ЗУНЫ УЛИРАЛД БҮХ ЭРЧҮҮДЭД БАЙХ ЁСТОЙ 5 ТӨРЛИЙН ГУТАЛ

 ЗУНЫ УЛИРАЛД БҮХ ЭРЧҮҮДЭД БАЙХ ЁСТОЙ 5 ТӨРЛИЙН ГУТАЛ

Нар дээрээс шарсан халуун улиралд хөлд тань тав тухыг мэдрүүлэхийн зэрэгцээ загварлаг байдлыг тань алдагдуулахгүй байх гуталнуудын сонголт жил ирэх тусам олон янзын сонирхолтой загваруудаар нэмэгдсээр байна.

Тэгвэл бид танд энэ хавар зуны улиралд солиод өмсөхөд хамгийн тохиромжтой 5 гутлын жагсаалтыг танилцуулж байна. Анхааран уншиж туршаад үзээрэй.

ЛОФЭР /Loafer/

Дулаахан орой ажлаа тараад шууд гэртээ харихгүй үе олон байдаг биш гэж үү? Найзуудтайгаа уулзах, гадуур хооллох, болзоонд явах гээд аль ч тохиолдолд тохиромжтой загварлаг бас дээрээс нь эвтэйхэн бүр өмсөхөд ч амархан гутал бол лофэр  юм. Энэ загварын арьсан ч байж болно, энэ улирлын хувьд бол цайвар өнгийн элгэн материал нь трэнд болоод байгаа юм.

Классик загварын уг гутал нь ухаалаг албаны хувцаслалтын ангилалд хамаарагддаг ба бүх төрлийн оффис хувцас болон гадуур хувцастай сайхан зохицдог. Дулаан үед бол сорочик болон цайвар өнгийн хослолтой дэгжин харагдах болно.

Аль болох цайвар өнгийн хослол бий болгохыг хичээ. Мөн хээтэй хувцас болон савхитай ч хослуулж болох юм. Өнгөлөг даавуун өмд болон шорт нь ч төрөл бүрийн үйл ажиллагаа үдэшлэгт тохиромжтой. Анхаарах ерөнхий дүрэм бол таны өмд гутландаа хүрсэн байж болохгүй. Таны өмд урт загвартай бол доод хэсгийг нь нугалаад үзээрэй. Мөн оймсгүйгээр өмсөн шагайгаа гаргах нь хамгийн төгс шийдэл болох юм шүү. Та шагайгаа гаргах трэндэд нэгдэхийг хүсэж байна уу? Гэхдээ яаж яг зохимжтойгоор хувцсаа хослуулахаа мэдэхгүй байвал ШАГАЙГАА ИЛ ГАРГАН ГУТЛАА ӨМСӨХ ХӨТӨЧ  нийтлэл танд туслах болно.

ЦАГААН КЭТ

Кэт, пүүз аль ч байж болно, спорт трэндийн давлагаанд нэгдээрэй! Дулааны улиралд үүн шиг энгийн мөртлөө цэвэрхэн гоёл гэж байхгүй л болов уу. Гадаад төрхөндөө анхаардаг бүх л залуучуудад байх ёстой гутлын нэг бол яахын аргагүй цагаан кэт. Минимал загвартай байх тусмаа илүү загварлаг харагддаг.

Бараг л жил бүрийн зуны улиралд хэрэг болж магадгүй тул элдэв чимэглэлгүй кэт авчхад буруудахгүй. Онцлог нь гэвэл спорт, ажил хэрэгч, гоёлын гээд бүх л хувцаслалтад зохицдог гутал юм.

ЗАВЬЧИНЫ ГУТАЛ /BOAT SHOES/

Сүүлийн үед эрэгтэй, эмэгтэй аль аль гутлын ертөнцөд хүч түрэн орж ирсэн бас нэгэн энгийн бөгөөд эвтэйхэн гутал бол яах аргагүй завьчины гутал юм. 1935 онд л анх гарч байсан загвараас нэг их өөрчлөлт хийлгүйгээр олон төрлийн өнгийн хослолыг бий болгосноор энэ улиралд тэсрэлт хийж байна.

