Дасгал хөдөлгөөнд зориулагдсан хамгийн шилдэг ухаалаг цагнууд

Эрүүл биед саруул ухаан оршино гэдгээр хүн эрүүл байж өндөр бүтээмжтэй ажиллахын тулд дасгал , хөдөлгөөн тогтмол хийдэг байх хэрэгтэй . Хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй дасгал  бол мэдээж гүйх. Анхан шатны гүйгчдэд гүйж дуусаад толгойд нь орж ирдэг анхны асуулт бол мэдээж хир хол гүйсэн , гүйхдээ хир их энерги зарцуулсан талаарх асуулт байдаг. Энэ бүгдийг танд хамгийн амар байдлаар илтгэх зүйл ол гүйлтийн машинаас гадна орчин үеийн ухаалаг цагнууд юм.

Шинээр гарч буй ухаалаг цагнууд бол бараг л таниас хэзээ ч салдаггүй хувийн дасгалжуулагч нар л гэсэн үг. Гүйлтэд зориулагдсан ухаалаг цагнууд таны туулсан зам , зарцуулсан энерги , шатаасан калор ,  биеийн байдал , зүрхний цохилт гээд өөрийгөө хэрхэн гүйж байгааг мэдэхэд шаардлагатай бүхий л мэдээллийг танд өгөх болно. Зарим ухаалаг цагнууд VO2 max буюу дасгалын үед зүрх , уушги болон булчингуудын хүчил төрөгч идэвхтэй ашиглаж буй дээд үзүүлэлтийг хүртэл үзүүлдэг болсон байна.

Full potentianl ийн гүйлтийн дасгалжуулагч Ben Barwick-ийн зөвлөж байгаагаар бол гүйлтэд зориулсан ухаалаг цаг худалдаж авах гэж байгаа бол хамгийн түрүүнд ямар төрлийн гүйлтэд зориулж авч байгаа гэдгээ эхлээд сайн тодорхой болгох хэрэгтэй гэжээ. Хэрэв та марафон аль эсвэл олон цагаар гүйхэд шаардлагатай ухаалаг цаг худалдаж авахаар хайж байгаа бол таны хамгийн гол анхаарах ёстой зүйл бол баттерейн чадал юм. Харин  фитнесст хичээллэхэд хэрэгтэй цаг авах гэж байгаа бол арай илүү фитнестийн зориулалттайг сонгох хэрэгтэй.

Их Британийн марафон гүйлтийн багийн тамирчин , дасгалжуулагч Robbie Britton-ий зөвлөж буйгаар бол уул өөд өгсүүр зам руу гүйхээр төлөвлөж байгаа бол алтиметр заагчтай цагийг худалдан авах хэрэгтэй аж. Алтиметр заагчтай цаг нь таныг хир өндөрт гүйж байгааг заах бөгөөд гүйлтийн үйл явцын дэлгэрэнгүйг илүү сайн илтгэдэг юм байна.

Гүйхэд зориулсан шилдэг ухаалаг цагны брэндүүд

Garmin

ХУДАЛДАЖ АВАХ – 239£

Энэ жагсаалтад байгаа цагны брэндүүд дундаас хамгийн олон төрлийн гүйлтийн цаг үйлдвэрлэдэг брэнд бол Garmin юм. Мөн GPS системеер бол бусад ухаалаг цагнуудаас хамгийн сайн нь гэж хэлж болно.

Fitbit

ХУДАЛДАЖ АВАХ – 199£

Хүний биеийг 24 цагийн туршид хянаж байдаг цөөхөн ухаалаг цагнуудын нэг бол Fitbit. Анх энгийн гүйгчдэд зориулан цаг үйлдвэрлэдэг байсан бол сүүлийн үед илүү дэвшилтэт технологитой ухаалаг цагуудыг худалдаан гаргаж эхэлсэн. Үндсэн Blaze , Ionic болон Versa гэсэн гурван төрлийн загвартай.

Polar

ХУДАЛДАЖ АВАХ – 142 £

Финландад үүсгэн байгуулагдсан тус компани нь хамгийн анх 1979 онд утасгүй/wireless/ зүрхний хэм хэмжигчийг патентаар бүртгүүлж байсан бөгөөд түүнээс хойш гурван жилийн дараа хамгийн анхны утасгүй зүрхний хэм хэмжигч мониторыг танилцуулж байсан юм. Одоо бол хамгийн сайн ухаалаг цаг үйлдвэрлэгчдийн нэг. Garmin-ай адил олон төрлийн загваруудтай ба гар утасний хэрэггүйгээр Google play music ийг ашиглах боломжтой. Бусад цагнуудтай харьцуулахад нэлээд давгүй хүчин чадалтай баттерейтэй учир олон цагаар гүйхэд илүү тохиромжтой.

