Гадаад хэл сурахад саад болдог 10 бэрхшээл

Гадаад хэл сурахад саад болдог 10 бэрхшээл

Гадаад хэл сурна гэдэг урлаг, түүгээр ч зогсохгүй шинжлэх ухаан юм. Гадаад хэл сурах нь таны төсөөлж байгаагаас нь энгийн зүйл. Гэхдээ үүнийг хэзээ ч “хэтэрхий” энгийн болгож болохгүй.

Харилцааны хэрэгслүүд өргөнөөр хэрэглэгдэж буй өнөө үед ямар нэг судалгаагаар нотлогдсон баримтгүй, бодит бус зөвлөгөөнүүд хаа саагүй нийтлэгдэж байна. Интернетээр дүүрэн тархсан тэр олон мянган зөвлөгөөнүүд дунд гайхалтай блогчид, хэл зүйчид мөн олон хэл сурсан хүмүүсийн хэрэгтэй зөвлөгөөнүүд байдаг ч хэрэглэгчид төдийлөн олж уншиж чаддаггүй. Гэвч тэдний чухал зөвлөгөөнүүд гадаад хэлийг анхан шатнаас нь эхлэн суралцаж буй хүмүүст сайн бас муу нөлөөтэй байдаг тул бид энэхүү нийтлэлээрээ гадаад хэл сурч байхад хамгийн хэрэггүй 10  зөвлөгөөг дурдах гэж байна. Уншигч танд хэрэг болно гэж найдъя.

  1. Гадаад хэл сурч эхлэхэд би хэтэрхий хөгшиднө

Бидний ихэнх маань гадаад хэл сурч эхлэх үедээ бодож байгаагаасаа хамаагүй илүү олон шалтгаануудыг гаргаж ирдэг. Тэдгээр шалтгаануудын түрүү магнайд гадаад хэл сурахад хэтэрхий оройтсон гэх шалтаг үргэлж явж байдаг. Мэдээж 5 настай хүүхэд гадаад хэл сурахдаа 60 настай хүнээс хамаагүй илүү сурах нь ойлгомжтой. Гэвч энэ зөрүү нь тархины  хир хурдан сэтгэж, ажиллаж байгаагаас үл хамаардаг болохыг доорх судалгаа нотолжээ.

Hakuta, Bialystok болон Wiley нар ялгаатай насны насанд хүрэгчид дунд хэл сурах чадварыг харьцуулсан судалгаа хийжээ. Судалгаанд оролцогч хүн тус бүр ижил орчинд адилхан үгүүдийг заалгасан. Судалгааны дүнгээс харахад 50-иас дээш насны хүмүүсийн сурах чадвар 20, 30 настай хүмүүсээс ялгаагүй байлаа.

Өөрийн насаар шалтаглан өөрийнхөө үйлдлийг бүү хязгаарлаарай.

  1. Та яагаад өөр улсад очиж, амьдарч болохгүй гэж?

Энэ нь хэвлэл мэдээлэл, гэр бүл болон найз нөхдийн хэлдэг муу зөвлөгөөний нэг юм. Гадаад хэл сурахын тулд өөр  улсад очиж амьдар гэж хэлэх нь хэн нэгнийг булчинлаг болохын тулд бие бялдаржуулах клубт л бүртгүүлэхэд хангалттай гэж хэлж байгаагаас ялгаагүй.

Хүмүүсийн сурах үйл ажиллагаанд орчин эсвэл сурах нөөц бололцоо саад болох зүйл огт биш. Харин тухайн хүний чин хүсэл, эрмэлзлэл байдаг. Та гадаад оронд нэгээс олон жил амьдарсан атлаа тус улсын хэлийг төдийлөн сайн эзэмшээгүй ирсэн хүмүүстэй таарч л байсан байх. Мөн та ажлынхаа хажуугаар өөрөө бие дааж хэсэгхэн хугацааны дотор гадаад хэл сурч чадсан хүмүүсийн тухай ч сонссон байх нь лавтай.

Тэдний ялгаа нь юунд байна вэ? Орчинд нь бус өөрийн хүсэл тэмүүлэлд байгаа юм.

  1. Харилцан яриа танхимд тун сайн заагддаг

WallStreet-ийн бестселлер болох The “4-Hour Workweek номын зохиолч Тим Феррис хэлэхдээ:

“Гадаад хэл сурна гэдэг яг л дугуй унаж сурахтай адилхан. Тухайн хэлээр чөлөөтэй ярих чадвартай болоход зөвийг сурахаасаа илүү зөв зүйлийг давтан бэлдэх нь тулгуур болно. Тухайн хэлний дүрмүүдийг ангидаа эсвэл тараах материалуудаас сурч болох ч хамгийн хэрэгтэй хэрэгслүүд болох үгийн сан, хэлц үгийг хаана ч хэзээ ч хувь хүн биеэ дааж сурч, давтах хэрэгтэй.”

