Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Пуужин хөөрөх технологийг орвонгоор нь эргүүлж , цахилгааны машины салбарт хувьсал хийн , марсруу машинаа явуулсан хүн бол яахын аргагүй технологийн ертөнцийн хамгийн алдартай энтрэпренер Илон Маск билээ. Эдгээр олон зүйлийг бүгдийг нь зэрэг удирдан амжилтанд хүргэж чаддаг түүний гайхалтай бүтээмжийг хүн бүр биширцгээдэг.

Саяхан Илон Tesla ийн ажилчдад хандан Модел 3 ийн үйлдвэрлэлийг төлөвлөгөөний дагуу биелүүлэхийн тулд 24/7 ажлын хуваарьт шилжин ажиллуулах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн юм. Jalopnik сайтын олж авсан мэдээллийн дагуу бол Илон Tesla ийн ажилчид руу хэд хэдэн ажлын байран дээрх өөрчлөлтийг хийх болсноо мэдэгдсэн мэйлийг илгээжээ.

Ажилчдаасаа илүү шаргуу ажиллахыг хүссэн тус мэйлийн төгсгөл хэсэгт Илон ажлын байран дээр бүтээмжийг нэмэгдүүлэх зөвөлгөөнүүд болон чиглэлүүдийг тусгасан байна. Тус зөвлөгөөнүүдээс харахад Илон сунжирсан хурал , хүнд суртал , захиргаадалт болон шуурхай харилцаанд саад болдог зүйлсэд нилээд дургүй бололтой. Мөн тэрээр ажилчидда Tesla-г илүү сайн ажиллуулахад нэмэр болох санаа байвал илэн далангуй мэдэгдэх хэрэгтэй гэдгээ ч мэйлдээ дурджээ.

Илоны ажилчиддаа өгсөн бүтээмжээ нэмэгдүүлэх зааврууд/чиглэлүүд/:

  1. Том хэмээний хурлууд хүмүүсийн цагийг дэмий үрдэг.

Өргөн хэмжээний хурлууд том компаниудын үйл ажиллагаанд цаг ирэх тусам муугаар нөлөөлж эхэлдэг. Том хэмжээний хурлууд дээр хуралд оролцож буй хүн бүрт үр дүнтэй биш байна гэж бодож байвал хий дэмий хуралд суух хэрэггүй. Хурлуудыг аль болох жижиг байлга.

  1. Яаралтай чухал хэрэг гараагүй л бол уулзалтууд аль болох ховор байх хэрэгтэй 

Яаралтай чухал хэрэг л хэлэлцээгүй бол байнгын уулзалтуудаас зайлсхийх хэрэгтэй. Хэрэв яаралтай хэрэг гарсан бол тус хэргийг шийдэгдсэн даруй уулзалтуудаа багасга.

  1. Үр дүнгүй гэж үзвэл уулзалтыг шууд орхиод гар 

Хэрэв та ямар нэгэн үнэ цэнэ нэмэхгүй байгаа гэдгээ мэдсэн бол тэр дорр уулзалтыг орхиж болно. Уулзалтыг орхино гэдэг бүдүүлэг биш. Харин хүмүүсийн цагийг дэмийн үрнэ гэдэг бүдүүдэг хэрэг

  1. Төвөгтэй мэргэжлийн хэллэгүүдээс аль болох зайлсхий 

Tesla дээр үйл явц , объект болон программын талаар товчилсон аль эсвэл ямар ч хэрэггүй мэргэжлийн үгсийг бүү ашигла. Ерөнхийдөө бол ямар нэгэн тайлбар хэрэгтэй зүйлс нь харилцаанд саад болдог. Бид хүмүүсийг Tesla-ээр ажиллахын тулд тайлбар толь цээжлээсэй гэж хүсэхгүй байна.

  1. Удирдлагын шатлалын бүтэц үйл ажиллагааг илүү бага бүтээмжтэй болгохыг битгий зөвшөөр 

Ажил үүргийг биелүүлэхийн тулд харилцаа , холбооны асуудлууд хамгийн богино хугацаанд бие биедээ хүрэх замаар явах ёстой болохоос биш ямар нэгэн удирдлагын гинжин хэлхээгээр дамжих ёсгүй. Удирдлагын гинжин хэлхээгээр харилцааг явуулахыг хүчилсэн менежерт ажиллах газар манайд байхгүй.

  1. Хэрэв та хэн нэгэнтэй холбогдох хэрэгтэй байгаа бол шууд холбогд. 

Асуудлын гол үндэс бол алба , хэлтсүүдийн хоорондох тааруу харилцаа. Үүнийг шийдэх арга бол бүхий шатны алба хэлтсүүдийн хоорондох чөлөөтэй мэдээллийн урсгал юм. Хэрэв газар , хэлтсүүдийн хооронд ямар нэгэн зүйлийг гүйцэлдүүлэхийн тулд ямар нэгэн ажилтан өөр алба хэлтсийн захиралтай холбогдохын тулд  дунд нь өөр хүмүүстэй холбогдоход хүрвэл маш тэнэг зүйлс болох болно. Ажилчид ямар нэгэн зөв зүйлийг хийхийн тулд харилцахыг хүссэн хүнтэйгээ шууд харьцдаг байх хэрэгтэй.

  1. Ямар нэгэн дэмий дүрмүүдийг даган цагаа битгий үр

Ерөнхийдөө бол нийтлэг мэдрэмжийг өөрийнхөө үндсэн чиглүүлэгч болгох хэрэгтэй. Хэрэв зарим тохиолдолд компаний бий болгосон дүрмүүдийг дагана гэдэг үнэхээр утгагүй , дэмий бөгөөд инээдтэй нөхцөл байдлыг үүсгэхээр байвал тэр дүрмийг өөрчлөх хэрэгтэй .

Сэтгэгдэл үлдээх