ГУТАЛ БОЛОН ӨМДӨӨ ХЭРХЭН ЗӨВ ХОСЛУУЛАХ ВЭ?

ГУТАЛ БОЛОН ӨМДӨӨ ХЭРХЭН ЗӨВ ХОСЛУУЛАХ ВЭ?

Өмд гутал хоёрыг хослуулахдаа яагаад анхаарах хэрэгтэй вэ?

Яагаад гэвэл өмд гутал хоёрын хооронд байдаг жижигхэн зай нь л таны хувцсыг албан эсвэл энгийн харагдуулах хүчтэй байдаг. Тиймээс та бүхэн энэхүү нийтлэлийг анхааран уншаарай!

ЖИНС

Ихэнх эрчүүдийн өдөр тутмын сонголт нь жинс гэдэгтэй бүгд санал нийлэх байх. Энэ өмд нь амралтын өдөр ч бай, ажлын өдөр ч бай аль алинд нь сайн зохицдог учир нь ихэнх гуталтай сайхан зохицдогийнх. Гэхдээ бүх төрлийн гуталтай биш шүү.

Албаны загвартай, ажилдаа өмсөж болохоор жинс байдаг. Гэхдээ энэ нь хэзээ ч албаны гуталтай буюу ботинктой зохицохгүй. Харин бага зэргийн түрийтэй гуталтай хослуулж өмсөж болох ч, жинс болон гутал хоёулаа хар өнгөтэй /эсвэл бараан/, нарийхан, бариудуу загвартай байх ёстой.

Гэхдээ ихэнх жинснүүд ийм биш. Хэрвээ таны өмсдөг, танд зохидог загварын жинс нь Kanye-ний өмсдөг жинсийн хуучирсан, арай бүдүүн загвар нь бол та өмдөө пүүзтэйгээ хослуулсан нь дээр шүү.

Харин шулуун, “хүнд” өнгөтэй уранхай жинс нь Yeezy 350s-аас илүүтэйгээр содон загвартай нарийхан түрүүтэй гуталтай илүү сайхан зохицно.

matchtrousershoes-jeans

1

ХОСЛОЛ

Хэдэн арван жилийн өмнө, эрчүүдийн хослолоо тайлах цорын ганц сонголт бол амралт авах байсан бол загвар зохион бүтээгчид илүү бүтээлч сэтгэлгээтэй болсноор костюм нь дүрэмт хувцас шиг нэгэн хэвийн уйтгартай байхаа больсон юм. Харин одоо хүрэм өмд хоёроо салгаж өмсөж болох боломжтой болжээ. Мөн та хос товчтой хүрмээ товчлохгүй өмсөж болно.

Хослолтой хослуулан заавал хар сорочик, лакан гутал өмсөх албагүй. Харин албан биш, өдөр тутмын оффисийн ажилдаа хэт албаны биш загвартай костюмтай пудволк хослуулан өмсөх гэж байгаа бол гуталдаа туршилт хийгээд үзэхэд гэмгүй.

Бидний өмнө та бүхэнд мэдээлэлж байсанчлан цагаан кэт, энгийн цулгуй гүйлтийн гутал нь сүүлийн 5 жилийн турш гутлын ертөнцийг ноёрхсон. Яагаад гэвэл, тэд таны бүх хувцастай “сайн найз” болж чаддагт байгаа юм.

Хэрвээ таны хослол энгийн загварынх биш, ямар нэгэн бүтэцтэй, жишээлбэл-твид даавуу, зузаан ноос эсвэл ноосон даавуун бол таны гутал ч мөн адил “жин ихтэй” харагдах ёстой. Энэ төрлийн хослолд арьсан юм уу элгэн савхин түрийтэй гутал илүү тохирно. Гэхдээ ууланд аврихдаа өмсдөг гутал биш шүү!

matchtrousershoes-suit

2

ДААВУУН ӨМД

Классик загварын өмдөнд классик гутал л тохирно. Хэрвээ та сэтгүүл дээр харсан брэндийн сурталчилгааны залуу ингэж өмссөн бол, та ч гэсэн загвар өмсөгчид шиг хослуулан өмсөж болно. Зүгээр л туршаад үз: зун сандал, өвөл түрүүтэй гутал харин аль ч улирал арьсан гутлыг тухайн үеийн нөхцөл байдлаасаа болон оймстой, оймсгүй өмсөхөө шийд.

Харин хамгийн чухал дүрэм бол таны өмдний даавууны хэр зузаан нимгэн нь таны гутлын зузаан нимгэнийг шийдэх болно.

