Илүү ухаалаг болоход тань туслах өдөр тутмын зуршил

Илүү ухаалаг болоход тань туслах өдөр тутмын  зуршил

Хүн бүр л одоо байгаагаасаа илүү сэтгэдэг болохыг хүсдэг. Багахан хичээл зүтгэл юунд хүргэж болохыг та дараах зөвлөгөөг хэрэгжүүлснээр мэдэрч болох юм. Багахан хичээл зүтгэл урт хугацааны мэдлэг болж чаддаг.

Илүү ухаалаг хүн болоход тань туслах энгийн л хэдэн өдөр тутмын хийх зүйлсийг танд зөвлөе.

Өдөр бүр ямар нэгэн 10 шинэ зүйлийн тухай бод.

Магадгүй энгийн хирнээ танд тулгарч байгаа асуудлыг яаж шийдэж болох тухай байж болно. Өглөө таныг гэрээсээ гарснаас эхлээд таны эргэн тойронд тулгарч байгаа асуудал бүрт анхаарал хандуулж болно. Ядуурлыг хэрхэн бууруулах, хүйтний улирал ирсэнтэй холбоотой утаа бага гаргадаг зуухыг хэрхэн гэр хорооллын нийт иргэдийн хүртээл болгох эсвэл үзсэн киноны санаа, мэдээ мэдээлэл сонирхох гэх зэрэг таны бодол ямар ч сэдэвтэй байж болно. Хамгийн гол нь та толгойгоо ажиллуулж байна гэдэг л чухал. Өдөр тутмын бодож олсон тэдгээр шинэ санаа бүрээ нормоо биелүүлсэн гэж өөртөө хэлээд, тэмдэглэж авч байгаарай. Магадгүй дараа таны шинэ санаа, шийдэл ирээдүйд хэрэг болох ч юм билүү.

bsrOzgDkQhGRKOVC7Era_9X6A3584

Уран зохиолын болон өөр төрлийн ном унш

Долоо хоног бүр нэг ном унших зорилго өөртөө тавь. Өдөр тутмын ажлын завсарлага эсвэл ямар нэгэн зүйл хүлээж суухдаа гаргаж ирээд уншиж байхаар номоо авч явах хэрэгтэй. Сайн уншигч байх нь таныг сэтгэлгээг хөгжүүлэхээс гадна бусад уншигчидтай холбоо тогтооход хялбар байх шилдэг арга. Та магадгүй уран зохиолын ном унших нас өнгөрсөн гэж боддог байж болох юм. Харин эсрэгээрээ уран зохиолын ном уншихад та бусдын зан авир, сэтгэлзүйг ойлгож чаддаг болох агуу чадварыг бий болгодог бол уран зохиолын бус бусад номнууд танд  улс төр, нийгэм, ажил мэргэжил, сэтгэлзүйн гэх мэт олон төрлийн шинэ мэдлэгийг хүргэж байдаг.

photo-1462902601997-44b97835e3f5

Зурагт үзэхийн оронд боловсролтой холбоотой ямар нэгэн бичлэг үз

Заримдаа өөрийн сонирхсон сэдэвтэй бичлэг үзэх нь номноос уншихаас илүү сонирхолтой байдаг гэдэгтэй санал нийлэх биз. Үнэхээр л тухайн сэдэвтэй холбоотой бичлэг үзсэнээр та бусдын туршлагаас суралцах сайхан завшаан болдог.

Ийм төрлийн хөгжилтэй, боловсролын тухай сонирхолтой бичлэгийг Khan Academy”, ”TED talks зэргээс үзэж болно. Харин Youtubeээс бичлэг үзэхийг хүсвэл миний үзэх дуртай SmarterEveryDay.Videos-ийн бичлэгүүдийг сонирхож үзэхийг зөвлөе. Мартагдашгүй аргаар, тогтооход хялбар байдлаар мэдлэг олж авдаг юм шүү.

 713007698_orig

Сонирхолтой мэдээг ол

Бидний өдөр тутмын хэрэглээ болсон фэйсбүүк болон твиттер-ээс өөрт хэрэгтэй мэдээллийг олж болно. Таны шинэ мэдээллийн хэсгээ харахад үргэлж шинэ мэдлэг болохуйц мэдээлэлтэй байхаар хэрэглэ. Жишээлбэл та сүүлийн үеийн технологи, шинжлэх ухааны талаар сонирхож байвал

I F—— Love Scienceфейсбүүк хуудсыг дагаж болно. Энэ мэтээр та өөрийн хэрэглэдэг цахим хуудаснуудыг мэдлэгийн эх үүсвэр болгон ашиглаарай.

