Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

 

Ердөө хэдхэн цагийн өмнөөс Леброн Жэймс болон Дуйэн Вэйд нарын хамтрал эргэн ирэх талаар мэдээлэл цацагдаж эхлээд байсан юм. Тэдэн дээр Chris Bosh нэмэгдээд Miami Heat багийн их гурвал хэмээн нэрлэгддэг байсан бөгөөд тус багт хоёр ч удаа NBA ийн аварга гэсэн өргөмжлөлийг авчирсан түүхтэй билээ.

The Vertical сайтын спортын сэтгүүлч Shams Carania ийн мэдээлсний дагуу Дуйэн Вэйд Cleveland Cavaliers багтай 2,3 сая долларын нэг жилийн хугацаатай гэрээ хийсэн нь батлагджээ.Өнгөрөгч бүтэн сайн өдөр Вэйд Чикого Буллс багтай хийсэн гэрээ эцэслэж Cavs-ай гэрээ хийхээр төлөвлөгдөөд байсан аж.

Ирэх нэгдүгээр сард 36 насыг зооглох гэж буй Вэйд өнгөрсөн зун Чикаго Буллс багтай хоёр жилийн 47 сая долларын гэрээ хийн Miami Heat багийг орхисон хэдий ч нэг улирлын дараагаар түүний гэрээ эцэслэхэд хүрсэн юм.

 

 

 

Сэтгэгдэл үлдээх