Өчигдөрхөн бороо ороод өнөөдрийн үнэр, агаар хэчнээн сайхан байна вэ,  зун цаг хаяанд ирсны шинж гэмээр. Зарим нөхөд минь зуслан дээрээ хэдийнээ оччихсон тухалж байх юм. Ингэхэд та зуслангийн хашаагаа янзалж амжсан уу? Зуны зуслангийн хашаа нэг зуны дараа будаж янзалсан бүхэн өнгөө алдаж хуучирсан байх нь энгийн л үзэгдэл. Бид дахиад л будах хэрэгтэй болдог. Таны гэр бохир байхад тайван сууж чадахгүй босоод гэр орноо цэвэрлэдэгтэй л адил. Харин энэ зун илүү өвөрмөц шийдэл бүхий, шинэ санаа ашиглан зуслангийн хашаагаа чимэглэж яагаад болохгүй гэж? Зуслангийн хашаа өнгөлөг сайхан, өвөрмөц бас бүтээлч байхад ядаж л хөршүүдтэйгээ нөхөрсөг аж төрөх шалтгаан болно. Таны сонирхол, шийдлээс шалтгаалан танай хашааны загвар ямар ч байж болох тухайд доорх зурагнуудаас санаа авч зуслангийн хашаагаа давтагдашгүйгээр шинэчлээрэй.

  1. Бөмбөлөгөн загвар

    garden-fence-decor-ideas-10-572213fae5a1a__700

Хамгийн хялбар хэрнээ өнгөлөг шийдэл. Нарны гэрэл тусах үед танай хашаа ямар өвөрмөц харагдаж болохыг хашааны өнгө, загвартайгаа хослуулан төсөөлөөд үзээрэй. Харин энэхүү өнгөт тунгалаган бөмбөлгүүдийг хаанаас олохоо мэдэхгүй байвал жаахан хүүхдүүдээс асуухад л хэлээд өгөх болно.

  1. Хашааны зураг

Ийм модны зураг үеийн үед л шилдэг чимэглэл байсаар ирсэн. Орон сууц, урлагын анги, уран бүтээлчдийн оффисын хана гээд л ийм төрлийн модыг харж байсан газар их. Зөвхөн мод ч гэлтгүй энэ төрлөөр хашаан дээрээ зурахад таны тохижуулсан хашаанд хэрхэн хослох бол?

  1. Хашааны цонх

Ойн гүнд зуслангийн хашаатай бол энэ шилдэг шийдэл. Заавал ойн гүн дэхь гэлтгүй, хашааны цонхоор харагдах үзэсгэлэнт үзэмжтэй хэн бүрийн сонирхох загвар.

Garden-fence-decor-ideas-23-57221c0c3640e__700

garden-fence-decor-ideas-40-57232f82512bf__700

  1. Хүлэмж

Эмх цэгцэнд дуртай хүн бүрт тохирох загвар. Энгийн даруухан хирнээ гайхалтай өвөрмөц.

terrace_26-5729ca13c061e__700

  1. Эрвээхэйн хүлэмж

Эмэгтэй хүний сэтгэл хөдлөм загвар. Хүүхдүүд ч хараад баясахаар… хэрэв танд энэ загвар таалагдаж байвал эрвээхэйн өнгөнүүдийг хашааны өнгө дагуу цайвар эсвэл бараан бус эсрэг тод өнгөөр сонгохыг зөвлөе.

garden-fence-decor-ideas-18-572313820a90f__700

  1. Хэлхмэл үсэг

Та хүссэн үг, өгүүлбэрээ зуслангийн хашаан дээрээ хэлхээрэй. Энэ загварыг хайртай дотны хүмүүстэйгээ нийлж хийхэд танай гэрт гайхалтай уур амьсгал бэлэглэнэ гэдэгт итгэлтэй байна.

garden-fence-decor-ideas-42-57234329232ab__700

  1. Хурц

Танай зуслангийн байшин бараан хашаатай бол хурц, тод өнгөөр зураг зурж чимэг нэмээрэй.

Garden-fence-decor-ideas-42-57234eea5fe34__700

garden-fence-decor-ideas-7-572213ec14c6a__700

  1. Цэцгэн чимэглэл

Эрчүүд минь! Энэ чимэглэлийг шохоорхож байвал өөртөө найдах хэрэггүй л болов уу. Эмэгтэйчүүд ийм цэцгэн чимэглэлд биднээс илүү анхаарал хандуулж чадна.garden-fence-decor-ideas-2-572213db0cd1f__700
garden-fence-decor-ideas-38-57232be6a11ce__700

garden-fence-decor-ideas-1-572213d3ebb90__700

Garden-fence-decor-ideas-40-57234bcf3a4e4__700

Garden-fence-decor-ideas-28-57221e913da5f__700

  1. Цонх

Дахиад л цонх. Харин энэ цонх төвлөрөл ихтэй зуслангийн хашаанд илүү зохимжтой.

garden-fence-decor-ideas-5722156411564__700

garden-fence-decor-ideas-19-5723133cf1848__700

  1. Ваар, сав хүсвэл жааз

Зөвхөн ваар сав ашиглаад зогсохгүй мөн түүнийгээ жааз маягийн өнгөлөг хүрээнд хийжээ. Сайхан санаа байна!

garden-fence-decor-ideas-46-572348196f25a__700

garden-fence-decor-ideas-20-5723143d92074__700

garden-fence-decor-ideas-53-57234ea8432f9__700

Garden-fence-decor-ideas-26-57221d9b49972__700

garden-fence-decor-ideas-4-572213e359208__700

Garden-fence-decor-ideas-45-5723533501ded__700

Garden-fence-decor-ideas-22-57221b83ab68a__700

garden-fence-decor-ideas-47-572347da1e6ae__700

  1. Дарсны орон

Заавал ваар, сав гэхийн оронд уусан вино, дарсныхаа шилээр ийм үзэмжтэй бүтээл хийж болноо. Ялангуяа хэрэв та дарс шимтэн сонирхогч бол энэ чимэглэлийг туршаад үзээрэй.garden-fence-decor-ideas-48-5723483bb4567__700

                  12. Лаа

Эрхэмсэг, тайван орчныг бүрдүүлэм лааны чимэглэл…

garden-fence-decor-ideas-45-572347745e90a__700

Garden-fence-decor-ideas-27-57221e21517da__700

Харин та хэзээ зуны зуслангийн хашаагаа чимэглэхээр явах гэж байна?

Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Сэтгэгдэл үлдээх