Зарим хүмүүс яагаад бусдаас ИЛҮҮ ИХ УНТДАГ ВЭ ?

ЗАРИМ ХҮМҮҮС ЯАГААД БУСДААС ИЛҮҮ УНТАХ ХЭРЭГТЭЙ БАЙДАГ ВЭ

Танд зарим хүмүүс яагаад ч  юм хэчнээн их унтсан ч хангалттай нойр авч чаддаггүй юм шиг санагддаг уу ?Өөрөөр тайлбарлавал бусад харьцуулахад илүү олон цаг унтсан хэдий ч  ядарсан , нойрмог байдалтай байсаар байдаг хүмүүсийн талаар юм.

Орноосоо босолгүй олон цагаар унтах сайхан хэдий ч үүнд хэд хэдэн болгоомжлох зүйл бий. Хэрэв та өдөрт 10 болон үүнээс илүү цагийг унтахад зарцуулдаг бөгөөд өдрийн зарим цагт унтахыг хүсдэг бол энэ нь нэлээд ноцтой асуудлыг илэрхийлж байж магадгүй юм.

Мичиганы их сургуулийн нойрны эмгэг судлалын төвийн захирал Роналд Червин  Хаффингтон Постод өгсөн ярилцлагадаа : “Ихэнх энгийн нас биед хүрсэн хүн өдөрт 7 – 8,5 цагийг унтахад зарцуулдаг, Хэрэв энэнээс илүү олон цагийг унтахад зарцуулсан хэдий ч сэргэг мэдрэмж төрөхгүй байгаа бол нойрны талаар мэргэшсэн эмчтэй уулзаж зөвлөгөө авах хэрэгтэй” хэмээсэн байна.

Үүнтэй холбогдуулан нойрны талаар яагаад зарим хүмүүс бусдаас илүү унтдаг талаар болон унтах үе тань асуудал болоод байгаа бол яах ёстой талаар мэргэжилтнүүдээс өгсөн мэдээллийг танд хүргэе.

  1. ИХ УНТАХ НЬ ТАНЫ ГЕНТЭЙ ХОЛБООТОЙ БАЙЖ МАГАДГҮЙ.

Судлаачдын хэлж буйгаар их унтах хэрэгцээ нь таны гентэй холбоотой байж магадгүй гэнэ.

Энэ талаар Червиний хэлж буйгаар бол: “Зарим хүмүүс төрөлхийн их унтах шаардлагатай байдаг. Энэ нь зарим талаар бидний генийн бүтэцтэй холбоотой. Бид өөрсдийн гентэй холбоотой юуг ч өөрчилж чадахгүй. Гэхдээ бид өөрсдийн унтахтай холбоотой бусад хүчин зүйлүүдийг удирдаж чадна. Жишээ нь хэдэн цагт орондоо орох , орноосоо босох гэх мэт.”

Мөн өсвөр насны хүүхдүүд ерөнхийдөө их унтаж , эрт босох тал дээр хүндрэлүүдтэй учрах явдал нь түлхүү байдаг.

Үүний талаар Червин ” Энэ нь өөрийнхөө нойрыг удирддаг өөрсдийн дотоод өдрийн цагийг уртасгасантай холбоотой бөгөөд. Мөн үүнээс гадна өсвөр насныхны дунд түгээмэл байдаг хэвшлүүдтэй ч холбоотой гэнэ.

  1. ЭНЭ НЬ МАГАДГҮЙ НОЙРНЫ ЭМГЭГ БАЙЖ БОЛНО.

Та магадгүй нойрны эмгэгүүдийн нэгэнд өртсөн байж болох юм. Тэдгээр эмгэгүүдийн нэг бол Hypersomnia бөгөөд бий болгодог үр дагавруудаасаа болоод “нойрны согтуурал” ч гэж нэрлэгддэг.

Hypersomnia -ай хүмүүс орноосоо тийм амар босож чаддаггүй бөгөөд тэдний хувьд өдөрт 10 цаг унтах нь хэзээ ч хангалттай байдаггүй. Тэд өдрийн цагаар хүртэл 2-3 цаг дуг хийвч өшөө илүү унтах хүсэл тэдэнд байсаар л байдаг байна.

