Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Өнгөрсөн долоо хоногт германы Дойчэ банкнаас (Deutsche Bank) жил болгон гаргадаг дэлхийн үнийн судалгааны үр дүн  танилцуулагдсан байна. Тус судалгаа нь дэлхийн томоохон хотууд дахь бүтээгдэхүүн болон үйлчилгээний үнийг судалдаг юм. Хайрцаг тамхи-ний үнээс эхлээд 2 өрөө барны дундаж түрээсний үнэ гээд дундаж амьдралын өртгийг тодорхойлох бүхийл зүйлсийн үнийг судалдаг өргөн хүрээг хамарсан томоохон судалгаа юм.

Мөн энэхүү судалгаагаар томоохон хотуудын нэг сарын цалингийн дундаж орлогыг тодорхойлсон байна. Цалингийн орлогоос татварын гол хэсгийг бүрдүүлдэг учир тус хүчин зүйлийн үр дүнгээр хотуудын баялгийн хэмжээг тодорхойлох боломжтой юм.

Судалгааны үр дүнгээс харахад баруун Европын өндөр хөгжилтэй орнууд болон Хойд Америкийн голлох хотууд дундаж цалингийн хэмжээгээр хамгийн өндөрт тоо, цогдож байгаа хэдий ч үүнийгээ дагаад амьдрах дундаж өртөг бусдаасаа илүү өндөр байгаа аж.

15. Хонг конг – 2715 $

14. Авкланд , Шинэ Зеланд – 2762 $

13. Лондон , Англи – 2776 $

12. Токио , Япон – 2897 $

11. Вэллингтон , Шинэ Зеланд – 2941 $

10. Копенхаген , Дани -2958 $

9. Сингапур – 3077 $

8. Осло , Норвеги – 3154 $

7. Мельбурн , Австрали – 3344 $

6. Сиднэй , Австрали – 3451 $

5. Чикаго , АНУ – 3622 $

4. Нью-йорк , АНУ – 4304 $

3.  Бостон , АНУ – 4322 $

2. Сан Франциско , АНУ – 4817 $

 

1. Цюрих , Швейцарь – 5876 $

Сэтгэгдэл үлдээх