Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Инстаграм шоппинг хийх шинэ нэмэлт болон бүтэн цагийн урттай live видео хийх зэрэг нэмэлтүүдийг удахгүй нэмэхийн хажуугаар нэгэн нэмэлтээ хасах болсноо мэдэгдлээ. Скрийншотийн мэдэгдэл буюу стори хэсгийг скрийншот хийж хадгалж авахад мэдэгдэл ирдэг байсан нэмэлтийг хэдэн сарын хугацаанд туршилтын хэлбэрээр явуулсны эцэст ямар нэгэн шалтгаангүйгээр хасах болсноо мэдэгджээ.

Тус нэмэлтийг туршилтын хугацаанд яг хэн ашиглаж болох нь тодорхойгүй байсан юм. Зарим хэрэглэгчдэд “дараагийн удаа скрийншот юм уу скрийн рекордийнг хийсэн тохиолдолд стори хийсэн хүн үйлдлийг тань харах болно” гэсэн попап анхааруулга ирдэг байжээ. Инстаграм одоогоор тус нэмэлтийг яагаад хасах болсон талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байгаа хэдий ч дийлэнх хэрэглэгчид хүмүүсийн сториг нууцаар хадгалж авах болсондоо баяртай байгаа бололтой.

Эх сурвалж: Gizmodo

Сэтгэгдэл үлдээх