ИНСТАГРАМ ДЭЭРХ ХАМГИЙН ЗАГВАРЛАГ ЭРЧҮҮДЭЭС СУРАЛЦАЦГААЯ!

Сошиал медиа аль хэдийнээ бидний амьдралын нэгээхэн хэсэг болчихжээ. Мэдээллийн асар их урсгал фейсбүүк, инстаграм, твиттерээр урсаж байна. Тэр хэрээр дэлхий улам л жижигхэн болж, хүмүүс хоорондоо ойртож байна.

Таны сонирхож, дурладаг зүйлсийг гаргууд хийдэг хүмүүсийг даган тэднээс суралцах нь гайхалтай биш гэж үү

Өмнө бид цаг сонирхогчдод зориулан шилдэг цагны инстаграм хаягийг хүргэж байсан бол өнөөдөр танд Инстаграм дээрх хамгийн загварлаг эрчүүдийн хаягийг танилцуулахаар шийдлээ.

  Follow: @asos_dennis

Австралийн оюутан Dennis Glanz өдөр бүр хувцаслалтын шинэ санаа, загваруудыг оруулдаг байна. Тэрээр завсрын өнгийн классик хүрмэнд дуртай ба түүнийгээ спортлог, хөнгөн хэв маягтайгаар хослуулан өмсдөг нь үнэхээр анхаарал татам харагдаж чаддаг.

Та түүний инстаграм хаягийг доош нь гүйлгэж үзвэл 1990-ээд оны спортын гайхалтай брэндүүдийг дахин харж тэр үедээ алдаршиж байсан чиг хандлагуудыг одоо ч мөн хэрхэн загварлагаар өмсөх боломжтойг харах болно.

Спортлог хэв маяг дуртай бол та түүнийг дагаад үзээрэй!

йыүы

@george_elder

Street style зураг авалтын  Загалмайлсан эцэг “Tommy Ton” ы залгамж

Гэрэл зураг тэр тусмаа загварын гэрэл зураг сонирхогч дунд Tommy Ton ыг мэдэхгүй хүн ховор биз ээ. Тэгвэл та бүхэнд дараагийн Tommy Ton оор өргөмжлөгдөөд байгаа залууг танилцуулж байна. Тэрээр их хотын загварлаг залуусын зургийг гайхалтай буулгаж чаддаг нь түүнийг дараагийн Tommy Ton гэх хэлэгдэхэд хүргэсэн байх

Барууны залуусын загварын чиг хандлага, чамин хэрэглэлийг сонирхдог залууст George-ийн инстаграм хаяг сүүлийн үеийн трэндүүдийг гэрийн цонхоороо харж байгаа юм шиг л сонирхолтой байх болно. Яг л Нью Йоркийн загварын долоо хоногт өдөр бүр хамт мөр зэрэгцэн байгаа мэт.

tommy

Follow: @iamgalla

Энгийн зүйлсээр эгэлгүй харагдах

Хамгийн үр бүтээлтэй инстаграм ашиглагч болон блогер Adam Gallagher гэх аялагч залуу үргэлж энгийн бөгөөд цэвэрхэн дүр төрхийг бүтээдэг.

Хаврын улирал хувцсаа хэрхэн хослуулах талаар зөвлөмж авч, энэ зуны өдөр тутмын хувцаслалтандаа өөрчлөлт хийхийг хүсвэл түүнийг дагаарай.

adam

Follow: @marcjoshveloso

Та хэзээч пүүзээс уйдахгүй

Мэдээж ямар ч хувцсыг зөв гуталтай хослуулан өмсөнө гэдэг чухал. Филиппинийн Maj Veloso гэх залуу гуталны талаар хэтэрхий сайн мэддэг юм байна. Энгийн хувцсан дээр ямар төрлийн пүүз, кет өмсөн ямар харагдаж болдогийг тэрээр маш гайхалтайгаар танд харуулах болно.

Хэрвээ та пүүз, кет сонирхогч бол түүний цуглуулга таныг алмайруулах болно. Veleso-ийн инстаграм хаяг нь жижиг хэмжээний блог шиг ба хамгийн гол нь гутлаа ямар хувцастай зохицуулах талаар хангалттай мэдээллийг авч чадах юм.

Түүний хаягаар зочилсноор таны дараагийн худалдан авахыг хүсэх сонголт өөрчлөгдөнө гэдэгт бүрэн итгэлтэй байна.

marc

Follow: @dennistodisco

 Dennis Todisco гэх залуугийн инстаграм хаяг сүүлийн үед нилээд алдартай болоод байна.

Тэрээр пүүзний хорхойтон бөгөөд тэр дундаа Nike-н фен юм. Тэрээр танд хэрхэн хувцсуудыг хослуулан өмсөх санаануудыг өгөх бөгөөд тэр үнэхээр загвараар хэрхэн зугаацахыг харуулах болно.

dennis

Тэднийг даган дэлхийн залуустай цаг алдалгүй хөл нийлүүлэн алхаарай!

Хэзээ ч харамсахгүй гэдгийг амлаж байна!

Сэтгэгдэл үлдээх