Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Зүүн европыг харь гаригийн ертөнц мэт харагдуулах Хорват дахь хуучирч өгөрсөн хөшөөнүүд , Сербид байрлах орхигдсон дэвжээнүүд , Босни Герцеговинд орших далд утгатай чулуун барималууд бүгд хуучин байсан Югослав улсын шүтээнүүд аж. Францын Канн хотын гэрэл зурагчин Sylvain Heraud одоогийн Словени , Хорват , Серби , Босния , Македони , Монтенегро зэрэг улсуудад таран байршсан тус орхигдсон хөшөөнүүдийн гэрэл зургийг буулган Nationa Geographic сэтгүүл дээр нийтлүүлжээ. 

1945 онд Югослав дахь нацистуудын засаглал эцэслэхэд барууны модернист урсгалаас санаа авсан эдгээр абстракт хөшөөнүүд зүүн өмнөд европын улсуудад Маршалл Josip Tito-ийн удирдлаган доор  баригджээ. Гэвч  үндсэрхэг үзлийн мөргөлдөөн болон дотоодын үймээн самуунаас улбаалан 1992 оны 4-р сарын 27 -нд Югослав улс задран унасан аж. Югослав задарсны дараа тус дурсгалын хөшөөнүүд зүүн европын хүндхэн үеийн түүхийг агуулан үлджээ. 

Гэрэл зурагчин Heraud National Geographic сэтгүүлд өгсөн ярилцлагадаа : ” Миний энэ удаагийн ажлын гол зорилго нь эдгээр дурсгалын хөшөөнүүдийг онцлохын зэрэгцээ тэдний агуулсан гол санаа цаг хугацаны туршид хадгалагдаж чадсан уу гэдгийг асуух байсан юм” хэмээжээ 

Та Heraud ийн бусад зурагнуудыг үзэхийг хүсвэл ЭНД дарж түүний албан ёсны вебсайт руу ороорой. 

Сэтгэгдэл үлдээх