Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Sir Nicholas Winton бол дэлхийн 2р дайны үеийн нацистуудын үй олноор нь хоморголон устгах зориулалттай хорих лагериас 669 еврей, чехословак хүүхдүүдийг аврах ажиллагааг зохион байгуулсан баатарлаг гавьяатай эрхэм юм. Тэрээр аврагдсан бүх хүүхдүүдийг 1938 ас 1939 оны хооронд эсэн мэнд Их Британи улсад авчран амьдарлаа ахин шинээр эхлүүлэх боломжийг олгосон юм. 

Nicholas ийн эхнэр Grete Gjelstrup 1988 онд хүүхдүүдийн нэр болон зургийг байршуулсан тэмдэглэлийн дэвтрийг олох хүртэл түүний хийсэн баатарлаг үйлс нууц хэвээр хадгалагдсан юм. Дараах бичлэгээс танхим дүүрэн өөрийн аварсан хүмүүс дунд сууж байгаагаа мэдэхгүй хүний эрхийн төлөө нэрээ нууцлан тэмцсэн хүндэт эрхэмд хүмүүс хэрхэн хүндэтгэл үзүүлж , сэтгэлийн хөдлөлөө үзүүлж байгааг хараарай. 

Sir Nicholas Winton- ы аварсан хүмүүс дунд нэр алдарт хүрсэн хүмүүс нэлээдгүй хэд байсан юм

  • Alf Dubs, Baron Dubs – Их Британийн хөдөлмөрийн нам, парламент ийн гишүүн асан 
  • Heini Halberstam – Математикч
  • Renata Laxova – Хүүхдийн эмнэл зүй судлаач эрдэмтэн
  • Gerda Mayer – Яруу найрагч
  • Karel Reisz – Кино бүтээгч
  • Joe Schlesinger – Канад-ийн телевизийн сэтгүүлч, зохиолч 

 

Сэтгэгдэл үлдээх