Загвар зохион бүтээгчид болон загвар шүүмжлэгчид энэ загварыг маш сонирхолтой, нэг их хичээлгүйгээр загварлаг харагдах хамгийн энгийн арга гэж дүгнэсэн байна. Далай тэнгисийн загвартай гээд хэт их үдээс, эмжээр дэгээтэй загвараас аль болох зайлсхийгээрэй. Хамгийн их анхаарах ёстой зүйл  нь гэрийн шаахай шиг л хөлд эвтэйхэн байх ёстой юм.

Энэ гутлын уламжлалт хэв маяг нь зотон даавуун материалтай байдаг бол сүүлийн үед арьсан материалтай загвар нь илүү трэнд болоод байна. За тэгвэл ямар хувцастай зохицох вэ? Поло цамц нь хамгийн төгс зохицол юм. Илүү албан дүр төрхийн хувьд цайвар өнгийн хослол болон богино шорт, чөлөөт загвартай тод өнгийн цамцтай гайхалтай хослох болно.

ESPADRILLES

Брюк, даавуун өмд болон бүх төрлийн шорттой төгс хосолдог гутал. Энэ загвараас хэд ч байсан илүүдэхгүй. Илүү албан хувцаслалтад аль болох бараан өнгийг, харин амралт зугаалга, үдэшлэгт явахдаа хувцаслалттайгаа хослуулан ууссан өнгүүдээс сонгоорой.

Нэг төрлийн зугаалгын гутал ч гэж нэрлэдэг. Та бидний хамгийн сайн мэдэхээр бол худалдан авалт бүрийн тодорхой хувийг сайн үйлсэд зориулдаг TOMS брэндийн хөлд эвтэйхэн өнгөлөг гуталнууд юм. Toms-ийн үүсгэн байгуулагч Blake Mycoskie “Томs бол  энгийн загварыг орчин үеийн загварын ертөнцөд буцаан авчирч чадсан тухлахад зориулсан төгс гутал” хэмээн бахархан ярьдаг

Ерөнхийдөө даавуун материалтай байдаг ба ихэнх  даавуун төрлийн хувцастай зохицдог. Даавуун өмд, шорт, пудволк сорочик, жинс гээд юутай ч хослуулах боломжтой. Харин норгохоос л болгоомжлоорой. Норчхоороо хэлбэрээ алдан дахин өмсөхөд хүндрэлтэй болох талтай.

ЭЛГЭН ДЭРБИ  /DERBY/ 

Харамсалтай нь таны зуны бүх өдөр далайн эрэг юм уу амралтын газар өнгөрөхгүй тийм үү? Тиймээс ажилдаа болон бусад албан үйл ажиллагаанд өмсөх илүү ухаалаг загварын гутал хэрэгтэй биш гэж үү.Зуны улиралд илүү тохирох Оксфорд загварын күүл хувилбар болох элгэн Дэрбиг танилцуулж байна.

Зуны үдэшлэгүүд болон хурим, классик үйл ажиллагаануудад хамгийн тохиромжтой сонголт. Энэ төрлийн загварын арьсан гуталнууд ч олон байдаг. Сайн чанарын элгэн дэрби бусад сонголтуудтай харьцуулахад бага зэргийн үнэтэй хэдий ч арчилгаа сайтай өмсвөл харамсахааргүй хөрөнгө оруулалт байх болно

Хэрвээ та энэ загварыг сонгох гэж байгаа бол байгалийн буюу шаргал өнгөтэйг сонгоорой.  Зуны улиралд бүх төрлийн даавуун хослол буюу ухаалаг албаны хувцаслалттай төгс зохицно. Мөн бариу даавуун өмд, хээтэй сорочик, пудволк, даавуун энгийн цамц, поло цамцнууд, бүх төрлийн шорттой цогц хосолдог.

Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Сэтгэгдэл үлдээх