ЖИНСҮҮДИЙГ ХООРОНД НЬ ХЭРХЭН ХОСЛУУЛАХ ВЭ?

ЖИНСҮҮДИЙГ ХООРОНД НЬ ХЭРХЭН ХОСЛУУЛАХ ВЭ?

 

Зүгээр л жинсүүдийг хослуулж өмсөхөд л сайхан харагддаг одууд хэн бэ? Beckham, Kanye, Timberlake… Та үүнтэй санал нийлж байна уу?

Гэхдээ эдгээр хүмүүс харахад зүгээр л жинсүүд өмссөн мэт боловч зохицсон хослолыг бүрдүүлж чадаж байгаа нь өөрөө маш том урлаг юм. Тэгвэл яаж вэ?

Та ч гэсэн тэдэнтэй адил харагдах боломжтой. Тиймээс бидний бэлтгэсэн нийтлэлийг анхааралтай уншина уу.

ХАР ЖИНС + ХАР ЖАКЕТ

Хамгийн ерөнхий буюу жинсэн хувцаслалтын үндсэн арга бол БАРААН ӨНГӨТЭЙ ЖИНСҮҮД. Танд бараг бууж байгаа байх. Хар жинсийг ойролцоо төрлийн бараан сүүдэртэй жакеттэй хослуулбал огт айж, санаа зоволгүйгээр гадуур алхаж болох хамгийн классик хослолыг үүсгэнэ.

Мэдээж хэрэг заавал хар жинсэн өмд өмсөх албагүй, өөр бараан өнгийн өмд өмсөөд хар жакет ч өмсөх боломжтой. Бага зэрэг гэгээлэг өнгө төрх оруулахын тулд байгалийн шаргал өнгийн болон цагаан цамц жакет дотуураа өмсөөрэй.

ХАР ЖИНС + ЦАЙВАР ЖАКЕТ

Хоёр жинс хослуулан өмсөх бас нэгэн төгс арга бол хар жинстэй цайвар цэнхэр жакет өмсөх юм. Жакетын хувьд жинсний өөрийн үндсэн цэнхэр өнгө болон бусад олон төрлийн цэнхэр өнгийн уусалтуудын алийг нь ч ашиглаж болно.

Тэр дундаа кноп биш товчтой яак нь илүү классик харагддаг ба та түүний дотуур ямар ч өнгийн ямар ч загвартай цамц өмсөж болно гэдгийг хэлэхэд таатай байна.

ХАР ЖИНС + ЦАГААН ЖАКЕТ

Хар, цагаан өнгө бол хэзээ ч хоцрогдохгүй жинхэнэ түүхэн өнгөний хослол гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Цулгуй өнгүүдийн энэ хослол хаврын жинхэнэ гоёл болно. Цагаан жинс сүүлийн үед нэлээд түгээмэл болоод байгаа.

Байнга бараан хувцас өмсдөг байж байгаад цагаан яак өмсөнө гэдэг эхэндээ жоохон хүнд байж болох ч таныг үнэхээр дэгжин, бусдаас онцгой мөн харц булаам харагдуулж чадна.

ЦАЙВАР ХӨХ ЖИНС + ЖИНСЭН ЦАМЦ

Жинсэн срочик бол таны шүүгээнд байх ёстой хувцаснуудын нэг яах аргагүй мөн. Гэхдээ үүнийг илүү сайхан харагдуулах арга байна шүү.

Энэ бол эсрэг өнгөтэй нь хослуулах юм. Өнгөний хувьд өмд нь заавал бараан туяатай байх албагүй. Цайвар жинсэн өмд өмсвөл дээр нь тод хөх жинсэн срочик, харин бараан туяатай жинсэн өмдтэйгөө цайвар цамцыг хослуулаарай.

БАРААН ЦАЙРАЛТТАЙ ЖИНС + ЦАЙВАР ЦАЙРАЛТТАЙ ЖАКЕТ

Энэ хослолыг бүрдүүлэхэд таны хамгийн их анхаарах зүйл бол биеийн тань хэлбэр юм. Мэдээж аль болох махтай хэсэгтээ бараан өнгийхийг нь өмс.

Өмд нь ч яак нь ч цайралттай болохоор сонин харагдана гэж та бодож байна уу? Энэ хоёрын хооронд харагдах байдлыг хувьд асар их ялгаа байгаа учраас санаа зовох шаардлагагүй. Та барааныг бараантай нь эсвэл цайвартай нь ч хослуулан өмсөх бүрэн боломжтой.

ЦАГААН ЖИНС + ЖИНСЭН ЦАМЦ

Цагаан жинс энэ зун загварын зах зээлд нилээд хүчтэй байр суурь эзлэх төлөвтэй байна. Тиймээс та шүүгээгээ нэг цэгцлэнгээ бага зэрэг өөрчлөлт оруулж цагаан биш юм аа гэхэд цайвар өнгийн жинс авахыг зөвлөе.

Сонирхолтой нь та цагаан жинс дээр ямар ч өнгийн, ямар ч сүүдэртэй /цайралттай ба цулгуй/ жинсэн цамцыг өмсөж болно. Хэрвээ хаврын дулаахан үед энэ хослолыг бүрдүүлэхийг хүсвэл даавуун пиджак дээр нь өмсөж ч болно шүү. Төсөөлөхөд хэтэрхий зузаан санагдаж байвал доорх зурагнаас хараарай. Дэгжин биш байна гэж үү?

Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Сэтгэгдэл үлдээх