Залуу танд санал болгох 2016 оны ХАВАР/ЗУН улиралд зориулсан хувцаслалтууд

 Температур бага багаар нэмэгдэж зуны дулаахан улирал ойртож байна. Ноосон цамц өмсөхөөр зузаадаад, цув өмсөхөөр сэрүүхэн оргиод юу өмсөхөө мэдэхгүй нэг л болж өгөхгүй байна уу?

Сайн мэдээ гэвэл дулааны улиралд та ямар нэгэн шүүлтэд орохгүйгээр хүссэнээрээ чөлөөтэй бөгөөд өвөрмөц хувцаслаж чадна, харин муу мэдээ гэвэл таны хувцасны шүүгээ зуны дэлгэр өдрүүд дэх нарны халуун туяаны дайралтад бэлэн үү?

 Доорх загварын экспертийн зөвлөгөөг уншиж, өөртөө байгаа хувцсаараа зуны дулаан өдрүүдэд тохируулан хэрхэн хувцаслахаа мэдэж аваарай!

Хээтэй цамц + Даавуун өмд

Зуны улирал гэхээр л дэлгэрч буй цэцэгс бодогддоггүй гэж үү? Хачирхалтай нь эрчүүдийн хаврын загварын хэв маягт албан болон чөлөөт байдлыг зэрэг илэрхийлж чадах цэцгэн хээтэй цамц трэнд болон ирлээ. Магадгүй та цэцэгтэй гэхээр зайлсхийж байгаа байх.

1970-аад онд ид дэлгэрч байсан кинон дээр гардаг шиг бүхэлдээ цэцгэн цамц өмс гэж хэлээгүй шүү! Хамгийн чухал зүйл гэвэл хэтэрхий тод өнгө, содон хээ болон хуучинсаг байдлын тэнцвэрийг тохируулах л юм. Танд гэж хэлэхэд бараан мөртлөө бага зэрэг ялгарсан хээтэй эсвэл байгалийн өнгөтэй цамцыг сонгоорой. Энэ нь таныг өнгөлөг, улирлын байдлыг загварын чиг хандлагатай зохицуулж чаддаг гэдгийг харуулах болно.

Цамцны хээ сонголт бас нэгэн анхаарал хандуулах чухал зүйл яах аргагүй мөн бөгөөд хэтэрхий олон өнгийн холимог хээг сонгохдоо ямар өмдтэй хослуулан өмсөхөө бодоорой. Мөн даавуун өмдний өнгөөс сүүдэр үүсгэсэн маягтайгаар эсвэл бүр эрс тэс өөр өнгөөр хослуулан өмссөн ч та дэгжин харагдаж чадна.

neg

Гадуур цамц + Жинс

Нэг бол даараад, нэг бол халууцаад байна уу? Тэгвэл гадуураа бага зэргийн сул цамц өмсөөрэй! Энэ бол зуны улирлыг хүлээж буй хаварт яг тохирох СОНГОЛТ.

Спортын хорхойтон ч бай, ажил хэрэгч загварлаг залуу ч бай, адал явдлыг үргэлж хайдаг залуус ч бай энэ загвар бүгдэд нь маш сайхан зохицож чадахаараа онцлог. Зүгээр л өөрийнхөө дуртай загвараа сонго. Хажуугаар бас сэрүүн салхинд дааруулахгүй даавуун материалыг эсвэл дэгжин байдлыг тань хадгалах элгэн, нилеон материалаас сонголтоо хийгээрэй.

Хослуулах санаа өгөхөд ажлын өдрүүдэд энгийн цагаан болон цайвар өнгөтэй цамцыг энгийн даавуун өмдтэй хослуулан, амралтын өдрүүдээр биед эвтэйхэн пoдволкоо жинсэн өмдтэй хослуулан өмсөөрэй. Мэдээж гадуураа цамц өмсөхөө мартуузай.


hoyr

Поло цамц + Нимгэн даавуун өмд

70-иад оны  үдэшлэг, баяр ёслолын  хамгийн хүчирхэг гангараа Поло цамц байсан гэхэд та итгэх үү ?