Дүрмүүдийг ангид сурч болох ч харилцан яриа өрнүүлэх чадварыг бодит амьдралаас сурна.

  1. Цахим сургалт үр дүнгүй, хувийн багш нь дээр

Гадаад хэл сурах гэж хувийн багш хөлсөлж суралцах нь тодорхой хэмжээнд үр дүнтэй байдаг. Шахалт, хувийн хичээл зүтгэл их шаарддаг. Гэсэн хэдий ч олон нийттэй харилцах талын чадварт суралцах боломж төдийлөн хангалттай бус байдаг. Duolingo бол гадаад хэл сурахад хэрэгтэй маш сайн цахим хэрэгсэл. Энэ нь үнэгүй, хөгжилтэй ба хэрэглэхэд ч хялбар. Гэвч гадаад хэл сурахад гар утасны аппликейшны хичээл зааж чадах хүрээ нь хязгаарлагдмал байдаг сул талтай. Duolingo мэтийн аппликейшн нь шинэ үг, дүрмүүдийг давтахад тустай ч бидэнд тулгардаг түгээмэл тохиолдох асуудлуудад хариуцлагатай хандах боломжгүй. Харин HelloTalk аппликэйшн ашиглан амьд харилцаа үүсгэх боломжтой. Гэсэн ч энэ төрлийн цахим программууд зарим хүмүүст өөрийг нь хангалттай сорьж чадахгүй санагдах гэх мэт байдаг.

Дээрх аппликейшнуудаар хэл сурах нь Fitbit эсвэл өөр бусад фитнессийн аппликейшнд тулгуурлан жингээ хасахтай адил. Бидний санал болгож буй зүйл бол энэ төрлийн аппликейшнуудыг цаашид үргэлжлүүлэн хэрэглэ. Гэхдээ үүнийгээ зөвхөн хувийн багш хөлслөх гэх мэт бусад үр дүнтэй аргуудын хажуугаар илүү сайжруулах зорилготой ашиглаарай.

  1. Илүү үр дүнтэй байхын тулд илүүг төл

Энэ асуудал хоёр талтай. “Хэрвээ Duolingo үнэгүй юм бол гадаад хэлийг сурч болох өөр төлбөрт программуудад мөнгө төлбөл илүү сайн үр дүн гарна байх” гэж бодох. Ийм байх шаардлагагүй.

Гадаад хэлийг сурахад зарцуулж байгаа мөнгөний тооцоолол чанартай ямар ч холбоогүй. Жишээ нь Kindle дэх цахим ном нь гарт баригдах номоос 25%-р илүү хямд байна. Гарт баригдах номыг заавал худалдаж авах нь илүү үр дүнтэй байдаг гэж үү? Энэ нь хувь хүнээс шалтгаалан харилцан адилгүй байдаг.

Хэрвээ та материаллаг, гарт баригдах номыг илүүд үздэг бол магадгүй үр дүн өөр байж болох юм. Гэхдээ та өрөөнийхөө орон зайг номоор дүүргэхийг хүсэхгүй, цүнхэндээ олон зузаан ном авч явахгүй, хялбар байдлаар уншиж судлахыг илүүд үздэг бол та бага мөнгө төлснөөр илүү чанарыг олж авч байгаадаа сэтгэл хангалуун байх болно.

Үүнтэй ижил гадаад хэл сурахын тулд өндөр үнэтэй гадаад хэлний сургалтуудад сууж байгаа нь сайн сургалтын хөтөлбөр эсвэл сайн туршлагатай багш нараар заалгаж байгаатай холбоотой биш юм. Өөрсдийн байгууллага байрлаж буй барилгын түрээс, даатгал, ажилчдын хөлс болон бусад татварууд зэрэг боловсролтой хамааралгүй зүйлсийн төлбөрт ихээхэн мөнгө зарцуулах шаардлагатай байдаг тул ихэнх гадаад хэлний сургалтууд нь өндөр үнэ шаарддаг шүү дээ.

  1. Дэлхий дээрх хамгийн олон хүмүүс ярьдаг хэлийг сонгон суралц

Та одоо болтол ямар хэл сурахаа шийдээгүй байна уу? Ямар ч бодлогогүйгээр энэхүү хэлээр ярьдаг хүмүүс нь олон болохоор гэсэн шалтгаанаар Хятад, Араб, Испани зэрэг хэлийг сонгон суралцмаар санагддаг биздээ?

Олон хэлийг төгс эзэмшсэн алдарт Бенни Левис “Та сурч буй хэлээ дагаад тухайн улсад нь очиж амьдарлаа гэхэд бусад ямар ч улсад очиж харилцахтай ижил тооны хүмүүстэй харилцаж чадна.

