Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Тесла-ийн үйл ажиллагааны төлөвлөлт товлосон цагаасаа хоцорч Модел 3 ийн үйлдвэрлэлт удаашраад байгаа асуудал болон саяхан ил болсон Теслагийн ажлын байран дээрх орчны аюулгүй байдлын тухай асуудлууд Илон нэр хүндэд сөргөөр нөлөөлж ирэх 6-р сард болох хурлаар түүнийг Тесла-ийн гүйцэтгэх захирлынх нь ажлаас буулгаж магадгүй байгаа хэдий ч энэ нь түүнийг “чихрийн” компани байгуулах гэж буйгаа дэлгэхэд нь өчүүхэн ч саад болохгүй байгаа бололтой. Тэрээр өөрийн твиттер хаягаар “Би чихрийн компани эхлүүлж байгаа бөгөөд энэ гайхалтай зүйл байх болно” нийтэлснийхээ араас “Би маш нухацатай мэдэгдэл хийж” хэмээн жиргэжээ.

Түүний энэхүү мэдэгдлийг зарим хүмүүс үнэхээр сохирхолтой том зүйл болох гэж буй мэт хүлээн авч байгаа бол зарим хүмүүс үүнийг ердөө хөрөнгө оруулагч Варрен Баффетаар даажигнаж байгаа явдал гэцгээж байна.

Сэтгэгдэл үлдээх