Зун болон намрын хувцаслалтандаа нэмбэл зохих 7 төрлийн өнгө.

Зуны улирал хаяанд ирсэн гэдэг нь хувцасныхаа шүүгээнд дараах хоёр өөрчлөлтийг хийх ёстой гэдгийг итлгэдэг. Нэгт: таныг илүү сэрүүн харагдуулах хувцас руу шилжих. Хоёрт: хар болон бараан өнгийн хувцаснуудаас татгалзаж тод өнгөнүүдийг сонгох.

Ихэнх эрчүүд тод өнгөнөөс зайлсхийдэг нь олон шалтгаантай. Тэд солонгонд хүлэгдсэн мэт харагдахыг хүсдэггүй бөгөөд энгийн хар болон цэнхэр гэсэн өнгөнүүд тэдний хувьд ямагт аюулгүй өнгөнүүд байдагтай холбоотой . Гэвч өөрийн арсьны өнгөнд тохирох зөв өнгөний хослолуудыг хувцасны шүгээндээ нэмснээр та хувцаслалтын хувьд өөрийгөө дараагийн түвшинд аваачиж чадна.

Тийм ч учраас энэ удаад бид танд гайхалтай зохицох хувцаслалтын өнгөнүүдийн талаарх зөвлөгөөг бэлтгэн хүргэж байна.

Миллениал ягаан

Нэгэн үед эрэгтэй хувцас загварын салбарт хамгийн эршүүд өнгөнүүдийн нэгт зүй ёсоор тооцогддоог байсан энэ өнгө нь 2000 оны эхээр эмэгтэй гэх тодотголыг илүү хүртэх болсон юм. Тэр цагаас хойш бүрэн эмэгтэйлэг байдлыг илэрхийлэх барби , Парис Хилтон , ягаан юбка зэрэг нэрс энэ өнгийг өмчилж авах болсон. Харин арай өнгөний хувьд нээлттэй сэтгэж чаддаг эрчүүд энэ бүгдийг үл тоон миллениал яагаан өнгийг хувцаслалтандаа зөв тааруулан ашигласаар ирсэн юм.

Юун түрүүнд хэлэхэд бид энд охидуудын өрөөний ханын цаас шиг ягаан өнгөний талаар яриагүй гэдгийг дурдах нь зөв байх . Миллениал ягаан өнгийн талаар төсөөлөл авмаар байвал тоор , яргай загас , сакура мод зэргийг дотроо бодоход болно.

Hackett болон Аdidas зэрэг брэндүүдтэй хамтран ажиллаж байсан эрэгтэй хувцасны стилист Нэс Абрахамын зөвлөж  буйгаар бол “Энгийн төрх бүрдүүлэх тал дээр аль болох тод ягаан өнгөнөөс илүү газрын яагаан өнгийг сонгон оливийн туяатай , дулаандуу мөнгөлөг болон цайвар бор өнгөтэй хослуулан жийнсэн өмдөн дээр өмсвөл зүгээр” гэжээ.

Ягаан өнгөний давуу талуудын нэг бол ямар я төрлийн өнгөнүүдтэй сайн зохицдог байдал нь юм. Миллениал ягаан өнгийн дугуй захтай даавуун цамц , богино ханцуйтай сорочик зэрэг нь хар юмуу цэнхэр өнгийн жийнс болон нэйви цэнхэр өнгийн шорттой ч гайхалтай хоршдог.

Ургамлын ногоон өнгө 

Энэ төрлийн ногоон өнгө бол зуны үед бол шинэ хар өнгө л гэсэн үг. Бусад завсрын өнгөнүүдтэй адил цагаан , шар , цэнхэр , яагаан зэрэг гайхалтай зохицдог бөгөөд . Мөн энэ энэ өнгө нь бусад өнгөнүүдтэй адил ямар нэгэн жендерт өмчлөгддөггүй тул таны хувцаслалтын нэг хэсэг байхад ямар ч асуудал үүсгэхгүй юм.

Хэрэв таны хувцаслалнд ногоон өнгө шинэд тооцогдох бол цэргийн юмуу ургамлын ногоон өнгөнөөс эхлээрэй гэж зөвлөе. Эдгээр өнгүүдийг энгийн богино ханцуйтай цамц , даавуун өмд худалдаж авахдаа сонгоорой. Энэ жил энэ өнгө трэнд болж байгаа бөгөөд үнэнийг хэлэхэд цэргийн тогтсон өнгө зэргээс болоод энэ өнгө өшөө олон жил трэндээс буухгүй гэдэгт итгэлтэй байж болно.

Z үеийнхний шар өнгө 

Эрчүүдийн хувьд шар өнгө гэдэг бол аюултай өнгөнүүдийн нэг ялангуюа Монгол эрчүүдийн хувьд бүр я аюултай. Яагаад гэвэл шар өнгийн арьсан дээр шар өнгийн буруу өмсвөл макдоналдсийн алиалагчийн дүр төрхийг бүрдүүлэх аюултай. Тийм ч учраас шар өнгийн сонгож хэрэглэхдээ болгоомжтой байж зөвхөн бусад хувцаснуудтай чинь хослох хувцсыг л худалдаж авах хэрэгтэй.

Тохирох өнгөний хувьд бол шар өнгөтэй хамгийн гайхалтай зохицдог өнгө бол яахын аргагүй ягаан өнгө. Мэдээж тод биш дээр дурдсан цайвар дуу миллениал ягаан өнгө. Ер нь бол шар өнгийг сонгохдоо завсрын шарыг сонговол зүгээр. Ингэснээр илүү тод өнгийн хувцастай зохицуулж өмсөхөд амар болно. Шар өнгө нь ихэвчлэн гадуур хувцсанд нийтлэг ашиглагддаг тул хэдий ч энгийн шар өнгөтэй.

