Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Дисней D 23 экспогийн үеэр олон сонирхолтой мэдээллүүдийг задалсан хэдий ч  RPG загварын Оддын дайны зочид буудлыг гүйцэх сонирхолтой мэдээ байгаагүй юм. Цонхоор зөвхөн уудам огторгуй харагдах сансрын хөлөг дээр байгаа мэт мэдрэмжийг төрүүлэх зочид буудал удахгүй баригдаж эхлэх юм байна. Зочид буудлын ажилчид янз бүрийн дүрийг илтгэх ба зочид буудалд өнгөрүүлэх мөч бүр тань сонирхолтой түүхүүдтэй холбогдон үлдэх нь. Одоогийн байдлаар эхний зочид буудал Дисней Ворлдын зэрэгцээ Орландо хотод баригдаж магадгүй гэсэн мэдээлэлтэй байна.  Энэхүү Оддын дайны орчныг бүрдүүлсэн зочид буудлын төсөл амжилттай хэрэгжсэн тохиолдолд цаашдаа өөр олон төрлийн синематик ертөнцүүдийн орчныг бүрдүүлсэн зочид буудал болон тоглоомын төвүүд бий болох нь гарцаагүй биз ээ.

Сэтгэгдэл үлдээх