Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Эрдэмтэд , зохион бүтээгчид , амжилтад хүрсэн бизнесменүүд , удирдагчид гээд энэ дэлхийн хамгийн суут хүмүүс  ямар дуу сонсох дуртай бол гэж та бодож байсан уу ?

Профессор Дэвид Люддэн  хөгжимийг хүн болгоны гүнд агуулагдаж байдаг нийтлэг итгэл үнэмшил , мэдрэмжийг сэргээдэг гол хэлнүүдийн нэг  хэмээн тодорхойлсон байдаг. Хөгжим гэдэг зүйл хүний тархины багтаамжаас хамааралгүйгээр тухайн хүнд нөлөөлж чаддаг цөөхөн хэдэн хүчтэй зүйлсийн нэг юм.Тэгвэл бид энэ удаа та бүхэнд Илон Маск , Cтифэн Хоукинг , Марк Цукерберг , Ханс Зиммер гэх мэт бидэнтэй хамт өнөө цагт оршин буй дэлхийн хамгийн суут хүмүүсийн ямар дуунд дурлацгаадаг талаарх мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

Илон Маск

Дуртай уран бүтээлчид: Frank Sinatra, Andrea Bocelli, “Weird Al” Yankovic

2011 онд Санта Моника коллежийн үндэсний олон нийтийн радиоийн нэг болох KCRW 89.9FM ийн багт Space X ийн удирдлагын төвөөр зочлон Илон Масктай яриа өрнүүлэх боломж тохиосон аж. Тус ярилцлагын үеэр технологийн ертөнцийн хамгийн шилдэг удирдагч мань Фрэнк Синатрагийн “Fly me to the moon” ,  Monty Python -ий “Always look on the bright side of life”, Team America World Police’-ийн “Americe F*ck Yeah” болон Andrea Bocelli ийн “Con Te patiro” зэрэг өөрийн дуртай дуунуудыг хуваалцжээ. Мөн тэрээр хэлэхдээ”Santa Claus is coming to town” бол түүний хамгийн аялах дуртай дуу бөгөөд Тесла дотроо “Weird Al” Yankovic ийн дуунуудыг хамгийн их сонсдог гэжээ.

Марк Цукерберг

Дуртай уран бүтээлчид: Daft Punk , Lady Gaga , Eminem

2011 онд Марк дуугаар удирдагддаг , гэрийн нөхцөлд зориулсан Jarvic гэх хиймэл оюун ухаантай туслахыг бүтээсэн билээ.  Jarvis ийн

Фэйсбүүк үүсэхээс нэлээд өмнө Марк ахлах сургуульд байхдаа найз Adam D’Angelo ийн хамтаар MP3 дээр тоглогдсон дуунуудыг анализ хийсний дүнд сонсогчид таалагдах дууны цуглуулгыг санал болгодог Synapse гэх аппликэйшнийг зохион бүтээж байжээ. Цукерберг , Ангело нар тэр бүү хэл 950,000 ам.долларын саналаас татгалзан их сургуульд явахаар шийдэж байсан байна. Маркийг яг ямар төрлийн хөгжмийн урсгалд дуртай талаар мэдээллүүд арвин биш хэдий ч нэг удаа тэрээр Daft Punk болон Lady Gaga нарыг биширдэг гэдгээ дурдаж Eminem, Royce Da 5’9 , Bruno Mars – “Lighters” дууны “had a dream i was king. I woke up, still king” гэх хэсгийг өөрийн твиттер хаягаар жиргэж байжээ.

Барак Обама

Дуртай уран бүтээлчид: Marvin Gaye , Kendrick Lamar , Jay-Z , Bob Dylan

Одоогийн байдлаар бидний сонирхлыг нь хамгийн сайн мэдэх удирдагчдын нэг бол АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч Барак Обама юм.  Тэрээр өөрийн ерөнхийлөгч болсон өдөр , зул сарын баярын өдрүүд гэх мэт тусгай өдрүүдэд зориулсан олон плэйлисттүүдийг гаргаж байсан бөгөөд тус цуглуулгад Leon Bridges ,Rolling Stones, Otis Redding , Bob Dylan , Sheryl Crow гэх мэт алдартай уран бүтээлчдийн дуунууд багтжээ. 2016 оны аравдугаар сард өөр ямар ч ерөнхийлөгчийн урьд өмнө нь  гаргаж байгаагүй жагсаалтыг гаргасан нь хамгийн дуртай 5 рэппэрийн жагсаалт байсан юм. Түүний жагсаалтад Jay-z, Kanye west , Drake , Kendrick Lamar болон Chance the Rapper нар багтжээ. Мөн Обама ерөнхийлөгч байх найман жилийн хугацаандаа цагаан ордонд Frank Ocean , Chance the Rapper , Wale зэрэг олон уран бүтээлч , хөгжимчидыг урин авчирч байсан аж. Түүний 2015 оны хамгийн дуртай дуу бол Kendrick Lamar ийн “How much a dollar cost” юм.