Шинэ сурсан мэдлэгээ бусадтай хуваалц

Ямар нэгэн сэдэв дор тантай санал бодлоо солилцох хүн байвал харилцан ярилцаж мэдлэгээ хуваалцаж байх хэрэгтэй. Санаагаа бусдад тайлбарлаж чадаж байна гэдэг та тухайн сэдвийн талаар мэдлэгтэй болсон байна гэсэн үг. Зарим хүмүүс энэ аргыг өөрийн блог хаягаар дамжуулан онлайн харилцан яриа үүсгэж мэдлэгээ баталгаажуулдаг.

 photo-1454625191319-786c05137ef5

Хоёр төрлийн “Хийх ёстой зүйлс”-ийн жагсаалт гарга

Эхний жагсаалтад таны одоо ямар чадвар эзэмшихийг хүсч буй зүйлс. Жишээлбэл та компьютерын шинжлэх ухааныг сонирхдог бол магадгүй жагсаалтандаа Python, MongoDBг хэрэглэх” гэж нэмж бичиж болох юм.

Харин хоёр дахь жагсаалт тань илүү урт хугацааны, ирээдүйд ямар байхыг хүсэж байгаатай холбоотой жагсаалт байх хэрэгтэй. Мэргэжилдээ шилдэг нь байх, өөрийн бизнесээ эхлүүлэх зэрэг таны алсын зорилго ямар ч байж болно. Ирээдүйгээ томоор төлөвлөх тусам тулгарч буй бэрхшээлүүд төдий чинээ өчүүхэн санагддаг.

write-593333_1920

Хийсэн зүйлсийн жагсаалт гарга

Өдөр бүрийн төгсгөлд өнөөдөр юу хийснээ бич. Энэ нь таны бүтээмжийг сайжруулж, өөрийн чадвараа мэдэрч, дараа дараагийн өдрүүдэд илүү сайн гүйцэтгэлтэй болоход тусална.

Хийхээ болих зүйлсийн жагсаалт гарга

Хуучин муу зуршлаасаа салж, илүү дээр зүйлд цагаа зарцуулахыг хичээ. Амжилттай яваа хүн болон амжилт муутайхан яваа хүний гол ялгаа нь тэдгээр амжилттай яваа хүмүүс бараг л бүх зүйлд “үгүй” гэж хэлж чаддагт байдаг юм.

Өөрөөсөө ухаалаг хүмүүстэй уулз

Тэдний бодол санааг сонсож, асуулт асууж даруу байдлаар тэднээс үргэлж суралцаж бай. Хэрэв таны эргэн тойронд таниас ухаантай хүмүүс байсаар байвал та ухаалаг байхаас өөр сонголтгүй болох болно.

Шинэ үг цээжил

Өнөөдрийн өрсөлдөөнт нийгэмд гадаад хэл сурахгүйгээр амжилттай явах нь юу л бол. Өдөр бүр судалж буй гадаад хэлний 10-хан шинэ үгийг цээжил. Танд хэтэрхий амархан санагдаж байвал өдөр өдрөөр цээжлэх үгийн тоогоо нэмэгдүүлсэн ч болно. Ингэхдээ  Busuu, DuoLingo, LiveMocha зэрэг блогийг ашиглаж болно.

Түгшмээр зүйлсийг оролд

Тайван байдлаасаа гарах нь биднийг илүү мэргэн болгодог”. Өдөр бүр өөрийгөө урагш нь бага багаар түлхэж бай. Өөрөөр хэлбэл олон хүний дунд үг хэлэх, сайн дурын ажил манлайлах эсвэл өөрийн биширдэг хүмүүстэй холбоо тогтоохоор оролдох зэрэг өөрийгөө сандралд оруулахуйц, хийж чадна гэдэгтээ итгэлгүй байдаг бүхнээ туршиж үз. Энэ нь таныг илүү өөртөө итгэлтэй, зоригтой болгох болно.

photo-1428949230486-4f567a30819c

Оюуны тоглоом тогло

Шатар, үг бүтээх тоглоом гэх мэтийн оюуны тоглоом тогло. Ийм төрлийн тоглоом таны тархийг цэнэглэж байдаг.

ngc-brain-games7

Чөлөөт цагаа зөв өнгөрөө

Та чөлөөт цагаараа зурагт эсвэл компьютер ширтэж өнгөрөөхийн оронд  Богд уул уруу алхах, бие бялдаржуулах клубт явах, шинэ төрлийн дуу хөгжим сонсох, хоол хийж сурах эсвэл хөгжим тоглож сурах, спортоор хичээллэх, ном унших зэрэг юу ч хийж болно. Гол нь танд хэрэгтэй үйлдэл байх нь чухал.

 photo-1445283091103-52e71613d678

Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Сэтгэгдэл үлдээх