БҮХ ЭРЧҮҮДИЙН МЭДЭХ ЁСТОЙ ХАМГИЙН ЭНГИЙН 8 ЗӨВЛӨМЖ

Эмэгтэйчүүд уруулаа жоохон тод өнгөөр будаад юмуу жижигхэн ээмэг, акксейсор зүүхэд л тэдний харагдах байдал бусдын анхаарлыг өөр дээрээр татаж чадахуйц болгодог.

Тэгвэл эрчүүд та бүхний хувьд ямар жижигхээн аргаар өөрийгөө бусдаас арай өөр харагдуулж болох бол?

Бид өнөөдрийн энэхүү нийтлэлдээ бүх эрчүүдийн мэдвэл зохих маш энгийн зөвлөгөөнүүдийг өгөх гэж байна. Өнөөдөр уншсан эдгээр зүйлс таныг маш яаран сандарч яахаа мэдэхгүй болсон үед хэрэг болно гэдгийг танд эргэлзээгүйгээр хэлмээр байна.

  1. Цамцныхаа ханцуйг эргүүлэх / Усан цэрэг шиг

Заримдаа жижигхэн зүйл таны гадаад байдлыг, өмссөн хувцасны тань загвар дүр төрхийг хүртэл өөрчилж чаддаг. Усан цэрэг шиг ханцуйгаа эргүүлэн өмсөх нь таныг зөвхөн жижигхэн маргаан үүсгэх гэж байгаа мэт харагдуулахгүй ба таны шууг охидууд байн байн харахуйц болгож чадах юм. Ядаргаатай шүү….

Ханцуйгаа цэвэрхэн, цэмцгэрээр шуух Усан цэргийн аргыг танилцуулья

  1. Юун түрүүнд ханцуйгаа бүхэлд нь тэнийлгэ
  2. Ханцуйны дотор талыг ил гартал дээш чиглүүлэн нугалж эхэлнэ
  3. Ханцуйны эргүүлж байгаа хэмжээ нь аль болох адил хэмжээтэй байх ёстой
  4. Энэ үйлдлээ давтан өөртөө эвтэйхэн бөгөөд тохирсон зайд очтлоо эргүүлнэ

1404749453000-20140618-ARM-RolledSleeve2

 

  1. Оймсоо гантиг шигтгээ болгон ашигла

Тэс өөр өнгийн шал төөрөлдсөн юм шиг мөртлөө цаанаа л зохицсон оймсоос өөр юу ч таныг хүмүүсийн анхаарлын төвд аваачиж чадахгүй. Энэ магадгүй хамгийн жижиг мөртлөө гайхал төрүүлсэн загварын нэг хэлбэр байж болох юм. Одооноос байнга сонгодог нэгэн хэвийн бараан өнгөтэй оймсоос татгалзацгаая. Чамин харагдах дүрэм бол маш энгийн. Зүгээр л оймсоо өмднийхөө өнгөтэй хослуул. Оймсны чинь өнгө өмдний өнгөтэй яг адил байх албагүй ба яг үндсэн өнгөнөөс нь арай бараан юм уу арай цайвар сүүдэртэй байхад ч гэсэн дажгүй хослох юм. Эсвэл тухайн улиралуудаа илүү мэдрэн зохицуулан хослуулахын тулд заавал хослуулахгүйгаар таны өмд, гуталтай хослож чаддаг өөр өнгийн оймсыг ч сонгох боломжтой.

[rev_slider alias=”socks_sli”]

  1. Индүүдэхэд цаг гарздахгүйгээр мөсөөр л үрчгэрийг арилгах арга

Хувцсаа индүүдэх гэтэл амжихгүй байна уу? Тэгвэл нугалаас гаран хумиралдсан хувцасаа богино хугацаанд арилгах нэгэн ашигтай зөвлөгөөг хүргэе. Та хэдхэн ширхэг мөсөөр яг үрчлээтэй болсон хэсгүүдийг сайтар гэгч нь үрэхэд л хангалттай. Мөсний хэт их ч биш хэт бага ч биш бага зэргийн норголт нь таны цамцыг гөлгөр бас шинэ мэт болгох болно.

Хэтэрхий их мөс ашиглах хэрэггүй шүү! 2 юм уу 3 ширхэг мөс нь хоёр гурван цамц эсвэл өмд цамцыг хосоор нь янзлахад яг л тохирдог юм шүү!

Ice-Wallpaper-1

  1. Үсний гелиэ Чийгшүүлэгч тосоор солиод үзээрэй.