Жорж Р. Р . Мартин

Дуртай хамтлаг , хөгжим: Grateful Dead , The Wizard of oz

Хөгжим “Хаан ширээний тоглоом”цувралын үргэлж чухал хэсэг байсаар ирсэн гэдгийг бид бүгд мэднэ. Тус цувралын дүрүүд болох Greyworm , Hodor болон Ramsay Bolton нар бодит амьдрал дээр хөгжимтэй холбоотой уран бүтээлчид юм. Мөн тус цувралын бүлэг бүрийн хэсгүүд дээр алдартай уран бүтээлчид жижиг хэмжээний дүр бүтээсэн байдаг. Жишээ нь Ed Sheeran , Mastodon , Coldplay хамтлагийн Will Champion , Snow Patrol хамтлагийн Gary Lightboy болон Monsters of men хамтлагийн Sigur Ros нар юм. Тус цуврал бол алдарт зохиолч Жорж Р.Р.Мартиний “The Song of ice and fire” зохиол дээрээс сэдэвлэгдэн бүтээгдсэн тул зохиолчийн өөрийнх нь хөгжмийн сонирхол мөн шингэсэн нь лавтай биз. 2015 онд Нью-Йоркийн 92 дох гудамж Y – д өгсөн ярилцлагадаа Жорж Р.Р.Мартин “Хаан ширээний тоглоом” цувралийн зохиолд Grateful Dead хамтлагийн нөлөө их байсан хэмээн дурджээ. 2014 онд Salon вэбсайтад өгсөн ярилцлагадаа мөн Grateful Dead ийн шүтэн бширэгч гэдгээ хэлэн тус хамтлагийн Ripple гэх дуу түүний хамгийн дуртай дуу хэмээжээ. Тэрээр мөн “The Wizard of oz” ийг өөрийн хамгийн дуртай фантази кинонууд дундаас гуравт эрэмбэлэгдэнэ гээд учир нь тус киноны хөгжим гайхамшигтай хэмээж байжээ.

Жэк Ма

Дуртай уран бүтээлчид болон дуунууд: Righteous Brothers , Michael Jackson , The Lion KIng

Энэ жагсаалт дундаас  дуу,хөгжимд хамгийн их хайртай гэсэн тодотголыг гаргавал магадгүй тус өргөмжлөлийг БНХАУ-ын цахим худалдааны гигант Алибаба ийн үүсгэн байгуулагч Жэк Ма хүртэх байх. Энэ сарын эхээр Хятадын Yunqi хөгжмийн фестивалийн үеэр Жэк Ма “Unchained Melody” , Jonathan Lee -ийн “I Finally lost you” , Wang Feng ийн “When i’m thinking of you” дуунуудыг нэгтгэн нэг дуу болгон дуулсан.  Жэк түрүү сард компанийхаа арван найман жилийн ойн баяр дээр Майкл Жэксон шиг хувцаслан , хар өнгийн мотоцикл унан тайзан дээр гарч ирээд МЖ-ийн нэрийн хөдөлгөөнүүдийг үзүүлсэн аж. Мөн 2014 онд Алибаба ийн ажилтаний өгсөн ярилцлагаар бол Жэк Ма тэнхим дотор 16000 хүний урд”Lion King” ийн дуунуудаас дуулж байжээ. Зүгээр нэг сонсох биш өөрөө нэг хэсэг нь болохыг хүсдэг Жэк Ма д дуу , хөгжимд дурлагч гэсэн өргөмжлөлийг өгөхөд буруудахгүй гэдгийг та эндээс ойлгосон байх.

Билл Гэйтс

Дуртай уран бүтээлчид: David Bowie , Willie Nelson , The Beatles , U2

Биллийн залуу насны гол өрсөлдөгч болох Стив Жобс өөрийн дуу хөгжмийн сонирхлын талаар дэлгэрэнгүй хуваалцдаг байсан бол Билл нөгөөтээгүүр ганц удаал BBC Radio ийн Kirsty Young-д ярилцлага өгч байхдаа хоосон цөл рүү ганцаараа явбал хамт авч ямах найман дууны жагсаалтыг дэлгэж байсан юм. Тус жагсаалтад дараах дуунууд багтсан байсан юм: David Bowie , Queen – Under Pressure , Willie Nelson – “Blue Skies”, Ed Sheeran – “Sing” , Jimi Hendrix – “Are you Experienced” , U2 – “One” , The Beatles – “Two of us” , Sound of music – “How can love survive” , Hamilton – “My shot” . Эдгээр дуунуудаас алдарт Beatles хамтлагийн “Two of us” түүний хамгийн дуртай дуу бөгөөд учир нь энэ дуу түүнд  Стив Жобс болон түүний хоорондох өрсөлдөөн болон хамтын ажиллагааны амьдралын мөчүүдийг санагдуулдаг хэмээжээ. Билл ийн гурван хүүхэд түүний хөгжмийн сонирхлыг шинэчилхэд үргэлж тусалдаг бөгөөд жагсаалтад багтсан  Ed Sheeran-ийн Sing Билл-ийн охин Phoebe ийн дуртай дуу аж.

