Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас PC тоглоомонд донтохыг өвчнөөр тэмдэглэх болсноо зарлалаа. ДЭМБ ийн гаргасан эхний драфт “олон улсын өвчнүүдийн ангилал” жагсаалтад PC тоглоомонд донтохыг “gaming disorder” буюу  компьютер тоглоомын эмгэг хэмээн бүртгэжээ. Энэхүү мэдээг түрүү долоо хоногт 9 настай охин Fortnite тоглоомонд донтсоны улмаас нөхөн сэргээх эмчилгээнд явах болсон талаар мэдээлэл гарсантай холбоотой гарсан яаралтай мэдэгдэл гэж зарим нь үзэцгээж байна. Мөн энэхүү шийдвэрийн үр дүнд компьютер тоглоомонд хэт донтон орж эрүүл мэндийн хувьд хүнд нөхцөл байдалд орсон тоглоомчид мэргэжлийн хүмүүсээл эрүүл мэндийн тусламж авах боложтой болон эрүүл мэндийн даатгалаас нөхөн төлбөр олгуулах нэг бүрэлдэхүүн нөхцөл бий болно гэж найдацгааж байгаа юм байна.

ДЭМБ ийн өвчнүүдийн ангиллын жагсаалт ирэх жил бүрэн эхээрээ танилцуулагдах товтой бөгөөд энэ мэдээлэлтэй холбоотойгоор компьютер тоглоомын ертөнцийн томоохон нэрс эл шийдвэрийг эсэргүүцэж буйгаа илэрхийлсээр байна. Тус дургүйцлээ илэрхийлсэн шүүмж дотор шийдвэрийг хэтэрхий дулимаг шийдвэр хэмээн үзэж байгаа бол бусад шүүмжлэгчид нь компьютер тоглоомын эерэг талуудыг тодотгох байдлаар эсэргүүцлээ илэрхийлж байгаа аж.

Эх сурвалж: New York Times 

Сэтгэгдэл үлдээх