Бүх төрлийн үсний бүтээгдэхүүнийг ашигладаг ерөнхий 2 хандлага бий. 1-рт 1990-ээд оны Nick Carter-тай усны дусал мэт адилхан толийсон гөлгөр үстэй болохын тулд гельнээсээ маш ихийг хэрэглэх, эсвэл 2-рт  байгалийн гаралтай тосоор үсээ ойр ойрхон зайлж цэвэрлэвэл сахарын цөл шиг хуурай буюу хөдөлгөөнгүй нэгэн хэлбэрт оруулан тэрийгээ хадгалж чадахаар үстэй болох болно.

Таны үс заавал улиг болсон цэмэнт шиг барьцалдсан нэг хэвийн хэлбэртэй байх шаардлагагүй шүү дээ! Харин түүний оронд байгалийн гоё хэлбэртэй мэт зөөлхөн буржгар буюу чийгтэй хэвээр нь байлгаж үсээ хэлбэрт оруулахын тулд гарын эсвэл нүүр чийгшүүлэгч тосыг багахан хэмжээтэй хэрэглэхэд болно. Маш багахан хэмжээтэйг алгандаа авахад л хангалттай.

  1. Агшилтыг зогсоох

Та угаасаа хувцасаа энэ юу билээ гэж гайхан харж байсан уу?

Хэрвээ таныг хувцсаа хатаасны дараа эдгээр нь агшсан байвал гайхаж зогсохынхоо оронд дараах алхмуудыг цаг алдадгүй туршаад үзээрэй.

  1. Хувин юмуу ванндаа бүлээн ус дүүргээд, нэг литр ус тутамд 1 хоолны халбага ангижруулагч хийнэ гэж тооцоолоод хийнэ.
  2. Агшсан хувцас хэрэглэлээ нөгөө ангижруулагчтай усандаа 30 минут байлгана.
  3. Ринс буюу ангижруулагчийг нь бүрэн арилтал нь усаар зайлаад мушгина.
  4. Тэгээд нөгөө хувцас ч юмуу хэрэглэлээ буцаад өөрийнх нь өмнөх хэлбэрт нь оруулаад дэлгэхэд буцаад өөрийнхөө хэмжээнд орох болно

polyester-shrink-dryer_84fd7bfbb3371449

Аливааг энэ одоо хэрэггүй болжээ гэж хаяхаасаа өмнө дахин нэг үүнийг шийдэх ухаалаг арга юу байна гэж бод  оод үзээрэй.

  1. Шошгоо тогтоогоод аваарай

Олон төрлийн размерын нэршил хэмжээсүүдийн дунд төөрөлдөхийн хажуугаар хааяа нэг зав гарган дэлгүүр явахдаа өөрийнхөө размерыг мартаж байсан уу? Ялангуяа өөр размертай хувцас дунд аль нь таарах бол гэж цагаа алдахынхаа оронд өөрт хамгийн сайн тохирсон хувцасныхаа хэмжээг илэрхийлсэн шошгыг эсвэл яг өөрт тань зориулагдсан мэдрэмжийг өгч чадсан тэрхүү брэндийнхээ шошгоны зургийг ухаалаг утсаараа хурдхан гэгч зураг болгон хадгалаарай.

Untitled-1

  1. Шүдний сойзоор толбо арилгаарай

Заримдаа чи зүгээр л санаандгүй алдаа гаргадаг. Ажлын ярилцлагандаа орох өдрөө санаандгүй ууж байсан кофегоо дусаагаад яахаа мэдэхгүй эргэлзэх үе тохиолдвол дараах бяцхан зөвлөгөөг дагаад үзээрэй.

  1. Толботой хэсгийг нь эхлээд чийглэнэ.
  2. Аягатай усанд угаалгын нунтаг бага зэрэг хийгээд хутгана.
  3. Усандаа хувцсаа чийглээд бага зэрэг дүрээд толбоо зөөлөн үрнэ.
  4. Дараа нь цэвэр усаар дахин зайлаад хуурай болтол нь зайлна. (үс хатаагч ашиглаж болно.)
  5. Ингээд та ярилцлагандаа бэлэн боллоо.

toothbrushes

Амьдрал гэдэг сонин шүү. Танд гэнэтийн юу ч тохиолдож болно. Магадгүй таны мэддэг эдгээрээс өөр хэрэглэхэд хялбар энгийн, сонирхолтой арга, тохиолдлууд байвал ЯАГААД коммент хэсэг дээр нэмэн бусадтай хуваалцаж болохгүй гэж…

Сэтгэгдэл үлдээх