Түүний зөвлөгөө таныг хамгийн түгээмэл, нийтлэг хэрэглэгддэг хэлнүүдийг сурах хэрэггүй гэсэн үг биш ба харин танд гадаад хэл сурах гэсэн удаан аяллыг туулахын тулд ихээхэн хүсэл эрмэлзэл хэрэгтэй гэдгийг сануулж байгаа юм.

  1. Ажлын хажуугаар гадаад хэл сурна гэдэг боломжгүй

Гадаад хэл сурах үед гардаг хамгийн түгээмэл яригддаг цуу ярианы нэг бол та өөрийн завгүй цагийн хувиараа золиослон байж, тэрхүү хэлийг суралцахад цаг гаргах хэрэгтэй болно.

Шалтгаан нь хүмүүс хэлний сургалтад суух нь хэл сурах хамгийн сайн арга зам гэж боддогоос үүсэлтэй. Сургалтад явж эхлэхэд ширээний ард сууж хичээллэн, хэлээ давтах бүрдээ 2-3 цагийг зарцуулах, шаардлагатай бүх гэрийн даалгаврыг хийж дуусгах, мөн сургалт уруугаа очихын тулд замдаа 60 мин зарцуулах хэрэгтэй болдог. Энэ процесс нэг өдрийн 5 цагийг эзэлдэг ба ажлын 8 цагаас бараг л ялгаагүй.

Гэхдээ хэлний сургалтанд явах нь хэл сурах хамгийн сайн арга биш гэдгийн дахин нэг санаарай, ялангуяа завгүй хүмүүст. Завгүй, ажилтай хүмүүст тохирсон цаг хугацаанд хэлийг сурч болох олон аргууд бий.

  1. Орчуулах хэрэггүй – Сурч байгаа хэлээрээ бод

Хэл сураад удалгүй та ч гэсэн ингэж чаддаг болохыг хүснэ. Гэхдээ гадаад хэлээр бодож эхлэх нь тус хэлээ өмнө нь судалж байгаагүй л бол боломжгүй шүү дээ.

Мэргэжлийн  хэл зүйчид ч гадаад хэлийг эх хэл рүүгээ хөрвүүлэн суралцаж эхэлсэн. Удалгүй өөрийн сурсан гадаад хэлэндээ дасаад ирэх үед та үг бүрийг орчуулахаасаа өмнө аажмаар гадаад хэлээр боддог болж чадна. Гэхдээ та энэ үеийг алгасчхаж болохгүй гэдгийг ойлгох нь чухал.

  1. Гадаад хэл сурах өөрт тохирох нэг л аргаа ашигла

Ном хэрэглэх эсвэл багшийн тарааж өгч буй материалыг хэрэглэх зэрэг нэг хэвийн аргаар хичээллэж эхэлдэг.

Гэхдээ зөвхөн нэг сургалтын хөтөлбөр нь хүн болгонд тохирдоггүй та анхан шатнаас дунд төвшинтэй болж ахисан үед өөрийгөө сорихын тулд өөр аргуудыг туршин олон өнцгөөс өөрийгөө сорихыг хичээгээрэй. Та өөрийн сонгосон гадаад хэлийг хир сайн сурж байгааг, энэхүү хэлийг яагаад сурч байгаа, өөрийн давуу болон сул талыг ойлгох хэрэгтэй. Харин дараа нь өөрийн сул талаа сайжруулахаар өөртөө тохирсон давуу талаа ашиглаж болох бусад аргуудыг туршиж болно.

  1. Хэл сурахад дуудлага сайн байх нь чухал

Дэлхий дахинд хэрэглэгдэж буй хэл болгон 100 гаруй ялгаатай дууны авиатай байхад гадаад хэлийг сурахад  хэцүү санагдах нь ойлгомжтой. Энэ нь ихэвчлэн урт, уялдсан гийгүүлэгчийн авиа бүхий Орос, Хятад хэлнүүдийг сурах үед илүүтэй тохиолддог.

Дуудлагын чадвар дээрээ асуудалтай байгаа хүмүүст дараах шийдлүүдийг санал болгож байна.

  1. Өөрийн дуудахад хамгийн хэцүү гийгүүлэгчийн авиаг сонгож ав
  2. Дараа нь өөрөө туршиж үзэхээр, ижил дуудлагатай үгүүдийн жагсаалт гарга
  3. Forvo.com эсвэл өөрийн багшдаа өөрийн дуудлагаа шалгуул
  4. Үгээ байнга давтах хэрэгтэй ба удалгүй та түүнийгээ цээжилнэ.

Энэ давталт үргэлжлэх тусам амархан болж эхлэх ба та энэ давталтыг дадал болгосноор дотроо өөрийн суралцах арга барилаа бий болгодог.

Та гадаад хэл сурахад сөргөөр нөлөөлж байсан  зөвлөгөө өмнө нь сонсож байв уу? Сэтгэгдэл бичиж уншигчиддаа өөрийн туршлага, түүхээ хуваалцаарай.

 

Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Сэтгэгдэл үлдээх