БҮХ ТӨРЛИЙН БАЯР ЁСЛОЛООР ЮУ ӨМСӨХ ВЭ?

БҮХ ТӨРЛИЙН БАЯР ЁСЛОЛООР ЮУ ӨМСӨХ ВЭ?

Янз бүрийн арга хэмжээ, тэмдэглэлт өдөр, онцгой ой гээд бидний амьдралд олон төрлийн үйл явдал болдог. Ялангуяа шинэ жилийн баяраар олон төрлийн үйл ажиллагаанд өөр өөр дресс кодууд ирдэг. Гэхдээ ихэвчлэн ёслолын байдлаар хар зангиа зүүн очдог.

Тэгвэл танд ямар ч арга хэмжээнд өмсөж болох хослолын сонголтуудыг танилцуулъя. Та тухайн эвентийн онцлог болон өөрийн сонирхолдоо тохируулан доорх зөвлөмжүүдээс сонгоорой.

TIP NO.1 – Бизнес энгийн

Хурим эсвэл ажлын хүлээн авалт зэрэгт таны юу өмсөхийг ихэвчлэн заадаггүй. Ерөнхийдөө албан, ёслолын гэсэн дресс кодыг л хэлэх болно. Мөн найзуудынхаа төрсөн өдөр, тэмдэглэлт ойгоороо доорх хослолуудаас санаа авах боломжтой.

#BusinessCasual1

#BusinessCasual2

Дараачийн сонголт бол өөр зэрэглэлүүдийг хослуулах. Хилэн пиджакийг заавал тансаг хүлээн авалтанд, эрвээхий зангиатай зүүх ёстой гэж үү? Үгүй ээ! Та хэтэрхий албан хувцаслахаас татгалзаж байвал энэ зөвлөгөөг хэрэгжүүлээд үзээрэй. Бараан сорочик, бараан бариу хэлбэрийн жинс, хилэн пиджак. Дэгжин бөгөөд нийцтэй хослол байх болно.

TIP NO.2 – Жинсийг үдэшлэгт

Яагаад үдэшлэгт жинстэй очиж болохгүй гэж? Цайвар жинсүүд нь үргэлж хар жинсээсээ илүү албан харагддаг. Хэрвээ та цайвар жинсийг туршиж үзэхээр шийдсэн бол хослуулах костюм болон сорочикон цамцныхаа өнгөд ихээхэн анхаарал хандуулах ёстой.

Ихэвчлэн цайвар цэнхэр жинс дээр хар хөх пиджак болон цагаан цамц төгс хосолдог.

TIP NO.3 – Үдэшлэгт гэрэл нэмье

Хэрвээ та тухайн хүлээн авалт, арга хэмжээндээ хослол өмсөн зангиа зүүхийг үнэхээр хүсээд байдаг, гэхдээ л нэг хэвийн хайрцаганд орсон юм шиг уламжлалт хослол өмсөлгүйгээр, бас заавал загварлаг харагдах гэж хичээлгүйгээр гүн цэнхэр туяатай хослолыг  туршаад үзээрэй. Энэ төрөл нь таныг эрээн мяраан биш ч гэсэн дэгжин харагдуулж чадна.

 

TIP NO.4 – Шоон хээтэй найзлая

Шоон хээ бол тийм ч албан биш бас тийм ч хүн бүрийн анхаарал татахаар харагддаггүй. Гэхдээ та зөв хослуулбал хэн хэнээс ч илүү цэвэрхэн, дэгжин харагдах боломжтой. Бараан өнгөрүү чиглэ. Саарал, хар, бор өнгүүдийн хослолыг бүрдүүлэхэд төвлөрөөрэй.

TIP NO.5 – ЭРС ЯЛГААТАЙ ЗҮЙЛСИЙГ ЗОХИЦУУЛ

Аливаа зүйлсийг бүгдийг энгийн байлгахдаа бүү санаа зов! Гэхдээ тэдгээрийнхээ өнгө, хээний зохицлыг алдагдуулахгүй байх тал дээрээ анхаараарай. Огт өөр өөр загвартай, эрс ялгаатай зүйлсийг хослуулах хамгийн чухал түлхүүр бол материал юм. Таны хослуулж буй хувцаснуудын материалын нимгэн зузаан, ноосон, даавуун, силкэн эсэх нь хагийн чухал. Мөн хээ нь ойролцоо байвал зүгээр.

TIP NO.6 – АЛБАН ЁСНЫ 3 ХОС

Хамгийн уламжлалт, албан ёсны хэнд ч гоё зохидог, хамгийн даруухан хослол бол бидний сайн мэдэх жилетик, костюм, өмдний хослол юм. Коктейл дресс гэсэн хувцаслалтын код өгсөн бол заавал хар зангиа зүүн очихгүйгээр энэ төрлийн цэвэрхэн хослолыг ч өмсөх боломжтой шүү.

Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Сэтгэгдэл үлдээх