Өвөл бид зузаан куртка, ноосон өмд өмсдөгтэй адил “том, зузаан” гутал өмсөх эрхтэй. Харин сүүлийн үед трэнд болоод буй өвлийн гутал бол яах аргагүй уулын гутал юм. Урт хугацааны биш, зүгээр амралтын өдрөөрөө гарч агаар амьсгалах дуртай хүмүүс хүртэл уулын гутлыг өмсөж байна. Олон жилийн туршлагатай уулын мастерууд илүү дутуу зүйлгүй цэвэрхэн, хальтардаггүй, ус нэвтрэхээс хамгаалсан загварыг сонгохыг зөвлөж байна. Хэт их үдээсний нүхтэй загвар болон тод өнгийн нэйлон оймсноос зайлсхийгээрэй. Нарийн ширхэгтэй, ноосон, даавуун оймсныхоо дээр хөвөн даавуун өмдөө нугалаад өмсөхөд л та биедээ тухтай байдлыг бий болгохоос гадна загварлаг харагдах болно.

matchtrousershoes-chinos

3

БЭЛТГЭЛИЙН ӨМД

Заримдаа загвар гэгч амьдрал дээр туршихад зохимжгүй байдаг гэж зарим хүмүүс үздэг. Гэхдээ сүүлийн үеийн трэндийн нэг илрэл болоод байгаа биеийн тамирын өмд нь энэ ойлголтыг эвдэж чадсан юм. Биед эвтэйхэн, боломжийн үнэтэй бөгөөд загварлаг өмд байхад та өглөө болгон юу өмсөх вэ? гэж санаа зовох хэрэг юу билээ…

“Гоё хувцаслах”-д сонголт илүү хязгаарлагдмал. Ихэвчлэн хүмүүс хувцаснуудыг хооронд нь харьцуулж аль гоёыг нь сонгодог. Энэ нь магадгүй трэндтэй хөл нийлүүлэн алхах сонголт байж болох ч аливаа зүйлд хил хязгаар гэж бий.

Мэдээж хэрэг биеийн тамирын өмдтэй бүх төрлийн кэт, шинэ загварын пүүзүүд сайхан зохицох нь дамжиггүй. Харин хослолын гутлыг биеийн тамирын өмдтэй хослуулна гэдэг хэтэрхий хуучирсан зүйл. Харин үүний оронд Chukka түрүүтэй гутал нь бэлтгэлийн өмдтэй хосолсноор илүү “ухаалаг” харагдах ба элгэн материал нь илүү загварлаг өнгө төрхийг бий болгож чаддаг.

matchtrousershoes-joggers

4

ЁСЛОЛЫН ХОСЛОЛ

Гоёмсог хэв маягийг бүрдүүлэхийн тулд заавал зангиагаар тоглолт хийх хэрэггүй. Бусдын анхаарлыг зангианаас ч илүүтэйгээр татах нэг зүйл байдаг нь гутал юм.

Jared Leto хүртэл ногоондуу цэнхэр өнгөтэй хүрэм дээр үнэт чулуугаар гоёсон чимэглэлүүд зүүдэг гэхдээ сайхан гутал нь таны дүр төрх, өөртөө итгэлтэй байдлын билэг тэмдэг болж чадна.

Хэрвээ та ямагт бусдаас илүү гэдгээ ямар нэгэн байдлаар илэрхийлмээр байгаа бол “муруй” загварын гутлын хамба хилэн юм уу савхин материалтайг сонгоод матте /тод өнгөтэй/ эсвэл гялгар эрвээхий зангиатай хослуулаарай. Бүр илүү чамин, сүртэй болгомоор байвал гутлын дээд хэсэгээ уран хатгамал эсвэл шигтгээ нэмж болно шүү.

Хэрвээ та өөрийн гуталдаа санаа зовохгүй байвал, нарийн савхин үдээстэй гутлаа сонгоод түүнийгээ гялтганатал нь арч.

matchtrousershoes-tux

5

ШОРТ

Хэдий зун цаг өнгөрсөн ч гэсэн ерөнхий өмд гутлын хослолыг ярьж байгаа учраас шортыг дурдахгүй орхиж болохгүй. Магадгүй та дулаан газарлуу явахдаа эсвэл дараагийн зун энэхүү зөвлөгөөг хэрэгжүүлээрэй.

Шорт төрөлхийн энгийн загвартай. Тиймээс таны гутал ч мөн адил энгийн байх ёстой. Гол дүрэм бол энэ.

Та шорттойгоо лакан ботинк л биш бол бараг бүх гутлыг хослуулан өмсөх боломжтой. Халуун өдрүүдэд ухаалаг дүр төрхийг бий болгохыг хүсвэл бүх төрлийн гүйлтийн гутал, кэт, сандал, даавуун углааш, эрхий хуруугаараа ордог сандалыг ч мөн сонгож болно.

Анхаарах зүйл гэвэл хэзээ ч битгий шортон дээр оймс өмс !!!

matchtrousershoes-shorts

6

Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Сэтгэгдэл үлдээх