ВАЛЕНТИНЫ ӨДӨР ХЭРХЭН ХУВЦАСЛАХ ВЭ?

ВАЛЕНТИНЫ ӨДӨР ХЭРХЭН ХУВЦАСЛАХ ВЭ?

Та энэ жилийн Валентины өдрийг хайртай хүнтэйгээ дурсамж дүүрэн өнгөрүүлэхээр төлөвлөгөө гаргасан байгаа юу? Магадгүй зарим нь хаана хооллох, ямар бэлэг өгөх вэ? гэдгээ аль хэдийн төлөвлөчихсөн байгаа байх. Харин зарим нь нарийн төлөвлөөгүй ч гэсэн ямар ч гэсэн мартагдахааргүй дурсамжийг бүтээх гээд догдолж байгаа биз ээ.

Тэгвэл энэ чухал өдрөө юу өмсөх вэ?

Мэдээж хэрэг нэг хэвийн дүр төрхөө бага зэрэг өөрчлөх хэрэгтэй. Онцгой өдөр шүү дээ. Тиймээс энэ удаагийн нийтлэлээрээ бид Валентины өдрөөрөө болзооныхоо хэлбэрт тохируулан хэрхэн хувцаслах талаар зөвлөгөөг хүргэж байна.

 

ОРОЙН ЗООГИЙН БОЛЗОО

Маш сайн сонголт, ресторанд хооллонгоо вино уух уу? Энэ бол хамгийн эрсдэлгүй классик төрлийн болзоо. Энэ төрлийн болзоонд хослол өмсөх нь хамгийн зөв сонголт. Гэхдээ шинэ жилийн гоёл шиг гоёмсог байх хэрэггүй. Аль болох энгийн мөртлөө цэвэрхэн байдлыг бий болгох ёстой юм.

Уламжлалт мөртлөө загварлаг хэв маягийг бүрдүүл. 2 товчтой хар саарал, хар хөх, хар өнгүүдээс сонгоорой. Мөн сайхан хувцаслах чухал ч биед эвтэйхэн байдлаа битгий алдаарай. Хослол дотроо заавал сорочик өмсөлгүйгээр даавуун цамц, свитер, ноосон цамц гээд бүх төрлийн цамцтай хослуулах боломжтой.

Мөн заавал бүрэн хослол өмсөхгүйгээр даавуун бариу өмдийг пиджактайгаа хослуулж болно. Ингэхдээ пиджак дотуур өмсөж байгаа цамцныхаа өнгийг даавуун өмднийхөө өнгөтэй адилхан эсвэл ууссан байдлаар хослуулж, гутал ба пиджакныхаа өнгийг хослуулбал бүр ч илүү дэгжин, сайхан харагдана шүү.

  

КИНОНЫ БОЛЗОО

Танд ямар кино үзэхийг зөвлөж чадахгүй ч мэдээж өөртөө болон найз бүсгүй, эхнэртээ таалагдах дажгүй киног сонгосон гэдэгт эргэлзэхгүй байна /Дийлэх нь Fifty shades of darker үзэж байна уу?/.

За тэгээд та энэ төрлийн болзоог сонгосон бол кино үзээд хоолонд орох байх. Тиймээс бид танд Ухаалаг албаны хувцаслалтыг санал болгож байна. Ноосон цамцаа өмсөөд даавуун бариу-дуу загвартай өмд өмсөөрэй. Эсвэл биедээ эвтэйхэн жинсэн өмд ч өмсөж болно.

Ноосон цамцаа дангаар нь болон дотор нь сорочиктой хослуулан өмсөөрэй. Цамц нь хээтэй ч байж болно. Хэрвээ хээтэй ноосон цамц өмсөхөөр бол дотуур нь өмсөх сорочикоо цулгуйг, харин цулгуй цамц өмсөх бол хээтэй эсвэл судалтай сорочиктой хослуулаарай. Сүүлд нь хэлэхэд хар, бор эсвэл саарал өнгийн арьсан эсвэл элгэн гутлаар гоёорой.

ӨДРИЙН БОЛЗОО

Өдрийн бяцхан аялал төлөвлөсөн хүн байна уу? Хотоос бага зэрэг гарах, ууланд гарах, эсвэл хот дотроо музей үзэн гүүрээр алхах ч юмуу арай илүү идэвхтэй болзоог төлөвлөсөн байж болох юм. Энэ төрлийн болзоо чухал өдрийг илүү үнэ цэнэтэй, утга учиртай болгож өгдөг давуу талтай.

Та мэдээж 2 сарын цаг агаарт тохирсон хувцаслах хэрэгтэй. Харин ойрын үед Улаанбаатар хотноо цаг агаар дулаарч нэлээн сайхан байх төлөвтэй байна. Цув өмсөхөд сэрүүдэх тул та ноосон цамц өмсөөд пальто өмсөж болно. Мэдээж өвлийн курткаа өмсөөд дажгүй хослолыг бүрдүүлж ч болно.

Хамгийн чухал анхаарах ёстой зүйл бол гадуур хувцас ба өмдний өнгө юм. Жинсэн өмд, даавуун өмд алийг нь ч өмссөн бай хоорондоо зохицолтой өнгийг л сонго. Мөн бага зэрэг чимэг оруулахыг хүсвэл өнгөлөг, гадуур хувцастайгаа хосолсон ороолт эсвэл нүдний шил зүүгээрэй. Нэг л зүйлийг анхааруулахад арьсан кет өмсөж болно битгий пүүз өмсөөрэй!

ГЭРИЙН БОЛЗОО

 Ажил ихтэй хосуудын хувьд гэртээ оройг гайхалтай өнгөрүүлэх нь хамгийн шилдэг болзооны нэг шүү. Тэгэхдээ гэртээ тэмдэглэлээ гээд заавал гэрийнхээ шорттой байна гэсэн үг биш юм. Та зүгээр л нэг их хичээгээгүйгээр сэтгэл татам л харагдах ёстой.

Бид танд бариу жинс эсвэл даавуун өмдийг тод өнгийн цамцтай хослуулан өмсөхийг санал болгож байна. V хэлбэрийн ноосон цамц мөн поло цамц байсан ч болно. Өөртөө эвтэйхэн аль болох тод өнгийн задгай ноосон цамц байсан ч болно. Дотуур нь цэвэрхэн сорочик эсвэл пудволк өмсөөрэй.

За ингээд төгс болзоондоо явахаасаа өмнө өөрийгөө толинд нэг хараад үсээ засуулах болчихсон байвал үсчин орохоо мартваа! Мөн сахлаа ч бас аваарай.

Сүрчигээ түрхээд болзоот бүсгүйрүүгээ гүйгээрэй!

Happy Valentines Day!

Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Сэтгэгдэл үлдээх