Заавал хослол өмсөлгүйгээр “Ухаалаг” харагдах 5 арга

Заавал хослол өмсөлгүйгээр “Ухаалаг” харагдах 5 арга

 

Эрхэм залуу танд, тиймээ танд, танд зориулан жижигхэн нууц задлах гэж байна.

Бэлэн үү? Ихэнх хүмүүс ажилдаа эсвэл төрөл бүрийн ёслолын үйл ажиллагаанд явахдаа илүү албан бөгөөд цэмцгэр харагдахын тулд хослол өмсөх хандлагатай байдаг. Та ч бас тэдний нэг үү?

Ялангуяа залуус албан ёсны гэдэг үг сонсонгуутаа шууд оройн хоолны хослолоо бодож эхэлдэг. Гэхдээ 21-р зуунд эмэгтэйчүүд хувцаслалтын хатуу кодод баригдахаа больсон шиг эрчүүд бас яагаад улиг болсон хэв маягийг эвдэж болохгүй гэж?

Тийм бол аливаа үйл ажиллагаанд заавал хослол өмсөх хэрэггүй гэдгийг дуулгахад таатай байна. Бид танд хослол өмсөхгүйгээр дэгжин харагдах зөвлөгөөг хүргэж байна.

1.Хоолойтой цамц, бариу өмд

Сүүлийн үед хоолойтой цамцны эрэлт нэлээн ихээр нэмэгдээд байна. Яг л Kayne West-ийн цомог шиг, хэдэн долоо хоног шуугиулж явсан мөртлөө, хэсэг завсарлага аваад гэнэт л “БҮҮМ” гээд гараад ирнэ. Мөн нэг хэсэг хүн болгон Kayne-г ярьж байгаа шиг, хоолойтой цамц буюу свитер сүүлийн үед трэнд болж байна. Анх удаа хоолойтой цамц загварын ертөнцөд шинэ дүр төрх болж, удалгүй бидний оюун санаанаас арчигдсан ч гэсэн хурдхан гэгч нь орчин үеийн эрэгтэй загварын ертөнцөд байр сууриа эзэлж авчээ.

Хар, хөх, улаан хүрэн эсвэл нүүрсэн саарал өнгийн хоолойтой цамцыг бариу загварын өмдтэй болон төрөл бүрийн өнгийн ботинк эсвэл спорт маягийн гуталтай хослуулан өмсөөд үзээрэй! Та 2016 оны эрэгтэйчүүдийн албан бус ажил хэрэгч загвартай хөл нийлүүлэн алхлаа.

 5-ways-rollneck-1

 

  1. Нэхмэл хүрэм + Цамц

Та магадгүй хааяа өмсдөг байх, ноосон нэхмэл цамц нь заавал хослол өмсөхгүйгээр “ухаалаг” харагдах бас нэгэн арга юм. Төрөл бүрийн ноосон материал болон ноолууран цамцнууд нь бүхий л загварын сорочикон цамцтай сайхан зохицож, цэвэрхэн цэмцгэр байдлыг харуулж чаддаг.

Та Lanvin-д талархаж болно шүү. Учир нь тэд нэхмэл хүрмийг зохих хэмжээнд нь төгс болтол нь бүтээсэн шүү дээ. Парисын загварын шоунуудын тэргүүлэгч эгнээнд үргэлж байдаг шалтгаан нь тэд хувцсыг бүхий л өдрийн турш өмсөхөд эвтэйхэн, хөнгөхөн байдлаар хийж чаддагт байгаа юм.

Одоогоор бүхий л загварын брэндүүд энэхүү трэндийг дагасан учир та ямар ч төрлийн үнэ болон олон төрлийн загварын сонголтоос өөртөө тохирсоныг нь худалдаж авах боломжтой бөгөөд энэ нь нэхмэл хүрэм, хослол оёулахаас хамаагүй хямд тусна шүү.