Apple Watch

ХУДАЛДАЖ АВАХ – 329 £

Энэ жагсаалтад багсан цагнууд дундаас магадгүй хамгийн алдартай нь Apple Watch байх. Apple Watch бол зөвхөн гүйх гэлтгүй олон талаар ашиглаж болдгоороо энд байгаа цагнуудаас давуу талтай. Дасгал хийх , гүйх тал дээр бол олон төрлийн дасгал хөдөлгөөний aппликэйшнүүдтэй хоршиж ажилладаг тул та өөрт илүү тохиромжтой гэсэн апп-ай ажиллуулчихвал илүү зүгээр. Гэхдээ бусад цагуудтай харьцуулахад таны биеийн талаар илүү энгийн мэдээллийг илтгэдэг гэдгийг сануулъя.

TomTom

ХУДАЛДАЖ АВАХ – 153.99 £

Өөр нэгэн ухаалаг цагны бизнес рүү хөл дүрсэн хиймэл дагуулаар байршил тогтоогч бүтээгдэхүүн гаргадаг компаниудын нэг бол Голландын TomTom юм. Tom Tom 2017 онд Runner TomTom гэсэн ганц загварыг  танилцуулснаар ухаалаг цагны бизнес руу орж ирсэн. Бусад цагнуудтай харьцуулахад илүү хөнгөн , илүү эвтэйхэн гэсэн сайшаалыг гүйгчдээс хүртэснээс гадна GPS , зүрхний хэм хэмжигч , VO2 max болон хөгжим тоглуулагчтай. Мөн Garmin , Apple Watch-ай харьцуулахад илүү боломжийн үнэтэй.

Suunto

ХУДАЛДАЖ АВАХ – 212.45 £

Анх 1930 онд компасс хийж эхэлсэн тус компаний үүсгэн байгуулагч Tuomas Vohlonen компассийг хэт их хөдлөхөөс сэргийлэхийн тулд шингэнээр дүүргэх аргыг анх санаачилсан хүн юм. Тэд 1997 он хүртэл цаг үйлдвэрлэдэггүй байсан ч тэдний анх гаргасан Suunto Vector загвар цагны салбарт шинэчлэлтийг авчирсан гэж хэлж болно. Учир нь Suunto Vector хамгийн анхны ABC функцтэй алтиметр , барометр болон компасстай цаг юм. Зүүж явахад бага зэргийн том ч гэсэн үзүүлдэг мэдээллүүд нь энэ жагсаалтад байгаа ямар ч цагнаас дутахааргүй гэдэгт итгэлтэй байж болно.

Wellograph

ХУДАЛДАЖ АВАХ – 173.6 £

Wellograph бол зөвхөн дасгал , сургуулилт гэлтгүй амьдралын хэв маягт зориулагдсан ухаалаг цаг юм. Учир нь Wellograph ийн апп-ууд таны гүйлт , хир сайн унтаж, амарч байгааг , зүрхний хэмийг , биеийн ерөнхий хөдөлгөөнийг тэр чигт нь үзүүлдэгт оршиж байгаа юм. Энэхүү цаг нь 9 тэнхлэгт хурдасгалыг хэмжигчтэй болохоор алхам бүрйг тань алдалгүй тоолж илүү нарийн үзүүлэлтүүд гаргадаг. Мөн 4 сар хүртэлх хугацааны мэдээллийг агуулах боломжтой тул та бие таны амьдралын хэв маяг хэрхэн өөрчлөгдөж байгааг ч хянах боломжтой юм.

Samsung

ХУДАЛДАЖ АВАХ – 299 £

Apple ийн хийж байгаа бүхнийг Samsung арай илүү хийж чаддаг гэхдээ мэдээж арай илүү хямд үнээр. Хэрэв та Iphone хэрэглэгч бол энэ цаг танд тохиромжгүй гэдгийг эртхэн хэлье. Энд жагсаалтад байгаа бусад цагнууд шиг гүйхэд зориулагдаагүй ч гэсэн дуу сонсох , интернетед холбогдон Spotify ашиглах гэх мэт давгүй үйлдлүүд зөндөө байгаа.

Timex

ХУДАЛДАЖ АВАХ – 99.99 £

1853 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд энд байгаа брэндүүдэс хамгийн хөгшин нь юм. Timex ийн гүйлтэд зориулсан цагнууд ашиглахад хамгийн хялбар хэдий ч үзэмжийн хувьд хар , цагаан нокиа-ай адил харагддаг сул талтай. Гэхдээ та үзэмж бус ажиллагаанд анхаардаг бол Timex таны урмыг хугалахгүй гэдэгт итгэлтэй байна.

Nuband

ХУДАЛДАЖ АВАХ – 37.95 £

Хэрэв танд дээрх цагнууд хэтэрхий үнэтэй санагдаж байгаа бол Nuband танд хамгийн боломжийн үнийг санал болгох болно. Харагдах байдал тал дээр дээрх цагнуудаас альнаас нь ч дутхааргүй бөгөөд зүүхэд эвтэйхэн , калорийн шаталтыг илтгэдэг гээд давгүй боловч бусад цагнууд шиг GPS , VO2 max гэх мэт нарийн үзүүлэлтүүдийг гаргадаггүй. Тэгсэн ч гэсэн үнэндээ таарсан үзүүлэлтийг хангалттай харуулах болно.

Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Сэтгэгдэл үлдээх