Стэнфордын их сургуульд нойрны эмчилгээний чиглэлээр мэргэшиж буй сэтгэл мэдрэлийн эмч ,неврологич Emmanuel H. During ийн хэлж буйгаар бол

Hypersomnia -ай хүмүүс орноосоо тийм амар босож чаддаггүй , тэдний хувьд өдөрт 10 цаг унтах нь хэзээ ч хангалттай биш. Тэд өдрийн цагаар хүртэл нэмж 2-3 цаг дуг хийсний дараа хүртэл өшөө илүү унтах хүсэл тэдэнд байсаар л байдаг. Энэ өвчинг ямар ч насандаа тусаж болдог бөгөөд өвчний гол шалтгаан нь юу гэдгийг одоо хүртэл нарийн тогтоогоогүй байгаа.”

Өөр бас хүнийг их унтахад хүргэдэг нойрны эмгэг бол Kleine-Levin синдром буюу “нойрсож буй үзэсгэлэн гоо” синдром юм.

Червиний хэлж буйгаар энэхүү синдром нь саяд нэг тохиолддог өвчин бөгөөд энэ синдромыг туссан хүн хэдэн долоо хоногийн турш өдөрт 15-20 цагийг орондоо өнгөрөөж , ердөө угаалгын өрөө эсвэл юм идэх гэж л орноосоо босдог гэсэн байна.

  1. ЭНЭ БҮХНИЙ ГОЛ ҮНДЭС НЬ ТАНЫ СЭТГЭЛЗҮЙН ЭРҮҮЛ МЭНД БАЙЖ МЭДНЭ

Сэтгэл гутралын бас нэгэн илрэл нь их унтахаар илэрдэг.

Insomnia болон Hypersomnia -ай холбоотой хэд хэдэн жишээ судалгаануудаас үзэхэд сэтгэл гутрал болон нойрны эмгэг хоёрын хооронд ямар нэгэн хамаарал байж болзошгүйг илэрхийлсэн байна. Үүнийг сэтгэл гутралыг эмчлэх зарим эмчилгээнүүд нь их унтах болон тогтворгүй байдалд хүргэдэг бөгөөд хэрэв ийм тохиолдол бий болж байж магадгүй гэж үзвэл эмчилгээ хариуцсан эмчтэйгээ энэ талаар сайтар зөвлөлдөх хэрэгтэй юм байна.

  1. ТАНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТААГҮЙ БАЙДАЛ Ч ҮҮНИЙГ ШАЛТГААН БОЛДОГ. 

Энэ талаар During ийн хэлж байгаар бол тархиндаа гэмтэл авсан хүмүүс их унтах байдал руу шилжих магадлал ихтэй байдаг. Нойртой холбоотой нэгэн судалгаагаар тархиндаа гэмтэл авсан судалгаанд оролцогч бусад эрүүл судалгаанд оролцогчидтой харьцуулахад илүү их унтдаг гэсэн үр дүн гарсан аж. 

  1. ТА НОЙРНЫ НОЦТОЙ ДУТАГДАЛД ОРСОН Ч БАЙЖ МАГАДГҮЙ

Хэрэв та ганц , хоёр хоног шөнийн нойроо хумсалсан бол дараагийн өдрүүдэд нь их унтах нь хэвийн үзэгдэл. Гэвч эдгээр үйл явц таны хувьд олон дахин давтагдаж нэг төрлийн хэвшил болсон бол энэ нь ноцтой нойрны дутагдлыг бий болгох үндсэн суурь нь юм. Зарим хүмүүс өнөөдөртөө бага унтаад маргааш нь өчигдрийнхөө нойрыг нөхөөд арай илүү унтчихад зүгээр гэж ойлгодог. Яг үнэндээ алдсан нойроо дараа нь буцааж нөхнө гэсэн арга байдаггүйг сайн ойлгох хэрэгтэй юм.

Хэрэв та олон цагаар унтсан хэдий ч  ядарсан , нойрмог хэвээрээ байгаа бол таны нойрны асуудал хэвийн хэмжээнд биш байгааг анхаараарай. Харин хүссэн цагаараа унтаад босож ирээд сэргэг , цовоо байгаа бол хааяа даа илүү унтах нь тийм ч муу зүйл биш юм. Харин ч сайн зүйл байж мэднэ. Тийм учраас та унтахдаа авах ёстой эрч хүчээ нөхөж чадаж байгаа эсэх дээрээ өөр дээрээ дүгнэлт хийгээд үзээрэй. Бид нийт амьдралынхаа гуравны нэгийг унтахад зарцуулдаг шүү дээ. Тийм ч учраас унтахдаа ч бас анхаарал хандуулаарай.

Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Сэтгэгдэл үлдээх