Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Илон Маскын ямар нэгэн бизнесийн чухал шийдвэр гаргахаасаа өмнө хэрэгжүүлдэг 6 алхам

Хэдэн тэрбум доллалаар үнэлэгдэх нэг ч биш дөрвөн компанийг үүсгэн байгуулсан, технологийн ертөнцийн акулуудын нэг Илон Маск ямар нэгэн чухал шийдвэр гаргахаасаа өмнө эдгээр зургаан алхмуудыг ямагт хэрэгжүүлдэг гэнэ.  Хэрэв эдгээр алхмуудын эцэст өөрийн хүсэж буй хариултаа авч чадсан тохиолдолд ямар нэгэн эргэлзээгүйгээр санаагаа хэрэгжүүлэх ажилдаа ордог ажээ.

Rolling Stones сэтгүүлд өгсөн ярилцлагадаа ямар нэгэн цогц асуудлуудын шийдлийг гаргахаасаа урьдаж эдгээр алхмуудыг хийдэг байна. Илоны хэлж буйгаар дараах алхмууд нь ямар нэгэн асуудлын гогцоог олоход шинжлэх ухаанч байдлаар хандахад тусалдаг шилдэг арга гэнэ.

  1. Тухайн сэдвийнхээ талаар байж болох бүх асуултуудыг өөрөөсөө асуу 
  2. Үүнийхээ талаар аль болох олон баримт , нотолгоо , мэдээллүүдийг цуглуул.
  3. Цуглуулсан баримт , мэдээллүүд дээрээ үндэслэн үнэн байж болох аксиомуудыг /нотолгоо/ дэвшүүл. 
  4. Дэвшүүлсэн нотолгоонууд тань зөв эсэх , хоорондоо хамааралтай эсэх , ямар нэгэн зайлшгүй байдлаар дүгнэлттэй холбогдож байгаа эсэх , хэр магадлалтай зэрэг хүчин зүйлүүдийг тодорхойлох маргашгүй нотолгоон дээр үндэслэн дүгнэлт гарга 
  5. Өөрийн гаргасан дүгнэлтээ няцаах арга байгаа эсэхийг хай. Бусдаас гаргасан дүгнэлтийг тань няцаах арга байгаа эсэхийг мөн асуу. 
  6. Хэрэв гаргасан дүгнэлтийг тань няцааж чадах хүн олдохгүй байвал магадгүй таны зөв гэсэн үг. Гэхдээ хэзээ ч зуун хувь таны зөв биш гэдгийг санаж яв. 

Тэрээр ийм төрлийн нотолгоо нь дээр үндэслэгдсэн шийдвэр гаргалтууд нь бодитой үр дүнг гаргадаг гэж үздэг аж. Тэрээр ямар нэгэн шийдвэр гаргалтдаа үргэлж шинжлэх ухаанчаар хандаж ирсэн нь магадгүй түүнийг өнөөгийн өндөрлөгт хүргэсэн гол шалтгаанудын нэг байх.

Сэтгэгдэл үлдээх