Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Инстаграмм саяхан хаштагийг дагах боломжтой шинэ нэмэлтээ танилцуулсан бол энэ удаад шууд дамжуулж буй бичлэгийг Direct message буюу шууд илгээмжээр илгээх шинэ үйлчилгээгээ танилцууллаа. Энэ нь инстаграм дээр шууд видео хийж эхэлж буйгаа DM -ээр найзууд болон мэдэгдэхийг хүссэн хүмүүсрүүгээ илгээн мэдэгдэх боломжтой гэсэн үг юм. Мөн бусдын хийж байгаа шууд бичлэгүүдийг найзуудруугаа илгээн түгээх боломжтой аж. Гэвч энэхүү нэмэлт нь өмнө нь хийгдсэн шууд бичлэгийг явуулах боломжгүй бөгөөд зөвхөн шууд явагдаж байгаа бичлэгийг л бусадтай хуваалцах боломжтой юм байна .

Сэтгэгдэл үлдээх