Стифен Хоукинг

Дуртай уран бүтээлчид: Rod Stewart , The Beatles , Francis Poulenc

Дөнгөж хорин нэгхэн настайдаа хажуугийн хатингаралт хатууралт гэх аймшигт өвчнөөр өвдсөн хэдий ч өнөө цагийн суутнуудын нэг болж чадсан Стифэн Хоукинг хар нүх болон астрофизикийн (wormhole) талаар олон сонирхолтой эмхтгэл , ажлуудыг гаргахын зэрэгцээ хэд хэдэн бэстсэллэр номнуудыг худалдаанд гаргасан юм. Астро физикээс гадна түүний өөр нэгэн таашаадаг гол зүйлсийн нэг бол хөгжим юм. 2015 оны 7-р сард Reddit AMA дээр Хоукинг Rod Stewart-ийн “Have i told you already” дууг өөрийн хамгийн дуртай дуу хэмээн зарлаж байсан бөгөөд “Стифен Хоукингаас асуух 10 асуулт” гэсэн нийтлэл дээр суутан физикч мань өөрийнхөө тухай нэгэн сонирхолтой зүйлийг дэлгэсэн нь бүх төрлийн хөгжмийн урсгалууд сонирхон сонсдог байсан явдал аж. 2006 онд Хоукинг Кэмбриджийн хөгжмийн фестивалийн үеэр түүнд хамгийн их нөлөөлсөн гурван классик хөгжмүүдийг нэрлэж байжээ. ( Igor Stravinsky – “Symphony of Psalms” , Henryk Wieniawski – “Violin Concerto No 1” , Francis Poulenc – “Gloria”)

 

Жефф Безос

Дуртай хөгжим: Zac Brown Band , Country хөгжим

Онлайн худалдааны хамгийн том платформын үүсгэн байгуулагчийн хувьд энэ жагсаалт дээр байгаа бусад эрхмүүдтэй адилгүй нэг зүйл нь Жефф өмнө нь хөгжимд тийм ч их дуртай биш байжээ. Тэр бүү хэл Жэфф ямар ч төрлийн хөгжмийг сонирхдоггүй байсан гэдгээч ярилцлагын үеэр дурдаж байсан удаатай. Хэдий өмнө нь тийм их сонирхдоггүй байсан хэдий ч өнгөрсөн хоёр дугаар сард Billboard-д өгсөн ярилцлагадаа Amazon echo төхөөрөмж хөгжмийн салбарт том дэвшил авчрах зүйл хэмээн үзэж байгаагаа хэлж байсан аж. Aмазоны хөгжүүлж буй технологиуд хөгжмийн шууд дамжуулалтын салбарт хувьсгал авчирна гэсэн том зорилгыг урдаа тавиад байгаа Жэффийн хөгжмийн сонирхлын талаар “Amazona” болон “Zac Brown Band” ийн фэн гэснээс илүү мэдээлэл одоогоор байхгүй байна.

Ханс Зиммер

Дуртай уран бүтээлчид: Ennio Moricone , Kraftwerk , Giorgio Moroder

Оскар , Грэммигийн шагналыг аль алийг нь хүртсэн өнөө цагийн хамгийн агуу хөгжмийн зохиолчдын нэг Ханс Зиммерийг мэдэхгүй хүн үгүй бизээ. Lion King , Gladiator , The Dark Night , The Pirates of the Caribbean , Inception гээд дурдаад байвал дуусахгүй олон гайхалтай киноны хөгжмийг зохиосон агуу хөгжмийн зохиолч мань ямар төрлийн хөгжимд дурладаг гэсэн сэдэв танд сонирхолтой санагдаж байна уу? Ханс IGN-д өгсөн ярилцлагадаа түүний хамгийн дуртай аялгуунууд бол Ennio Moricone ийн “Once upon a time in America” , Giorgio Moroder -ийн “Midnight Express” болон Vangeli-ийн “Blade Runner” зэрэг кинонуудын хөгжмүүд хэмээн дурдаж байжээ.

Эх сурвалж: Hypebeast

Сэтгэгдэл үлдээх