бол хослол гэж бодох хэрэггүй шүү! Бидний бэлтгэсэн нийтлэлүүдтэй сайн танилцаарай

ШАР ӨНГӨ

Цайвар шараас тод шар өнгө хүртэл ерөнхийдөө шар туяаны өнгөний сүүдрүүд эрчүүд өмсөхөд хэцүү байдаг. Гэхдээ эмэгтэйчүүд шар өнгийг ихээр онцолж хардаг гэнэ. Судалгаанд оролцогчдын тал хувь нь шар өнгө нь тэдний дуртай, эрчүүдэд зохидог өнгө гэж хариулжээ.

Энэ улиралд шар өнгийн трэндийг дагахыг хичээгээрэй. Гэхдээ тэглээ гээд тод шар өнгийг байнга өмсөнө гэсэн үг биш. Аль болох шар, шаргал туяа оруулан, шар акксесурь, чимэглэл оруулсан ч болно шүү.

Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Сэтгэгдэл үлдээх