Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

 

 Playboy гэх нэрийг дэлхий дахинд таниулж чадсан эрхмийн намтарчилсан бүтээлийн гол дүрд Жаред Лето тоглохоор болжээ. Playboy сэтгүүлийн үүсгэн байгуулагч , 60-80 иад онуудын секс симбол Хью Хэфнерийн тухай намтарчилсан бүтээлийг хийхээр найруулагч Брэтт Ратнер 2007 оноос эхлэн төлөвлөж байсан бөгөөд одоогоор өөрийн Rat Pac entertainment компанийн хамтаар эхний ээлжний ажлууд дээрээ явж байгаа аж.

Ратнер “Hollywood Reporter” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа.

Жаред бол миний эртний анд. Хью Хэфнерийн түүхийг бүтээх эрх надад байгаа гэдийг Жаред сонсоод надад ингэж хэлсэн. “Би түүний дүрд тогломоор байна. Би түүний ойлгомоор байна.” Би ч мөн түүнийг энэ дүрийг сайн бүтээж чадна гэдэгт итгэлтэй байна. Тэр одоогоор байгаа хамгийн агуу жүжигчдийн нэг шүү дээ.” Намтарчилсан киноноос гадна Ратнер Хэфнерийн “Playboy after dark” тв ярилцлагын шоуг буцаан сэргээхээр төлөвлөөд байгаа ажээ. 

Эх сурвалж: Hollywood reporter

 

Сэтгэгдэл үлдээх