Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Технологийн салбарын акулуудын нэг болох Гүүгл компани онлайн худалдааны салбарт Амазон болон Алибаба зэрэг худалдааны магнатуудтай өрсөлдөх чадвараа сайжруулан эзлэх хувь нэмрээ нэмэгдүүлэхийн тулд хятадын онлайн худалдааны JD.com -д 550 сая долларын хөрөнгө оруулалт хийлээ.Тус хамтын ажиллагаа нь хоёр компанид хоёуланд нь үр өгөөжтэй хэлэлцээр гэгдэж байгаа бөгөөд нэг талд JD.com Европ болон Өмнөд Америк дахь үйл ажиллагаа өргөтгөх боломжтой болж байгаа бол нөгөө талд Гүүгл Азийн зах зээл дэх хамтын ажиллагаагаа бэхжүүлэн өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх боломжтой болж байгаа юм. 

Энэхүү хөрөнгө оруулалт нь томоохон хэлцлийн нэг хэсэг бөгөөд цаашдаа JD.com ийн бүтээгдэхүүнүүд Гүүглийн худалдааны платформоор дамжуулан сурталчлагдахын зэрэгцээ Гүүглийн зах зээлийн хүртээмж болон аналитикийн туршлагууд JD.com-ийн хүргэлтийн систем болон бараа хадгалалтын туршлагатай нэгдэх зэрэг үйл ажиллагаанууд явагдах юм. JD.com сүүлийн жилүүдэд Алибаба зэрэг зах зээлд тэргүүлэгч худалдааны сайтуудтай хийх өрсөлдөөний чадавхаа тасралтгүй эрчимжүүлсээр байгаа бөгөөд түрүү жил Tенцент групптэй хамтран тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн худалдаалдаг онлайн платформ болох Vipshop – д хөрөнгө оруулалт хийсэн юм. 

Эх сурвалж: Business of fashion

Сэтгэгдэл үлдээх