Хөнгөн даавуун биед эвтэйхэн энэ загварыг Lacoste анх загварын илэрхийлэл болгон гаргаж ирсэн билээ. Харин одоо үед энэ загварыг бүхий л төрлийн хэв маягт оруулан өмсдөг болжээ

Таныг өөртөө итгэлтэй мөн ухаалаг харагдуулж чадах энэ загвар таны шүүгээнд байхад хэзээ ч илүүдэхгүй.

Үүнийг энгийн даавуун өмд болон даавуун богино өмд хослуулан өмсөхөд тохиромжтой. Өнгөний хувьд заавал цулгуй гэлтгүй, бага зэргийн хээтэй эсвэл өөр өнгийн оруулгатай байх нь таныг илүү чамин харагдуулах болно.

gurv

Сорочикон цамц + Сүлжмэл/Даавуун цамц + Даавуун богино өмд /Шорт/

Энэ загвар нь Харвард, Йелийн их сургуулийн оюутнуудын дулааны улиралд хамгийн ихээр өмсдөг загварын нэг яах аргагүй мөн юм.

Богино өмдний хувьд гэвэл өвдөгнөөс бага зэрэг дээгүүр урттай, биеийн тань хэлбэрт зохицсон байх ёстой ба хэрвээ танд богино өмд тийм ч сайн зохицдоггүй бол нарийн загвартай даавуун өмдийг сонгоорой. Богино өмдөө бага зэргийн тод сонгохдоо битгий эргэлзээрэй.

Төрөл бүрийн материал болон өнгөтэй сорочикон дээр даавуун болон нэхмэл цамцыг хослуулан өмсөхдөө хамгийн чухал зүйл бол өнгөний хослол юм. Уг хослолуудынхаа өнгийг эрс тэс байдлаар эсвэл уусгах нь өөр өөрийн гэсэн онцлог хэв маягийг танд бүрдүүлж өгч чадна. /Өөртөө зохих өнгүүдийг мэдэхийг хүсвэл Таны арьсны өнгөнд хамгийн зөв тохирох өнгө” нийтлэлийг танд санал болгоё.

durv

Богино ханцуйтай цамц + Богино өмд /Шорт/

 

Аливаа хувцсыг хослуулахад анхаарах хамгийн чухал зүйл бол “Тунг нь тааруулах” юм. Цамцны бариу эсвэл сул байдал, ханцуй болон богино өмд, өмдний уртаас эхлээд хэтэрхий алаг эрээн харагдахгүй байх өнгөний сонголт хэт шинэлэг эсвэл хэт хоцрогдсон загварын хэв маяг гээд өчүүхэн жижиг зүйлсийн ч гэсэн зохицолын хэмжээг тохируулна гэдэг бас бахархууштай чадвар шүү.

Богино ханцуйтай цамц гэдэг Монгол эрчүүдийн ихээхэн дуртай загваруудын нэг. Учир нь элдэв маяггүй мөртлөө цэвэрхэн, ажил хэрэгч харагдуулж чаддагт байгаа юм. Ийм сэтгэгдэл бусдад төрүүлдэг байлаа гээд анхаарал тавихгүй өнгөрч болохгүй. Богино ханцуйтай сорочик биед яг сууж, зохицож чадсан байвал л сайхан харагддаг. Хэт сул ямар ч тайлгүй байх эсвэл хэтэрхий бариу байх нь тийм ч сайхан харагдахгүй л болов уу.

Мөн заавал цулгуйг хайлгүй, төрөл бүрийн хээтэй, шоотой загваруудыг өвдөгнөөс бага зэрэг дээгүүр даавуун цамцтай хослуулаад туршаад үзээрэй!

tav

Танд эрчүүддээ санал болгох бидний мартсан хувцас хослуулах санаанууд байна уу?

Хэрэв байгаа бол сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай!!!

Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Сэтгэгдэл үлдээх