Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Зуны улирал хаяанд ирж амралт , зугаалгын цаг ирлээ. Хэрэв та ирэх зуны саруудад завтай байгаа бол дараах нэгэн сонирхолтой боломжийг ашиглаад үзээрэй.

Исландын авиа компани болох Wow Air зуны турш цалинтай дэлхийн өнцөг булан бүрээр аялан , блог хөтөлж , явсан газар бүрийнхээ адал явдлыг влог бичлэг хийн хуваалцах хоёр найзыг хайж байгаа юм байна.

Тус хөтөлбөрийг эздийг хайх тэмцээн болох WOW Travel Guide competition  4-р сарын 23 наас эхэлсэн бөгөөд тэмцээний тодорхойлолт нь “томоор сэтгэх чадалтай зугаатай хос/найзыг” хайж байна гэсэн байна.  Тэмцээнд оролцох хоёр хүн нэг бол хоёулаа контент бүтээгчид байх аль эсвэл нэг контент бүтээгч нь аялалд хамт дагуулж явахыг хүссэн найзыгаа дагуулж явах боломжтой аж.

Тэмцээнд түрүүлсэн оролцогчид Исландын нийслэл болох  Reykjavik-ийн хотын төвд байрлах орон сууцанд с 6-р сарын 1-ээс 8-р сарын 15-ийг хүртэл байрлан амьдарч сар бүр цалин авах юм. Оролцогчид тус байрыг аяллын үндсэн байр болгон ашиглах бөгөөд Wow Air-ээс хангах аяллын эрхүүдээр Европ , Өмнөд Америк болон Исландаар аялана.

Аялагчдыг Исландал байрлах байр

Аялагч тус бүр сар бүр 3300 евро буюу 4000 орчим ам.долларын цалин авах ба бусад газар луу аялах зарлалыг нь Wow Air –ээс бүрэн даах бөгөөд аялагчид аялсан газар бүрийнхээ тухай мэдээлэл зөвлөгөөнүүдийг богино хэмжээний бичлэг , влогблог нийтлэл, GIF , зураг хэлбэрээр Wow Air ийн Travel Guide вэбсайтанд нийтлэх ёстой юм байна.

Энэхүү тэмцээн нь хүн бүрт нээлттэй бөгөөд оролцохын тулд та ЭНД даран орж бүртгүүлэн , өөрсдийн эх нутгийн талаар 2 минутын аяллын зөвлөгөө бичлэгийг илгээх ёстой. Тэмцээнд оролцогчдыг бүртгэх эцсийн хугацаа 5-р сарын 14 бөгөөд шүүгчдийн баг ялагчдыг 5-р сарын 18 нд сошиал медиа -аар зарлах юм байна.

Сэтгэгдэл үлдээх