Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Николас Дамиен , Жулиен Сэнс гэх дизайнерууд өнгөрсөн зууны домог болсон уран бүтээлчид болох Курт Кобэйн , Дэвид Боуий, Жон Леннон болон Леонард Коэн нарын гар бичээсийг бичгийн фонт болгон форматруу оруулах гэсэн бэрх ажлыг хийж гүйцэлдүүлжээ. Уран бүтээлчдийн бичэлтийн нюансийг бүрэн гаргахын тулд тэдний хувийн тэмдэглэл , захидал , ил захиа , жагсаалт , тэр бүү хэл Курт Кобэйний амиа хорлохоосо өмнө бичсэн захиа зэргийг ашиглажээ. Дизайнерууд Кобэйний гар бичилтийг ямар нэгэн эргэлзээ айдасгүй , яруу найргийн өнгө аястай байсан хэмээн тодорхойлсон байна.

Та дараах зургуудаас домогт уран бүтээлчдийн гарын бичилт ямар хэв маягтай танилцан , фонтыг татаж авахыг хүсвэл ЭНД дараарай.

Курт Кобэйний фонт

 

Жон Ленноны фонт

 

Дэвид Боуийгийн фонт

Леонард Коэний фонт

Сэтгэгдэл үлдээх