Цайвар улаан

Өнгөний талаарх онолоор бол улаан өнгө энерги , хүч чадал зэргийг илэрхийлдэг. Энэ онол дангаараа энэ өнгийн таны хувцасны шүүгээнд байх ёстой өнгөнүүдийн нэг гэдгийг хэлж байгаа байх. Мөн шар , ягаан өнгөнүүд таны комфорт зоноос гадуур байвал энэ өнгө таны сонголтонд илүү тохирох байж болох юм.

Reiss брэндийн эрэгтэц хувцас загварын ерөнхий загвар зохион бүтээгч Алекс Фийлдийн хэлж буйгаар бол “улаан өнгө нь эр хүнд хамгийн тохирох өнгөнүүдийн нэг бөгөөд олон зууны туршид үүнийгээ баталсаар ирсэн юм” гэжээ.

Гэхдээ улаан өнгө нь нэг талаар аюулыг илэрхийлдгийг мартаж болохгүй. Эрэгтэй хувцас , загварын хувьд энэ нь улаан өнгийн даавуун өмд , жийнсэн хувцас , бэлтгэлийн өмд гэсэн үг. Тэр бүү хэл улаан өнгөтэй даавуун өмдний үзэшгүй байдлыг жигшсэн твиттер хаяг байдаг гээд боддоо.

Хөх ягаан өнгө

Энэ төрлийн ягаан бол эрэгтэйчүүдэд эртний дасал болсон өнгөнүүдийн нэг бөгөөд энэ жил трэнд болж байгаа өнгөнүүдийн нэг. Цайвар цэнхэр өнгийн жийнсэн өмдөн дээр хөх ягаан өнгийн юудэнтэй цамц , дугуй захтай цамц , богино ханцуйтай поло зэрэг дээр бүгд үнэхээр заяагдсан юм шиг гайхалтай хослолыг бий болгодог. Хэрэв та энэ зун 1990-иод оны хамгийн загварлаг төрхүүдийн нэгийг бүрдүүлмээр байвал цагаан цэнхэр өнгийн брюкэн өмдөн дээр хөх ягаан өнгийн богино ханцуйтай цамцыг өмсөөд үзээрэй. Ихэнх тохиолдолд таны итгэлийг алдахгүй хувцаслалтууныг нэг байж чадах болно.

Хөх ягаан өнгөний загварлаг байдлыг мэдрэх өөр нэг чухал аргуудын нэг бол бусад өнгөнүүдийг тайлж хаях юм. Учир нь энэ өнгө бусад өнгөнүүдтэй зохицох тал дээр нилээд эсэргүү бөгөөд дангаараа ч энгийн бөгөөд үзэмжтэй төрхийг бүрдүүлж чаддаг.

Жүржийн улбар шар өнгө

Ихэвчлэн ажлын хувцаснууд дээр түгээмэл харагддаг улбар шар өнгөний эрэн үе 90-иад оны сүүл үеэс эхэлж хүчээ авсан гэж хэлж болно. Тэр цагаас хойш улбар шар өнгийг зарим загварын мэргэжилнүүд хэтэрхий хайнга гэж үзэцгээж байсан бол бусад нь залуу эрч хүчийг илэрхийлдэг хэмээн өөрсдийн коллекцийн үндсэн төрхийг ч улбар шараар бүрж байсан түүхтэй. Энэ жилийн хувьд маш олон загварын төлөөлөл болсон хувцасны брэндүүд эрэгтэй загваруул дээрээ улбар шар өнгийг ашигласан нь энэ өнгө эргэн хүчээ авч буйг илтгэж байна.

Тийм ч учраас Цитрусын туяатай шар өнгөтэй адил улбар шар өнгө бол таны үндсэн өнгөнүүдийн нэг байх ёстой юм.Өнгө зохицлын хуьвд бол улбар шар өнгийн анарок куртик болон сүлжмэл даавуун цамц энгийн индиго өнгийн жийнс болон цагаан кэттэй үлгэрийн юм шиг л зохицдог гэж хэлж болно. Харин улбар шар өнгийн өмдийг аль болох сонгохгүй байсан нь дээр гэж зөввлөе. Учир нь улбар шар өнгийн өмдийг ямар ч өөгүй зохицуулж өмсөж чадахгүй л бол алиалагч шиг харагдуулах аюултай.

Кобальт цэнхэр 

Ихэнхи эрчүүдийн хувьд цэнхэр гэхээр л navy цэнхэр өнгө л сонголтонд байгаа гэсэн ойлголт байдаг. Гэвч үнэндээ хамгийн гоё бөгөөд загварлаг цэнхэр өнгө бол кобалтийн цэнхэр өнгө юм. Мөн ямар ч өнгөтэй хамгийн сайн зохицдог өнгөнүүдйн нэг бөгөөд тохируулахад олон талын мэдрэмж шардагддаггүй.

Кобалт цэнхэр өнггийг тохируулан өмсөх дүрэм бол маш энгийн. Энэ өнгийг та ви өнгөтэй яг ижил зарчимаар өмсөж болно. Гэхдээ балансийг нь тааруулах нь хамгийн чухал. Зуны цагт хамгийн энгийн бөгөөд загварлаг өтрхүүдийн нэг бол Кобалт цэнхэр өнгийн даавуун өмдөн дэр цулгуй цагаан богино ханцуйтай сорочик юм уу цулгуй цагаан пудволк м. Дэрээс нь цулгуй цагаан Стан смит нэмэгдэхэд таны загварлаг байдлыг энгийн байдлаар бүрэн илэрхийлэх болно.

 

Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Сэтгэгдэл үлдээх