Дотор нь өмсөх подволк болон төрөл бүрийн сорочикон цамцаа харин өөртөө тохируулан, биед эвтэйхэн байдлаар нь сонгоорой.

5-ways-knitblazer-2

  1. Энгийн /Хэлбэргүй/ пиджак + Битүү захтай ноосон цамц

Хэрвээ та хослол өмсөх тийм ч дуртай биш мөртлөө яагаад гэдгээ тодорхойлж нэг л чадахгүй байна уу? Тэгвэл энэ нь таны хослолын загвартай шууд хамааралтай гэсэн үг юм. Толинд хараад л энд тэнд жоохон янзлаад өгчихвөл болоод явчихна тэр.

Gennaro Rubinacci 1930аад онд, Giorgio Armani харин 1980аад онд хослолын загвар дээр анхаарч ажиллаж байсан ба үүний үр дүнд өнөөдөр бид олон төрөл загваруудаас сонголт хийж өөртөө тохирсон нөгөө “ухаанлаг” харагдуулдаг хослолыг олох боломжийг өгч чадсан байна шүү дээ.

Өнгөлөг, янз бүрийн гоёл чимэглэлгүй энгийн зүгээр углахад л хангалттай, биед эвтэйхэн материалтайгаас нь туршаад үзээрэй. Пиджакаа танан, шаргал, бүдэг хөх зэрэг тод өнгөөс сонгон дотор талд нь арай бараандуу битүү энгэртэй даавуун цамцыг туршаад үзээрэй.

Энэ бол төгс зуны хослол, нар жаргахад тагтан дээрээ гартаа виски бариад суусан шигээ.

5-ways-unstructured2

  1. Жинсэн өмд + Нэхмэл цамц + Ажил хэрэгч гутал

Энэ бол ухаалаг эрчүүдийн хамгийн алдартай хувцасны трэнд: Ажил хэрэгч гутлыг хувцсандаа нэмээд л та албан ёсны бөгөөд “ухаалаг” харагдана. Гэхдээ зарим нэг нэмэлт мэдээллийг хүргэе.

Жишээлбэл, Хэрвээ та ямар нэгэн костюм өмсөхөөс зайлсхийдэг нэгэн бол жинсэн өмдөө, сайтар өнгөлж тосолсон гуталтайгаа хослуулан үдшийг давж чадахаар боллоо шүү дээ.

Ингэж хувцаслахад хэдхэн дүрэм бий. Гадуурх нэхмэл цамц болон хүрэм тань  хэтэрхий томдож, энд тэндээ сул харагдах нь тохиромжгүй л байх болов уу даа. Мөн хэтэрхий албан харагддаг сорочикон цамцнаас аль болох татгалзахыг хичээгээрэй.

5-ways-darkjeans-1

  1. Энгийн пиджак + Цамц/Пудволк + Хөвөн даавуу

Сайхан хувцаслахын тулд та заавал зангиа зүүх ёстой гэсэн үг биш ээ. Маш сайн подволк (100 хувь хөвөн даавуун, таны биед яг таарсан) мөн биед яг зохицсон өнгө болон хэмжээтэй байх нь таныг үнэхээр “ухаалаг” харагдуулж чадна гэдэгт итгэлтэй байна.

Заавал өмд пиджак хоёр нь адил бүрэн хослол гэхээсээ илүү даавуун өмд хүрмийг хослуулаад үзээрэй. Тэгэхэд л хангалттай шүү дээ.

Хар хөх, эсвэл жоохон хөх хүрэм дээр цагаан цайвар пудволкоо хослуулаад, савхин эсвэл спорт маягийн гутал өмсөхийг зөвлөе.

5-ways-tee-1

Сүүлийн үг

Ухаалаг гэхээр та костюмыг эгнээнээсээ хасан сайхан (эсвэл түүнээс ч илүү) харагдаж чадна гэдэгт итгэлтэй байна уу? Эсвэл подволк, нэхмэл цамц таны толгойд нэг л бууж өгөхгүй байна уу?

Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх